ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/09-НД НИЙТЛЭГДСЭН
СУДАЛГАА: Эрүүл мэндийн зардал 100 өрх тутмын нэгийг санхүүгийн сүйрэлд хүргэж байна
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Эрүүл мэндийн зардал өрхийг хэрхэн санхүүгийн сүйрэлд хүргэж байгаа талаар илтгэлийг МУИС-ийн багш, доктор А.Солонго "Эмэгтэйчүүдийн нүдээр" чуулган "Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд" сэдэвт чуулганд танилцууллаа.
Түүний илтгэлээс онцлох тоон эшлэлүүдийг хүргэж байна.
- Үндэсний статистикийн хорооноос 16,000 өрхийг хамруулан хийсэн суурь судалгаа хийжээ. Судалгааны дүнгээр нийт өрхийн 90 хувь нь суурь хэрэглээнээс бусад зардлынхаа 10 хувийн эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулж байна. /Суурь хэрэглээ гэдэгт байрны төлбөр, хоол хүнс гэх мэтийг хамруулна/
- Түүнчлэн 100 өрх тутмын нэг нь суурь хэрэглээнээс бусад зардлынхаа 40-өөс илүү хувийг эрүүл мэнддээ зарцуулж, өрхийн санхүүгийн сүйрэлд өртөж байна.
- Тав хүртэлх насны хүүхэд эсвэл өндөр настан гишүүнтэй байх нь тухайн өрхийг санхүүгийн сүйрэлд өртөх эрсдлийг 50 хувиар нэмэгдүүлж байна.
- Мөн эмэгтэй өрхийн тэргүүлэгчтэй буюу өрх толгойлсон эмэгтэйчүүдийн санхүүгийн сүйрэлд өртөх эрсдэл нь 60 хувиар илүү байгаа аж.
- Санхүүгийн сүйрэлд өртөх магадлал Улаанбаатарчуудад хамгийн өндөр байгаа бол зүүн бүсийнхэнд хамгийн бага байна. Хотын өрхүүд хөдөөгийн өрхүүдээс илүү санхүүгийн сүйрэлд өртжээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
