Далайн БАТБАЯР

Ардчилсан нам /АН/

УИХ-ын сонгуулийн 5-р тойрог

Дархан-Уул, Сэлэнгэ, Төв

🏆 Сонгогдсон
Post
Share
Ерөнхий мэдээлэл
Авсан санал
53,903
Саналын хувь
41.9%
Нас
45
Хүйс
Эрэгтэй
Одоо эрхэлж буй ажил
"Монгол Чех Металл" ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Мэргэжил
Эдийн засагч, Эрх зүйч, Төрийн удирдлага, ОУ-ын худалдаа
Зорилго
Мал аж ахуй, өв соёлыг хөгжүүлэн тээж, Үр ашигтай үйлдвэрлэлийг дэлхийн жишигт хүргэснээр хараат бус эдийн засгийн орчин бүхий Монгол улсыг бүтээнэ гэдэгт би итгэдэг, бас зорьдог. МӨР ЦЭВЭР ӨӨРЧЛӨЛТ

Замнал

Боловсрол
1997-2000: Монгол Бизнес Дээд Сургууль
2000-2002: Бүгд Найрамдах Чех Улс, ЮЁОП Карлийн Их сургууль
2004-2007: Бүгд Найрамдах Чех Улс, Чех Менежментийн Институт, Эдийн засагч, бакалавр
2008-2010: Монгол Улс, Худалдаа, Үйлдвэрлэлийн Дээд сургууль, Олон Улсын худалдаа, магистр
2012-2015: Монгол Улс, Их засаг Их сургууль, Эрх зүйч
2014-2016: Монгол Улс, Удирдлагын Академи, Төрийн Удирдлагын менежмент
Ажлын туршлага
2008-2012: Уул уурхайн төслийн менежер, удирдагч
2012-2016: Барилгын төслийн санаачлагч, удирдагч
2016-Одоо: “Монгол Чех Металл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
2023-Одоо: “Монголын Хэрэглэгчийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг”-ийн зохицуулагч
Онцлох ажлууд
2010-2011: Барилгын материал, геологи хайгуулын тайланг ЖОРК стандартад шилжүүлэх төсөл
2016-2017: Залуусын хөгжилд зориулан НҮБ, Хүн амын сантай хамтарсан “Идэвхтэй 1000 Иргэн сан” төсөл
2016-2020: Монгол улсын төрийн тэргүүнүүд залуустай уулзаж туршлагаа хуваалцах “Хөгжлийн гарц” хөтөлбөр
2016-2021: Жоншны боловсруулах үйлдвэрийн төсөл
2018-2020: Зэвэг загас үржүүлэн Туул голын эхэд нутагшуулах “Сая загас” төсөл
2018-2020: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг 2020 оны зуны Пара олимпын Туялзуур сэлмийн төрөлд оролцоход дэмжлэг үзүүлэх “Тэргэнцэртэй Баатрууд” төсөл
2019-Одоо: Эрүүл мэндийн аялал жуулчлалын цогцолборын “Нарлаг Монгол” төсөл
Нэмэлт мэдээлэл

Миний бие 1979 онд Улаанбаатар хотод Б.Далайн ууган хүү болж мэндэлсэн. 1997 онд Нийслэлийн 56 дугаар дунд сургуулийг дүүргээд бакалаврын зэргээ Чех улсад эдийн засагч мэргэжлээр хамгаалсан юм. Сурахад хэзээ ч оройтдоггүй гэдгээр амьдралд тулгамдах асуудал бүрээс сорилт авч тасралтгүй суралцах соёлыг өөртөө суулган Олон улсын худалдааны магистр, Эрх зүйч, Төрийн удирдлагын менежментээр боловсрол дээшлүүлэн дотоодын их сургуулиуддаа суралцан мэдлэг чадвараа дээшлүүлсэн юм.

Ажлын гараагаа уул уурхайн компаниас эхлүүлэн туршлага хуримтлуулж хожим нь аавынхаа ажил хэрэг болгож үүсгэн байгуулсан Монгол чех метал ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалыг аван ажилласаар байна. Ажил хийж байгаа хүнд асар олон саад тотгор таарах нь тодорхой билээ. Энэхүү цаг хугацаанд бизнесийн салбартаа болон гэр бүл, найз нөхөд, хамт олныхоо өмнө хором ч худал байлгүй, бурууд хатуу зөвийг урамшуулсаар иржээ.

Сүүлийн жилүүдэд санаа зовоосон асуудлууд надаас, биднээс үл хамааралтайгаар гарах болсон нь бидний өнөөгийн байгаа улс төр, авлигал, хүнд суртал, ядуурал, ажилгүйдэл гээд дурдаад байвал дуусахгүй олон зүйлсээр дүүрч, түүнийг энгийн мэтээр хүлээж авахад хүргээд буйг тодоор мэдрээд байна.

Батбаяр би Монгол хүнийхээ хувьд, эцэг хүн, удирдагч хүний хувьд айсуй цагийн өнгийг илүү сайжруулж, эрх тэгш боломж, хүртээмжтэй орчин, шударга тогтолцоог бий болгохоор зорин өөрийн туршлага, ёс зүй, үнэт зүйлсээс харамгүй хуваалцаж ӨӨРЧЛӨЛТ-ийн төлөө ажиллахаар хатуу зориод буй нь энэ билээ.

Мөр цэвэр ӨӨРЧЛӨЛТИЙГ хамтдаа авчиръя!

УЛСЫН ИХ ХУРЛЫН 5-Р ТОЙРОГТ АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧ

Далайн БАТБАЯР

Хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлан

Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлангийн хураангуй

Нэр дэвшигчийн мөнгөн хандивын тайлан

Хөрөнгө орлогын мэдүүлэг
2023 | нийт хөрөнгө: 14,134,041.25 мян.төг
Овог нэр:
Далайн БАТБАЯР
Өөрийн орлого:
433,816.00 мян.төг
Гэр бүлийн гишүүдийн нийт орлого:
104,507.05 мян.төг
Орон сууц, барилга байгууламж:
2,931,800.00 мян.төг

1. Нийтийн орон сууц - 2
2. Үйлчилгээний зориулалттай - 1
3. Авто зогсоол - 11

Тээврийн хэрэгсэл:
262,000.00 мян.төг

1. Toyota| SAI- 1
2. Toyota| Land Cruiser 200- 1
3. Hummer| H1- 1

Мал, аж ахуй:
8,800,000.00 мян.төг

1. Хурдан удмын адуу-110

Газар:
646,000.00 мян.төг

1. Ашиглах-3га-1
2. Эзэмших-236м2-1
3. Эзэмших-700м2-2

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:
936,000.00 мян.төг
Дотоодын банк, санхүүгийн байгууллагад:
19,918.20 мян.төг
Компани, нөхөрлөл, хоршоо:

1. Вон Вояаж Тревил ХХК Бусад
2. Баянжонш ХХК Бусад
3. ЧЕНА ХХК Бусад
4. Эко Орчин Хөгжил ХХК Бусад
5. Файнест Эс Энд Жи ХХК Бусад
6. Талент Капитал ХХК Бусад
7. Хекса Инвестмэнт ХХК Бусад
8. Би Өү Ди Дизайн ХХК Бусад
9. Рио Тинто Компани Бусад
10. Эрдэнэс Таван Толгой ХК
11. Эрдэнэс Таван Толгой ХК
12. Хас Банк Бусад
13. Соно Бонд Бусад
14. Ти Кү Кү Кү Бусад
15. Пи Би Ди Си Бусад
16. Эл Си Ай Ди Бусад