Индэр    
2021 оны 3 сарын 25
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Нийгмийн эсрэг "гэмт хэрэг" үйлдсэн албан тушаалтнууд болон ХӨСҮТ-ийнхэнд хуулийн хариуцлага хүлээлгэж чадах уу?

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улсын Онцгой комисс нийслэлээс гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нд нээснээс хойш 13 аймагт коронавирусийн халдвар тархаж, дотоодод батлагдсан тохиолдол 5,000-ыг даваад байна. Өчигдөр л гэхэд Баянхонгор, Орхон аймагт халдвар шинээр батлагдлаа.

Аймгууд руу халдвар гарсан нь "PCR шинжилгээний хариугаа хүлээгээгүй, өөр хүний хариугаар явсан" гэх мэт шалтгаан зонхилсон мэдээлэл хөврөв. Ийнхүү хариуцлагагүй үйлдэл гаргаж байгаа иргэдийг нэр устай нь зарлахаа Шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэн. Харин олон нийтийн дунд, шинжилгээний хариугүй, өөр хүний шинжилгээтэй хүнийг яагаад явуулаад байна вэ гэсэн асуулт үүссэн.

Тэгвэл бодит байдал дээр УОК-оос өгсөн үүргийг биелүүлж буй иргэдээс илүүтэй мэргэжлийн болон эрх бүхий байгууллагууд өөрсдөө алдаа гаргаснаас үүдэн халдвар аймаг орон нутаг руу зөөвөрлөгдөж буйг УОК өөрөө хүлээн зөвшөөрөөд байна.

Мэргэжлийн байгууллагуудын гаргасан алдааг дараах мэдээллүүд нотолж буй.

БАРИМТ 1.

"Энх саран" сувилалд 21 хоног тусгаарлагдаад гарсан тээврийн жолооч Д-ээс 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд халдвар илэрсэн.

Тусгаарлалтын хугацаанд гурван удаа шинжилгээ аваад "Сөрөг" гарсан тухаыйн иргэнээс гэртээ гарснаас нь дөрөв хоногийн дараа шинжилгээ авахад "Эерэг" гарсан. Ийнхүү тус тусгаарлах байр халдварын голомт болж, 49 тохиолдол батлагдсан. Халдвар хамгааллын дэглэм алдсанаас ийнхүү коронавирус тархсаныг ЭМЯ хүлээн зөвшөөрсөн бичлэг тухайн үед цацагдаж байсан билээ.

БАРИМТ 2.

Шадар сайд С.Амарсайхан "ХӨСҮТ-ийн ажилтан танил хүнээсээ өөр хүний өмнөөс шинжилгээ авсан тохиолдол байна" гуравдугаар сарын 17-нд мэдээлсэн.

Уг үйл явдал нотлогдвол ХӨСҮТ дотоод журмынхаа дагуу арга хэмжээ авна гэдгийг тус эмнэлгийн дэд дарга Э.Тэмүүлэн хэлэв. 

БАРИМТ 3.

"Сөрөг" гэсэн шинжилгээний хариу гарсан тул Төв аймгийн Баянчандмань сум руу буяны ажилд оролцохоор явсан иргэний шинжилгээний хариу "Эерэг" байсныг ХӨСҮТ араас нь залгаж мэдээлэв.

ЭМЯ-ны тайлбарласнаар лабораторийн ажилчид хэт ядарснаас үүдэн шинжилгээний хариуг уншуулах үедээ алдсан цөөн тохиолдол гарсан байна. 

БАРИМТ 4.

Цар тахал гарсан энэ үед Булган аймгийн Могод суманд хурдан морины уралдаан зохион байгуулсан бөгөөд үүнийг үзэхээр Улаанбаатараас очсон гурван иргэний нэг нь халдвартай нь батлагдав.  

"Хоёрдугаар сарын 6-наас тавдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд морин уралдаан зохион байгуулахыг хориглосон Засаг даргын захирамж бий. Уяачдын холбоо, Могод сумын Засаг дарга уг захирамжийг зөрчсөн" гэдгийг Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газар тодотгосон.



Ийнхүү эрх бүхий албан тушаалтнууд, мэргэжлийн байгууллагуудын алдаанаас болж олон хүн эрүүл мэндийн томоохон эрсдэлд ороод байна. 

Коронавирусийн халдварын үед хамгийн ачаалалтай ажиллаж байгаа гол мэргэжлийн байгууллага нь ХӨСҮТ гэдгийг нийгмээрээ хүлээн зөвшөөрч, эмч нарыг ойлгож, хамгийн хүндэтгэлтэй хандаж буй. Харамсалтай нь итгэж болох эцсийн цэг болсон тус байгууллагын зарим ажилтан ийнхүү шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн ёс зүйгүй үйлдэл гаргаж байсан нь ил болов. 

