Индэр    
2021 оны 11 сарын 29
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Буянт-Ухааг казино, чөлөөт бүс, хаус хороолол болгох саналууд ирж байсан ч зориулалтаар нь ашиглах шийдвэр баталгаажсан"

 

ИНЕГ-ын Агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаатартай Буянт-Ухаа нисэх буудлын ашиглалт, үйл ажиллагааны цаашдын төлөвлөлтийн талаар ярилцлаа. 

- Буянт-Ухаа нисэх буудлын ашиглалтын асуудал анхаарлын төвд байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?

- Буянт-Ухаа нисэх буудал 1957 онд байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. 1986 онд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэж, 1987 оноос олон улсын нөхцөл шаардлагыг хангасан нисэх буудал болсон. 

Үүнээс хойш хийгдсэн томоохон өргөтгөл, шинэчлэл нь манай улсад 2016 онд болсон АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг угтаж хийгдсэн ажлууд байсан юм. Энэ хүрээнд 2015 онд терминал, зурвасыг хүчитгэсэн бөгөөд өргөтгөлд нийт 15 тэрбум төгрөгийн зардал гаргасан байдаг. Дээд хэмжээний уулзалтад зориулан том хэмжээний 24 агаарын хөлөг зогсох боломжтой болгосон.

Олон улсын аэродромд тавих шаардлагын хүрээнд Буянт-Ухаа нисэх буудал нэгдүгээр ангилалд багтдаг. Нэгдүгээр ангиллын нисэх буудал нь энгийнээр хэлбэл том оврын онгоцнуудыг хүлээн авах хүчин чадалтай гэсэн үг. 

Энэ оны долдугаар сарын 4-нөөс Чингис хаан олон улсын нисэх буудал Хөшигийн хөндий рүү шилжин үйл ажиллагаагаа явуулж байгаатай холбоотойгоор Буянт-Ухаа нисэх буудлыг цаашид ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах вэ гэдэг асуудал олны анхааралд өртөөд байна. Шинэ нисэх буудал баригдаж дуусах шатанд орсон үеэс буюу 2018 оноос Буянт-Ухаа буудлын цаашдын ашиглалтын асуудал яригдаж эхэлж байв. 

 
1957 онд ашиглалтад орсон нисэх буудлын анхны байр

- Засгийн газрын тогтоолын дагуу Буянт-Ухаа нисэх буудал ИНЕГ-ын харьяанд 4-5 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гэж ойлгож байгаа. Энэ тухайд?

- Дээр хэлсэнчлэн энэ буудлын ашиглалтын асуудал 2018 оноос яригдаж, ажлын хэсэг гарч ажилласан. Судалгаа, тооцооллууд хийсний үндсэн дээр зориулалтын дагуу авч үлдэх нь стратегийн хувьд ач холбогдолтой гэсэн шийдвэрт хүрсэн юм. 

Нисэх буудал гэдэг нь нислэгийн зурвас болон ганц нэг барилгаар тодорхойлж хэлэх боломжгүй цогц үйл ажиллагаа явуулдаг байгууламж. Нисэх буудалд маш олон төрлийн үйлчилгээ бий. Тухайлбал, терминалын үйлчилгээ, ачаа шуудан, газрын үйлчилгээ, засварын төв, зорчигчдын ая тухыг хангах бусад үйл ажиллагаа энэ байгууламж дотор явагдаж байдаг. Буянт-Ухаагийн хувьд 3,100 метр урт, 45 метр өргөн зурвастай бөгөөд нэлээд дэд бүтэц сайтай, олон удаагийн засвар, шинэчлэл хийгдсэн. 1987 онд шинэчлэгдэн жилдээ 500 мянган зорчигч хүлээн авах боломжтой болсон нисэх буудлаа өргөтгөсөөр сая нүүхээс өмнө 2 сая зорчигч хүлээн авсан. Ийм нисэх буудлыг дахиж шинээр барихад маш өндөр зардал гарна.

