2017/12/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,436.29₮
B28
УЛААНБААТАР
-17°
|
-24°
B34
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B34
УЛААНБААТАР
-10°
|
-20°
23:00
S44
-23°
00:00
S44
-23°
01:00
S28
-23°
02:00
S28
-24°
03:00
S44
-24°
04:00
S44
-25°
05:00
S44
-26°
06:00
S44
-26°
07:00
S44
-26°
08:00
S44
-26°
09:00
S44
-26°
10:00
S44
-24°

2018 оны төсөвт хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсангүй

Т.Саран, iKon.mn
2017 оны 12 сарын 7
iKon.MN

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны улсын төсвийн зарлагын хэсэгт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, гишүүдийн 82.4 хувь нь дэмжсэнгүй.

Ингэснээр 2018 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. 

Хоригийг хэлэлцэх үеэр УИХ-ын зарим гишүүдийн хэлсэн үгээс хүргэж байна.  

Олон жил дарга хийсэн хүмүүс амьдралаас тасарчихдаг

 
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн Н.Учрал "Олон жил дарга хийсэн хүмүүс амьдралаас тасарчихдаг гэдэг үгийг З.Энхболд гуайг үг хэлэхэд л ойлголоо.

Өнгөрсөн дөрвөн жил Ардчилсан нам засаг барьж байхдаа хүмүүс энэ улсад амьдардаг гэдгийг мартсан олон шийдвэр гаргасан. Их хуралд сонгогдож байгаа хүмүүс иргэдийнхээ амьдралтай танилцах хэрэгтэй. Цаас харж хориг тавих хэрэггүй" гэв. 

Төсвийн хориг бодлогынх байсан бол би дэмжих байлаа

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Төсвийн хориг бодлогынх байсан бол би дэмжих байсан юм. Гэтэл нэг улс төрийн хүчний өмнө хийсэн алдааг өмгөөлсөн хориг байна. Үг үсэгнээс эхлээд алдаатай, ойлгомжгүй хориг байна. Төсвийн алдагдал 17 хувьтай байсныг зүтгэж байж 8 хувьд хүргэлээ.

Сүүлийн үед буруу зөв мэдээлэл танхимаас их гарах юм. Аль багийн Засаг дарга нарт машин авч өгөөд байгаа юм бэ? Зарим сумын Засаг дарга нарт машин авч өгөх хэрэг байгаа. Ямар ч гишүүний өрөөг зас гэж мөнгө тавьдаггүй" гэлээ. 

Эмээлтэд сургууль барих төсөвт хориг тавьж болохгүй

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Нийслэлд гурван ээлжээр хичээллэдэг 10 сургууль байна. Эмээлтэд хүн амьдардаггүй гэх юм. Тэнд 5,000 орчим хүн амьдарч байна. Эмээлтэд сургууль барих төсөвт хориг тавьж болохгүй. 25 мянган хүүхэд сургуульгүй хоцорч байна.

Ардчилсан намын ах нар өөрсдийнхөө ярьдаг шигээ ажлаа хийхгүй яасан юм бэ? Энэ оны төсөв эдийн засгийг солонгоруулах чиглэлийн төсөв болсон" гэв.

x