Зураг
Зураг
Индэр    
Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр "ДОМОГ" болов
Зураг
2021 оны 11 сарын 1
Зураг
iKon.mn сэтгүүлч

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр "ДОМОГ" болов

Манай улс Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2017 онд батлан, хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр байгальд ээлтэй инженерийн дэд бүтцийн байгууламжийн чанар, хүртээмжийг сайжруулж, агаар, орчныг бохирдуулагч эх үүсвэрийг багасган дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг хязгаарлаж, агаар, орчны бохирдлыг 80 хувиар бууруулах зорилт тавьсан.

Агаарын бохирдол жилийн энэ үед нэмэгдэж эхэлдэг. Тэгвэл хөтөлбөрийн хүрээнд 2020, 2021 онд хүрэх зорилтуудаа биелүүлж чадсан уу гэдгийг харцгаая. 

Үндэсний хөтөлбөрөөс нийслэл хотын агаар, орчны бохирдлыг бууруулахтай холбоотой голлох үйл ажиллагаануудын биелэлтийг түүвэрлэн харвал:

 

Төлөвлөсөн ажил

Хэрэгжүүлэх хугацаа

Одоогийн нөхцөл байдал /Биелсэн зорилтыг ногоон өнгөөр тодотгов/

1. Төрийн зарим байгууллага, их дээд сургуулийг нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг холбогдох байгууллагаар гаргуулж, хэрэгжүүлсэн байна. 2017-2020 онд Эрдэнэт, Дархан-Уул, Өмнөговьд МУИС, ШУТИС, ХААИС-ийг шилжүүлэн байгуулах шийдвэр 2021 оны аравдугаар сарын 20-нд гарсан.
2. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа барилгын материалын захуудыг нүүлгэн, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж, төвлөрсөн худалдаа үйлчилгээг бий болгосон байна. 2017-2019 онд  Нийслэл дэх барилгын материалын захууд нүүгээгүй байна. 
3. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх Хаягдал бохир усыг стандартын түвшинд хүртэл цэвэрлэж, Туул голын усны бохирдол буурсан байна. 2017-2020 онд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар энэ оны тавдугаар сард "Шинэ цэвэрлэх байгууламж 2023 онд ашиглалтад орно" гэх мэдээллийг өгсөн. 

4.

“Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг үргэлжлүүлж, 20,000 айл түрээсийн орон сууцаар хангагдах боломж бүрдүүлнэ.

2017-2021 онд

ТОСК-ийн мэдээллээр энэ оны байдлаар түрээсийн орон сууцанд хот, хөдөөгийн нийт 1,512 айл амьдарч байна. Энэ онд хүрсэн байх зорилттой харьцуулж үзвэл 7.56 хувьтай биелжээ. 

5.

Улаанбаатар хотын Баянхошуу, Сэлбэ дэд төвийн инженерийн шугам сүлжээ, байгууламжийг барьж байгуулсан байна.

2017-2021 онд

Инженерийн шугам сүлжээ, байгууламжийн ажил Сэлбэ дэд төвд 98, Баянхошуу дэд төвийнх 96 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ ондоо багтаан Улсын комиссод хүлээлгэн өгнө. 

6.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд байгаль орчинд ээлтэй тээврийн шинэ төрөл нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх Тусгай замын автобус /BRT/-ны үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

2018-2021 онд

Тусгай замын автобус /BRT/-ны үйлчилгээ нэвтрээгүй байна.

7.

Улаанбаатар хотын шалган бүртгэх товчооны дэргэд зайнаас мэдрэх төхөөрөмж (RSD) суурилуулж, авто тээврийн хэрэгслийн утааны ялгаралд хэмжилт хийж, стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан байна.

2017-2021 онд

Гэрлийн шингээлтийн аргаар хорт утааг тодорхойлох туршилт 2017 онд хийгдэж байсан бөгөөд одоогийн байдлаар аль нэг товчоонд суурилуулан ажиллаж эхлээгүй байна. 

8.

Ашиглалтаас гарсан автомашин, техник, тоног төхөөрөмж, барилгын цемент будагч болон аюултай хог хаягдал болох эд анги, зай хураагуур /аккумулятор/, хуучин дугуйг цуглуулах, байгаль орчинд халгүй аргаар устгах, дахин боловсруулах үйлдвэртэй болсон байна.

2018-2021 онд

2021 оны байдлаар  хог хаягдал дахин боловсруулдаг 40 үйлдвэрт бүх төрлийн хуванцар, гялгар уут, лааз, хөнгөн цагаан хайлш, хар төмөрлөг, яс, үнс, картон цаас, ном, сонин, бичгийн цаас, малын арьс шир, арьс шир боловсруулах үйлдвэрийн хаягдал, ой модны хаягдал зах, зоргодос, мод боловсруулах үйлдвэрийн хаягдал үртэс, хуш модны самрын яс, цэвэрлэх байгууламжийн лаг, дулааны цахилгаан станцын үнс, хоол хүнсний үлдэгдэл зэрэг хаягдлыг дахин боловсруулж байгаа. Харин яг зорилтод тусгасан чиглэлийн үйлдвэр байхгүй. 

9.

Хуулийн дагуу “Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулж, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийг төвлөрүүлэх АБЭС байгуулагдаж, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн дагуу хөрөнгийн эх үүсвэрийг төвлөрүүлж, арга хэмжээг санхүүжүүлсэн байна.

2018-2021онд

“Агаарын бохирдлын эсрэг сан” байгуулагдаагүй байгаа. 

 2025 он гэхэд агаар, орчны бохирдлыг 80 хувиар бууруулж чадах уу?

 
Гэрэл зургийг Mpa.mn /2021.10.30/

Түүнчлэн төлөвлөсөн хугацаанаасаа өмнө биелсэн зорилтууд бий. Тухайлбал, 

  • 2017 онд 23,000, 2018-2021 онуудад жилд 43,000 айл өрхийг сайжруулсан түлшээр хангах нөхцөлийг бүрдүүлсэн байхаар төлөвлөсөн байсан ч 2019 оны тавдугаар сараас нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглон 2020 оны халаалтын улирлаас эхлэн нийслэлчүүд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж байна. 
  • 2025 он гэхэд РМ10, РМ2.5 тоосонцрын агууламжийг нэг цаг тутамд тодорхойлох автомат багажаар таваас доошгүй газар тоноглосон байхаар төлөвлөсөн бол одоогийн байдлаар нийслэлд гэхэд 16 суурин харуулын цэг ажиллаж байна. Харуулын цэгүүдэд зөвхөн РМ10, РМ2.5 тоосонцор биш хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, озоны агууламжийг тодорхойлж байгаа юм. 

Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2025 он гэхэд агаар, орчны бохирдлыг 80 хувиар буурсан байхаар төлөвлөсөн. Гэвч 2021 оны байдлаар нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн байх ажлуудаас онцолж есийг нь авч үзэхэд нэг нь л биелсэн гэж хэлж болохоор байна.

Барилгын материалын захууд, их дээд сургуулиуд байсан байршилдаа, төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хугацаа нь сураг төдий,  шинээр нэвтрүүлэх нийтийн тээврийн хэрэгсэл нь бүр сураггүй болсон байхад "төлөвлөгөөгөө мартсан" хотын дарга маань "Нийслэлд баганан тулгуурт хөнгөн галт тэрэг, хурдны замын төсөл хэрэгжүүлнэ" хэмээн ярив. 2020 онд биелсэн байхаар заасан шийдвэрээ Засгийн газар 2021 оны сүүлээр гаргалаа.