Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэт үйлдвэр"-ийн асуудалд “Монголиан коппер корпорейшн” ХХК Дээд шүүх дээр ялалт байгуулав

Б.Ану
2017 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
“Монголын зэс” корпорациас төлөөлж байсан О.Орхон, Да.Ганболд, М.Мөнхбаатар нар,

"Эрдэнэт үйлдвэр"-ийн хувьцаа эзэмшигчид, төлөөлөн удирдах зөвлөлийг төрөөс 100 хувь бүрдүүлэх шийдвэрийг Засгийн газар  энэ оны гуравдугаар сарын 29-нд УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс гаргасан билээ. 

Үүний дагуу Төрийн Өмчийн Бодлого, Зохицуулалтын Газар, Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар холбогдох ТУЗ-ийн гишүүдийг томилж, баталгаажуулсан. 

Энэ асуудлаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн шүүхэд гомдол гаргаж хоёр шатны шүүхэд ялаад байгаа талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл өнөөдөр Улсын Дээд Шүүх дээр энэ асуудлыг хэлэлцэж “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн талд шийдвэр гарсан байна. 

Тодруулбал, УИХ-аас Эрдэнэт үйлдвэрийн төр дэх 51 хувь дээр нэмэх нь хувийн хэвшилд байсан 49 хувийг нэмж төрийн мэдэлд шилжүүлэх УИХ-ын тогтоол, түүнийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг Дээд Шүүх үгүйсгэлээ. 

Дээд Шүүх энэ асуудлыг өмнө нь захиргааны хэрэг бус гэж үзэж анхан шат руу буцаасан билээ. Нэхэмжлэгч тал иргэний хэргийн шугамаар ийнхүү гурван шатны шүүхэд яллаа.