Шинээр ашиглалтад орсон Хөшигийн хөндийн нисэх буудал гэхэд 600 орчим сая ам.долларын өртөгтэйгөөр ашиглалтад орлоо. Тийм учраас стратегийн ач холбогдлыг нь харгалзан үзээд Буянт-Ухаа нисэх буудлыг таван чиглэлээр ашиглахаар тогтож, Засгийн газрын шийдвэр гарсан. Уг шийдвэрийн хүрээнд нисэх буудлын цаашдын ашиглалтын төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Тодруулбал,

  • Ерөнхий зориулалтын нислэг
  • Агаарын хөлгийн засвар, үйлчилгээ
  • Онцгой болон тусгай үүргийн нислэг
  • Улсын нислэг
  • Сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 

Шинэ нисэх буудал руу 460 гаруй хүнээ шилжүүлээд явуулсан учраас зориулалтын дагуу ашиглахад мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай байна. Тиймээс ажиллах хүчнээ сургаж, дадлагажуулах, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах гэх мэт ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа. 

- Чингис хаан Олон улсын нисэх буудал Хөшигийн хөндий рүү нүүсэн ч Буянт-Ухаа нисэх буудлын үйл ажиллагаа дээрх чиглэлүүдээр хэвийн үргэлжилж байгаа байх нь?

- Тэгэлгүй яахав. Долдугаар сарын 4-нөөс хойш төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явагдаж байна. Ерөнхий зориулалтын нислэг хийгдсээр байгаа. Надад хамгийн сүүлд ирсэн мэдээллээс харахад сард 50 орчим нислэг тогтмол хийгдэж байна. Мөн МИАТ компани агаарын хөлгийн засвар үйлчилгээ хийж байгаа. Арваннэгдүгээр сард гэхэд Боинг-737 загварын онгоц засвар үйлчилгээнд орсон. Сургалтын чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зураад байна. Өөрсдөө бие даан нисгэгч бэлтгэх ажлууд явж байгаа.

Буянт-Ухаа нисэх буудалд сард 50 орчим нислэг тогтмол хийгдэж байна.

Ерөнхий зориулалтын чиглэлээр буюу жижиг онгоцны нисгэгч бэлтгэх сургалтыг дотооддоо зохион байгуулдаг болсон. Нисэх буудал түшиглэж нисгэгч бэлтгэх гаднын сургалтууд нэлээд өндөр өртөгтэй. Үүнийг дотооддоо эхлүүлээд байгаа нь том амжилт гэж харж байгаа. Улсын нислэгийн хувьд мөн тогтмол хийгддэг. Батлан хамгаалахын яамны харьяа 303 дугаар анги тогтмол нислэг үйлдэж байна.

КОВИД-19 халдварын улмаас үйл ажиллагаа хязгаарлагдмал байдалтай байгаа хэдий ч дээр дурдсан чиглэлүүдээр үйл ажиллагаа явагдаж байгаа. 

- Сургалтын тухайд тодотгоод асууя. Нисгэгчээс гадна бусад нарийн мэргэжилтнүүдийг дотоодод бэлтгэж байгаа юу?

- Агаарын хөлөг хүлээн авахтай холбоотой зайлшгүй хэд хэдэн төрлийн үйлчилгээг үзүүлэх нарийн мэргэжилтнүүд шаардлагатай байдаг. Газрын үйлчилгээ, машин механизмын үйл ажиллагаатай холбоотой сургалтыг нисэх буудлаа түшиглээд явуулж болно. Терминалыг ашиглаад аюулгүй байдалтай холбоотой сургалтыг мөн явуулах, дадлагажуулах боломжтой. 

 
Гэрэл зургийг MPA.mn

- Одоогийн байдлаар Буянт-Ухаа нисэх буудалд хэчнээн хүн ажиллаж байна вэ?

- Одоогийн байдлаар засвар үйлчилгээ, дэд бүтэцтэй холбоотой 40 орчим ажилтан байна. Үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу ажиллуулахад 180 орчим хүний хэрэгцээ шаардлага бий. Засгийн газрын тогтоолд олон улс, орон нутгийн нөөц нисэх буудал болгон ашиглах тухай заасан бий. Нөөц нисэх буудал болохын тулд олон улсын аэродромын шаардлагыг хангах хэрэгтэй бөгөөд бидэнд дэд бүтэц бэлэн байгаа ч ажиллах хүчин дутагдалтай байна. 

