Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: 1,072 хувьцааг бодитой хөрөнгө болгож, эргэлтэд оруулна

Т.Саран, iKon.mn
2017 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Г.Занданшатар өчигдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Эрдэнэс Таван толгой" ХХК-ийн иргэдийн эзэмшиж байгаа гэдэг 1,072 хувьцааг бодитой хөрөнгө болгох, хөрөнгийн зах зээл дээрх хоёр дахь арилжаа болгон эргэлтэд оруулах хэрэгтэй талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.

Энэ хүрээнд "Эрдэнэс Таван толгой" ХХК-ийн гэрээг ил тод, олон нийтийн хяналттай, компанийн засаглалыг нь нээлттэй болгох асуудлыг судлах ажлын хэсгийг Уул уурхайн сайдаар ахлуулан байгуулсан.

Тус төрийн өмчийн компанийг цаашид яаж эргэлтэд оруулах вэ? үр ашгийг хэрхэн сайжруулах вэ? зэрэг асуудлыг хэлэлцээд дараагийн хуралдаан дээр яамд болон холбогдох газруудын саналыг авч, Засгийн газрын төлөвлөгөөг гаргахаар тогтлоо" гэлээ.

ВИДЕО: