Уншиж байна ...

“Монголын хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг нэмэгдүүлэхийг зорьж байна”

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 4 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг

Саяхан Монгол Улсад орчин үеийн хөнгөн үйлдвэр үүсэж хөгжсөний 90 жилийн ой тохиож Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллаж буй олон хүнийг төрийн одон медалиар шагнасан.

Хөнгөн үйлдвэрийн салбар нь ноолуур, нэхмэл эдлэл, хивс, гутлын үйлдвэрлэл, мод боловсруулах үйлдвэр зэрэг олон салбарыг хамардаг.

Өнөөдрийн байдлаар хөнгөн үйлдвэрийн салбар нь экспортын хэмжээгээрээ уул уурхайн салбарын дараа орж буй. Монгол Улс ноолуурын нөөцийнхөө  20 гаруй хувиар л дотооддоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үлдсэнийг нь зөвхөн анхан шатны боловсруулалттай түүхий эд хэлбэрээр буюу угаасан ноолуур байдлаар Хятад улсад экспортолдог. Ноолуурын салбарт тулгамдаж буй гол асуудал бол нийт экспортод нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний эзлэх хувийг нэмэгдүүлэх явдал болж байна.

Монгол Улс 29 гаруй сая хоньтой ч боловсруулах хүчин чадал хүрэлцэхгүйн улмаас хонины ноосны нөөцийн дийлэнх нь хаягдаж байна. Монгол Улсын 70 гаруй сая толгой малаас гарах ноос болон бусад түүхий эдийн ашиглалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Цагаан алт” хөдөлгөөнийг өрнүүлэхээ Ерөнхийлөгч мэдэгдсэн.

Хөнгөн үйлдвэрийн салбарт нэг сонирхолтой ахиц гарсан нь Монгол гэрийн экспорт нэмэгдэж буй явдал юм. Талын нүүдэлчдийн уламжлалт сууцыг гэрийг одоогоор дэлхийн 30 гаруй оронд экспортолж байна. Гадаадын хэрэглэгчид өвөрмөц дугуй хэлбэртэй, амархан зөөвөрлөх боломжтой, өртөг багатай зэрэг шалтгаанаар гэрийг сонгон төрөл бүрийн зорилгоор хэрэглэж байна.   

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Ашид гэр” ХХК нь сүүлийн таван жилийн хугацаанд арав гаруй улсад гэж экспортолжээ. Тус компани өөрийн цахим хуудсаараа дамжуулан гэрээ худалддаг бөгөөд тэдний бүтээгдэхүүнийг ихэвчлэн АНУ, Австралийн хэрэглэгчид сонгон худалдан авдаг байна.

Мөн тэд  худалдан авагчидтайгаа дундын зуучлагчгүйгээр шууд харилцан бүтээгдэхүүнээ борлуулдаг.  Үүнээс гадна Баруун Европ, Хойд болон Өмнөд Америкийн улсуудад гэр экспортолдог хэд хэдэн компани үйл ажиллагаа явуулдаг. Зарим статистик мэдээгээр монгол гэрийг одоогоор дэлхийн 50 гаруй оронд хэрэглэж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.