- Нисэх буудлыг олон улс, орон нутгийн нөөц нисэх буудал болгон ашиглахад хүний нөөц дутагдалтай байна гэж ойлголоо. Засгийн газраас тогтоосон бусад чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. Цаашид үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд ажиллуулахад ямар хэмжээний зардал болон ашигтай ажиллах вэ?

- Нисэх буудал 2020 онд 22 тэрбум төгрөгийн зардалтай, 10 тэрбумын орлоготой ажилласан. Цаашдын төлөвлөлтөөр 180 орчим хүнтэй үйл ажиллагаа явуулахад 8 тэрбум төгрөгийн зардалтай, 11 тэрбум төгрөгийн орлого олох урьдчилсан тооцооллыг хийгээд байна. Гол орлого агаарын хөлгийн засвар үйлчилгээ, гаднын сургалтын байгууллагуудын терминал ашиглалтын түрээсийн болон нисэхийн бус орлогоос бүрдэнэ. 2023 оноос үйл ажиллагаа жигдрээд эхлэхээр зарлагаа орлогоороо нөхөх боломж бүрдэнэ гэсэн урьдчилсан тооцооллыг хийсэн. 

"Нисэх буудал эзэнтэй, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж, онгоцны дуу тасрахгүй байгаа"

 
Гэрэл зургийг Buyant-Ukhaa International Airport хуудсаас авав.

- Шинэ нисэх буудал баригдаж эхлэх үеэс л Буянт-Ухааг казино болгоё, хаус хороолол барья, орон нутгийн нислэгээ үлдээе гэх мэт олон санаачилга яригдаж байсан. Эдгээр нь яриа төдий зүйл байсан уу?

- 2015 онд нийслэлийн ЗДТГ-аас нисэх буудлын зурвасыг ашиглаад орон сууцны хороолол барих санал тавьж байсан. АНУ-ын Денвер мужид хуучин нисэх буудлаа хаус хороолол болгон ашигласан байдагтай адилаар ашиглах талаар бидэнтэй ярилцсан юм. Бидний зүгээс нисэх буудлын дэд бүтцээ зориулалтаар нь ашиглана гэдэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Мөн казино, чөлөөт бүс, интертайнмент төв болгох гэх мэт саналууд хэд хэдэн удаа ирж байлаа. Байгаа дэд бүтцээ ашиглаад агаарын хөлгийн жижиг деталиудыг үйлдвэрлэх, хөгжүүлэх инновацын төв болгох санал бас гаргаж байсан. 

Эдгээр саналыг судлаад, тооцоо хийгээд дээр дурдсан таван чиглэлээр ашиглах нь хамгийн оновчтой, ашигтай хувилбар юм аа гэдэг дээр шийдвэр гарсан. 

- Олон улсын нисэх буудал Хөшигийн хөндий рүү нүүгээд дөрвөн сарын хугацаа өнгөрч байна. Гэтэл Буянт-Ухаа нисэх буудлын нислэгийн зурвасын ойролцоо газар олгогдоод эхэлсэн. Энэ нь нисэх буудлын зориулалтыг өөрчлөх гэж байгаатай холбоотой гэх хардлагыг иргэдэд төрүүлээд байна. Энэ тухайд?

- Нисэх буудлын газрын зориулалтын бусаар ашиглах вий гэсэн болгоомжлол хүмүүст байсан. Тиймээс ИНЕГ-аас энэ асуудалд анхаарлаа хандуулж, Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 18-ны өдрийн 251 дүгээр тогтоолоор энэ газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байгаа. Хэн нэгэн дарга ирээд "эндээс газар өгчих, худалдааны төв барьчихъя" гэх боломжгүй. Энэ газрыг зөвхөн нислэгийн зориулалтаар ашиглана. 

Нисэхийн хашааны гадна талаар Засгийн газрын бодлогоор баригдаж буй Залуус-2, Солонго-1, 2 хорооллыг барихад зориулан холбогдох байгууллагуудаас газар олгосон. Тогтмол нислэг үйлдэхгүй, дээр дурдсан таван чиглэлээр үйл ажиллагаа явуулах учраас хатуу дүрэм журамд баригдахгүйгээр өндрийн хязгаарлалт тогтоож бүтээн байгуулалт хийх боломжтой гэж үзсэн. 

