Шинэбаярын БЯМБАСҮРЭН

Ардчилсан нам /АН/

УИХ-ын сонгуулийн 6-р тойрог

Дорнод, Сүхбаатар, Хэнтий

🏆 Сонгогдсон
Post
Share
Ерөнхий мэдээлэл
Авсан санал
43,047
Саналын хувь
43.8%
Нас
36
Хүйс
Эрэгтэй
Одоо эрхэлж буй ажил
УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх, Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч, "Найнги" ХХК-ийн гүйцэтгэх захирал
Мэргэжил
Эдийн засагч
Зорилго
Гурван нөлөө 1. Эдийн засгийн нөлөө 2. Боловсролын нөлөө 3. Шударга ёсны нөлөө

Замнал

Боловсрол
2007-2010: Их Британи улсын "Salford" их сургууль, бакалавр
2014-2016: Австрали улсын "Western Sydney" их сургууль, бизнесийн удирдлагын магистр
Ажлын туршлага
2017-2019: "Адуунчулуун" ХК-ийн дэд захирал
2018 -2021: "Адуунчулуун" ХХК -ийн ТУЗ-ын гишүүн
2019 -: "Найнги" ХХК-ийн гүйцэтгэх захирал
Нэмэлт мэдээлэл

Сонгуульт ажил

2020 он Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч, зөвлөлийн гишүүн

2020 он Дорнод аймгийн Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч, Ардчилсан намын бүлгийн дарга

2020 он Дорнод аймгийн Монголын Залуучуудын Холбооны дэд тэргүүн

2021-2022 он Дорнод аймгийн Ардчилсан Залуучуудын Холбооны тэргүүн

2022 он “Найнги сан"-ийн үүсгэн байгуулагч

2023 он Дорнод аймаг дахь Ардчилсан намын дэд дарга

2024 он УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх

Олон нийтийн сонгуульт ажил

2019 он – Дорнод Политехник коллеж, Механик мэргэжлийн зөвлөлийн гишүүн

Төрийн байгууллага болон орон нутгийн компаниудын хамтарсан механик мэргэжлээр суралцах оюутнуудад чиглэсэн “Мэргэжлийн зөвлөл”-д ажил олгогчдын төлөөлөл болж сонгогдов.

2020 он – Дорнод аймаг, Монголын Залуучуудын Холбооны дэд тэргүүн

Дорнод аймгийн залуучуудын холбооны ээлжит хурлаар олонхийн саналаар сонгогдов.

2022 он – Найнги сан, үүсгэн байгуулагч

Аав Ц.Шинэбаярын үйл хэргийг үргэлжлүүлэх зорилгоор боловсролыг дэмжигч “Найнги сан”-г үүсгэн байгуулж, өнгөрсөн хугацаанд Дорнод аймгийн 4 сургуулийн анги танхим, номын санг шинэчлэн засварлаж, 1 цэцэрлэгт номын булан тохижуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн тохижилт бусад хандив, тусламжийг үзүүлж байна.

2022 он – Дорнод их сургууль, Сургалтын хөтөлбөрийн хорооны гишүүн

Ажил олгогчдын холбооноос амжилттай яваа компаниудын төлөөлөл болж ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэхэд зориулж сургалтын хөтөлбөрт санал санаачилга гаргахаар сонгогдов.

Спортоор дамжуулж хүүхэд, залуусд хүмүүжил, ёс зүй, гоо зүйн боловсрол олгох, багийн ажиллагаа, эв нэгдлийг хангах зорилгоор шинэ үеийн залуусыг дэмжиж ажиллаж байна.

2022 он – Дорнод аймгийн Жүдогийн холбооны тэргүүлэгч

2022 он – Дорнод аймгийн Шатрын холбооны тэргүүлэгч

2022 он – Дорнод аймгийн Сагсан бөмбөгийн холбооны тэргүүлэгч

2022 он – Дорнод аймгийн 3х3 сагсан бөмбөгийн холбооны тэргүүлэгч

Хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлан

Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлангийн хураангуй

Нэр дэвшигчийн мөнгөн хандивын тайлан

Хөрөнгө орлогын мэдүүлэг
2023 | нийт хөрөнгө: 1,709,641.73 мян.төг
Овог нэр:
Шинэбаярын БЯМБАСҮРЭН
Өөрийн орлого:
294,488.00 мян.төг
Гэр бүлийн гишүүдийн нийт орлого:
18,500.00 мян.төг
Орон сууц, барилга байгууламж:
994,000.00 мян.төг

1. Амины орон сууц - 2
2. Нийтийн орон сууц - 1

Тээврийн хэрэгсэл:
100,000.00 мян.төг

1. Land Rover| Range Rover- 1

Мал, аж ахуй:
130,000.00 мян.төг

1. Хурдан удмын адуу-4
2. Сайн үүлдрийн үхэр-18
3. Үхэр-78

Газар:
1,500.00 мян.төг

1. Өмчлөх-700м2-1

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:
40,000.00 мян.төг
Дотоодын банк, санхүүгийн байгууллагад:
91,153.73 мян.төг
Бэлэг, үйлчилгээ , өв залгамжлал, хандив, туслалцаа, хөнгөлөлт:
40,000.00 мян.төг
Компани, нөхөрлөл, хоршоо:

1. Адуунчулуун ХК
2. Эрдэнэс Таван толгой ХК
3. Гранд восток Монголиа ХХК
4. Найнги ХХК