Гомбын ГАНБААТАР

Ардчилсан нам /АН/

УИХ-ын сонгуулийн 7-р тойрог

Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь

🏆 Сонгогдсон
Post
Share
Ерөнхий мэдээлэл
Авсан санал
35,629
Саналын хувь
39.7%
Нас
52
Хүйс
Эрэгтэй
Одоо эрхэлж буй ажил
АН-ын даргын Орон нутгийн бодлого хариуцсан зөвлөх
Мэргэжил
Бизнесийн удирдлага
Зорилго
Говио гэсэн сэтгэлтэй говийн хүү Гомбын Ганбаатарыг говьчууд бид дэмжиж байна! Нэмэлт мэдээлэл хэсгээс дэлгэрэнгүйг харна уу.

Замнал

Боловсрол
1988-: Айраг сумын 8 жилийн сургууль
1990-: Сүмбэр сумын буюу одоогийн Говь сүмбэр аймгийн 10-н жилийн сургууль
1991-: Цэргийн нэгдсэн дээд сургууль
1998-: Төрийн Захиргааны Удирдлагын Нэгдсэн Институт буюу одоогийн Удирдлагын Академи
2002-: Германы Хамбург хотын сургуульд удирдлагын чиглэлээр суралцав
2003-: Английн Лондон хотод BCA англи хэлний сургуульд суралцав
2008-: Япон улсын Окинава мужид ХАА-ын менежментийн сургуульд мэргэжил дээшлүүлэв
Ажлын туршлага
1999-: Дорноговь аймгийн Айраг сумын “Сайн ус” багийн засаг дарга
2000-: Айраг сумын “Талын оч” хоршооны дарга
2004-: Европын холбооны ТАСИС төслийн говийн бүсийн менежер
2006-: Дорноговь аймгийн ХААХХ-ны дарга
2008-: Дорноговь аймгийн Ардчилсан намын дарга
2008-: Дорноговь аймгийн ИТХ-ын дарга
2012-: Дорноговь аймгийн ИТХ-ын дарга
2016-: Хувиараа аж ахуй эрхлэгч /хавдрын эсрэг эмчилгээнд ашигладаг эмийн ургамал/
2018-: Бат Даатгал компанийн маркетингийн зөвлөх
2023-: АН-ын даргын Орон нутгийн бодлого хариуцсан зөвлөх
Нэмэлт мэдээлэл

Зорилго

Гомбын Ганбаатар Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт говийнхны дуу хоолойг тусгах ажилд гар бие оролцож, говийг усаар тэтгэх Хэрлэн тоонот, Орхон онги төслүүдийг хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг ашиглан эрчим хүчнийхээ асуудлыг цогцоор нь шийдэх, ХАА-н салбарт малчид тариаланчдыг дэмжих, улсын хэмжээнд бизнес хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, татварын дарамтаас чөлөөлөх зэрэг чухал бодлогын асуудлуудыг дэвшүүлж энэ удаагийн сонгуульд өрсөлдөж байна.

Хөрөнгө орлогын мэдүүлэг
2023 | нийт хөрөнгө: 1,905,189.00 мян.төг
Овог нэр:
Гомбын ГАНБААТАР
Өөрийн орлого:
471,069.00 мян.төг
Гэр бүлийн гишүүдийн нийт орлого:
18,000.00 мян.төг
Орон сууц, барилга байгууламж:
335,000.00 мян.төг

1. Нийтийн орон сууц - 1
2. Авто граж - 1

Тээврийн хэрэгсэл:
244,000.00 мян.төг

1. Toyota| Highlander- 1
2. Toyota| Land Criuser 300- 1

Мал, аж ахуй:
102,120.00 мян.төг

1. Хурдан удмын адуу-29
2. Үхэр-60

Газар:
30,000.00 мян.төг

1. Эзэмших-699м2-2

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:
135,000.00 мян.төг
Бэлэн мөнгө нийт дүн:
90,000.00 мян.төг
Авлага:
480,000.00 мян.төг
Компани, нөхөрлөл, хоршоо:

1. Хүч чанар ХХК