Үндсэндээ Буянт-Ухаа нисэх буудлын үйл ажиллагаа, газрын ашиглалтын гээд хоёр үндсэн асуудал Засгийн газрын тогтоолоор баталгаажчихсан. Нисэх буудал эзэнтэй, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж онгоцны дуу тасрахгүй байгаа. 

- Ярилцаж, мэдээлэл өгсөнд баярлалаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Хулгайч цавчаачид зайл [64.119.16.144] 2022/1/12
Шинэ нисэхийг 12 жил сунжирч идэж ууж чавчиж хулгайлж хулхи эрээний хямдхан цемент хог хэдэн зуу нугалж шахаж 2 их наяд гаруй ₮₮₮₮ нисэхийг барьцаалж босгосон. Энэ авилгалч оргодол хжлгайч танхай этгээд гахай Бямбасүрэнгийн суганы үс харуул их идэж ууж чавчсан шийдчихсэн гөлгөр хулгайч даа шалгах юм бол их юм гарна шүү хулгайчыг шалгачих хоншоортой АТГ шүүх прокурор цагдаа Монголд байна уу.
0 | 0 Хариулах
бүү үзэгд базарваанихумпа [103.111.68.3] 2022/1/3
Энэ нэг далийсан юм чинь харуул л байна лээ, харуулаа хийж байхгүй дэмий баахан юм руу үсчээд..... харуул бол харуул.... иймэрхүү тэнэг ангайсан юмнууд ална шүү гэр бүл ч юу ч бишээ албан байгууллага цаашилбал улс сүйрүүлнэ шүү
0 | 0 Хариулах
Яаармагт [203.91.115.38] 2021/12/4
Энэ цагдаа энд юу хийжийнээ далийгаад буруу газар крандууулчиймцуу
0 | 0 Хариулах
Paвcaл [172.56.42.188] 2021/12/4
Буянт Ухаа дотор нисэгчдийн оршуулга байдаг. Манай гэрийн 2 хүн тэнд нойрсож байгаа. Нэг нь дээр үед Улаан-Үүдэд засварт өгөх вертолётыг төмөр замаар тээх боломжгүй учир нисгэж аваачих шийдвэр гарсан. Үүний дагуу хүргэж өгөх замдаа ОХУ-ын нутагт агаарт сэнс нь ажиллахаа больсон. Манай улсын гадаадад гарсан цорын ганц осол. Бодвол багийн бусад гишүүд нь тэнд байдаг байх. Хоёрт Буянт Ухаа дан ганц иргэний нисэх биш цэргийн болон МАК гэх мэтээр компаниуд бас нисэж хөөрдөг. Иймд байрлалын хувьд ойроос гадна Чингис хаан чинь асуудал гарлаа гэхэд дэд бүтцийн хувьд хол, засвар үйлчилгээний зардал гээд олон шалтгаанаар бидэнд нөөц буудал хэрэгтэй. Ядаж л гамшгийн үед аврах, гал сөнөөх гээд Хөшигийн хөндий рүү шогшоод байх уу?
4 | 0 Хариулах
явий шүү [103.26.195.208] 2021/11/29
ЧИ ОВОО ГАХАЙ ШИГЭЭ ГОЛИЙТОЛ ТАРГАЛЖЭЭ..?! ОДОО ЯВДАГ ЮМАНДАА ЯВЖ СУУДАГ ГАЗРАА ОЧИЖ СУУНА Ш. Ү. Ү. ! МАНГАР ДАЛИЙСАН ХУЛГАЙЧ Б. ҮХ ГАЗРЫГ ЗАРСАН НИСЭХ БУУДЛЫН ГАХАЙТАЙ НИЙЛЖ....?!
0 | 0 Хариулах
Зочин [192.82.75.190] 2021/11/29
Шинэ нисэх ээ арай том барьчихгүй угтан авах н өмнөхөөсөө томгүй л юм билээ суух суудал бага
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.85] 2021/11/29
Японоос асар өндөр үнэтэй мөртлөө буянт Ухаагийн хүчин чадлаас хэтрэхгүй лаларыын жижиг онгоцны буудал бариулж авчаад буянт ухаагаа зориулалтыг нь өөрчилж хаяж болохгүй шүү! Хоёуланг нь зэрэг ашиглаа. Наад онгоцны буудлын чинь хөөрөх буух зурвас бол хамаг үнэ цэнэ хамгийн үнэтэй юм нь байгаа юм ш дээ. Ийм гоё бэлэн зурвасыг ерөөсөө сүйтгэж болохгүй. Буянт ухааг сайхан шинэчлээд хоёр нисэх буудлаа зэрэг ажиллуул
