2017 оны 12 сарын 7
Арилжаанд орж байгаа аливаа хэрэгсэл өөрийн гэсэн нэрлэсэн үнэтэй бол валютын ханш гэдэг нь үндэсний мөнгөн тэмдэгтийн бусад орны мөнгөн тэмдэгттэй харьцуулсан үнэ юм. Өөрөөр хэлбэл нэг валютыг нөгөө валютаар худалдаж авахад төлж байгаа үнэ аж. Тэгэхлээр валютын ханшийг тодорхойлдог газар нь гадаад валютын зах юм. Монгол улсын хувьд гадаад валютын зах гэдэгт валют солих цэгүүд буюу ББСБ, банк хоорондын зах, Монголбанкны bmatch цахим зах зэрэг багтна. Харин валютын ханш нь өөрөө зах дээр эрэлт нийлүүлэлтийн зарчимаар тогтдог. Хэрэв Монгол Улсад доллар эсвэл юань зэрэг валютуудыг хүмүүс ихээр худалдаж авбал тэдгээрийн зарах үнэ төгрөгийн эсрэг чангарна гэсэн үг.