12 | 0 Хариулах
Зочин [203.91.115.56] 2021/11/29
ямар ч ажилд ашиг гэж зүйл байдаг биздээ
0 | 0 Хариулах
нисгэгчийн [202.126.89.250] 2021/11/29
Сургууль нь дээрээ.. ази д нисгэгчийн сургуулиудад агаарын орон зай олддодоггүй.. мөн засварбн газрын асуудллыг зөв шийдэж .. явуулын хил гааль хорио цээрын шалганын бхгыг бүрдүүлэх хэрэгтэй.. одоо нэг гажуудал нь бөгс нь хөгдийрөхгүй шигдээстэй.. байгаа асуудал.. засвараа хөгжүүлие гэхээр заавал хөшигтөд буугаад дараа нь буянт ухаад бууж засвартаа ор гэдэг тэнэг шаардлагаа болих хэрэгтэй.. нэгэнт л улсад орлого орох гэж баыгаа бол .. хоосон ирж буй онгоцыг явуулын баг гаргаж хил гааль хорио цээрын үйлдвчих хэрэгтэй, сардаа 3 хан удаа !!!!
8 | 0 Хариулах
Зочин [64.119.21.224] 2021/11/29
Shaadag sdanuud ingej bgad l casino bplgoh gej baigaa
2 | 0 Хариулах
Зочин [203.91.115.56] 2021/11/29
болгоосой. төрийн нэртэй бас нэг хоолны сав л болно шд
0 | 2 Хариулах
Зочин [66.181.190.74] 2021/11/29
Казино хотод байлгах хэрэггүй ээ. Буянт ингэж ашиглах нь зөв. Казиног байгуулвал аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоо давхар бодолцох естой. Жишээ нь жуулчид очиж үзэх дуртай Тэрэлж, Хөвсгөл, Говь, дээр нь Замын Үүд, Алтанбулаг, Чойбалсан гэх мэд казино газруудад
6 | 2 Хариулах
Guest [122.201.24.62] 2021/11/29
Make it a winter/summer kids amusement park. With an indoor swimming pool, ice skating, rides and games for kids. Other countries have such facilities.
0 | 3 Хариулах
Зочин [202.179.27.58] 2021/11/29
How about NO?
0 | 0 Хариулах
Guest [122.201.24.62] 2021/11/30
Let them grow up sitting in traffic and pollution instead.
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.56] 2021/11/29
Үнэхээр эх оронч бол эдийн засагт өгөөжтэй хувилбарыг нь сонгох бсын. Ерөнхий зориулалтын агаарын хөлгүүдэд хэт ахадсан нисэх буудал. Тэд үсрээд 800м -т хөөрч буудаг.
1 | 4 Хариулах
Зочин [192.82.68.129] 2021/11/29
казино байгуулаачээ
1 | 8 Хариулах
Зочин [81.182.224.23] 2021/11/29
Mongol shig iim hol airporttoi gazar alga, incheon l iim hol bh. Europe turk nteer bol hotiihoo zahad heden min yvad hureh zaid bn, amar yum
1 | 2 Хариулах
Зочин [66.181.161.57] 2021/12/4
Биш л дээ. Та яг ойрхон байдаг газруудаар очиж
0 | 0 Хариулах
Зочин [49.180.30.209] 2021/11/29
Хувийн онгоцоороо ирээл шууд буудаг казино, буудал хий л дээ. 2 хөршөөс баячууд ирнэшдээ
3 | 5 Хариулах
Зочин [203.91.115.56] 2021/11/29
яг зөв. хуучин дэд бүтцийг нь устгахгүйгээр ашигтай л ажилуулах хэрэгтэй. баахан л ашиг олдоггүй мөртөө өндөр зарлагатай төрийн өмчөөр дүүрлээ
1 | 0 Хариулах