Энэ бол цар тахлын онцгой үед нийтийн эсрэг үйлдэж буй гэмт хэрэг гэж болохуйц үйл явдал. 

Гамшгаас хамгаалах тухай хуулийн

  • 5.1-т гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:
  • 5.1.1-т хүмүүнлэг, шуурхай, ил тод, хариуцлагатай байх;
  • 5.1.2-д мэргэжлийн нэгдмэл удирдлагатай байх;
  • 5.1.3-т шинжлэх ухаан, дэвшилтэт техник, технологи, инновацид тулгуурласан байх; 

гэж заасан байдаг бол Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11.1.2-т үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийтийн ёс суртахуун, нийгмийн эрүүл мэнд, эсхүл хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой байх тухай заасан байна.   

12.4-т Хэрэв иргэн халдварт өвчнийг бусдад зориуд халдаасан бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэжээ.

ХӨСҮТ-ийн хувьд өмнө нь мөн хариуцлагагүй үйлдэл гаргаснаас болж хүнд өвчтэй иргэн хохирсон тохиолдол бий. 

Тодруулбал, ясны хорт хавдрын улмаас эмчилгээ хийлгэхээр Сөүл-Доха-Истанбул чиглэлд тусгай үүргийн нислэгээр Монголоос явсан 16 настай хүү С.Ханатбек Турк улсыг зорихдоо ХӨСҮТ-д 150 мянган төгрөгөөр COVID-19-ийн шинжилгээ өгч, тодорхойлолт авсан.

Гэвч ХӨСҮТ уг тодорхойлолтдоо коронавирусийн хариуг "negative", ''positive" гэсэн олон улсын стандартаар бус, "Not detected" гэж бичээд зогсохгүй тухайн иргэний нэрийг алдаатай, төрсөн огноог буруу бичсэнээс болоод гадаадад гацсан талаар бид мэдээлж байсан.

Өөрөөр хэлбэл, нэг байгууллагын санаатай болон санамсаргүй, хариуцлагагүй байдлаас болж иргэд эрүүл мэндийн эрсдэлд орж цаашлаад амь насаа ч алдах аюулд хүрч болохоор байна. Энэ бол мөнгөөр хэмжигдэшгүй хохирол.

Мөнгөн хохирлын тухайд коронавирусийн халдвар авсан нэг хүний эмчилгээнд дунджаар 4 сая төгрөг зарцуулж байгааг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлсэн. 

Тэгэхээр ХӨСҮТ-ийн ажилтнуудын хуурамчаар үйлдсэн шинжилгээний хариу тус бүр улсад ийм хэмжээний хохирол учруулж буй гэж тооцож болох юм.

Булган аймгийн Могод сумын удирдлагуудын тухайд ч ялгаагүй халдварыг зориудаар тарааснаас өөрцгүй үйлдэл гаргаад байна

Халдварыг дотооддоо алдсан анхны тохиолдол буюу "Энх саран" сувиллын жишээнээс эхлэн олон нийт хариуцлага нэхэж эхэлсэн.

Тухайн үеийн Шадар сайд Я.Содбаатар хариуцлага тооцоход оройтохгүй, хэн нэгнийг буруутгахаас өмнө халдварын тархалтыг хумьж авах нь чухал байна хэмээн удаа дараа хэлсэн. Гэвч өнөөдөр албан тушаалтнуудад хариуцлага тооцсон ч үгүй, тархалтыг ч хумьж чадалгүй аймаг, орон нутгууддаа ч алдлаа. 

Мөн тухайн үеийн УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр тусгаарлах байрны дэглэм зөрчсөн иргэдийн талаар үг, үйлдэл бүрээр нь мэдээлж, өөрсдийгөө хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгаа талаар хангалттай гомдоллосон. Зөрчил гаргасан иргэдийн нэр, зургийг хүртэл дэлгэнэ хэмээн "сүрдүүлж" байв.   

Тэгвэл хариуцлага ярих цаг яг одоо ирээд байна.

Орон нутаг руу шинжилгээний хариугаа хүлээлгүй гарсан иргэдийг нэр устай нь зарлана гэж одоогийн Шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэн. Үүнийгээ хариуцлага алдсан шат шатны албан тушаалтнууддаа хэрэгжүүлж, нийтэд зарлах шаардлагатай. 

Тэдгээр албан тушаалтнууд эрхэлсэн ажилдаа хайнга хандан, цар тахлын халдварыг санаатай тараасан гэж үзэх үндэслэл хангалттай бий тул байгууллагын дотоод журмаар арга хэмжээ авах төдийхнөөр толгойг нь илээд өнгөрөөх бус хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх нь зүйд нийцэх биз. 

Албан тушаалтнуудын хариуцлагагүй байдлаас болж нийгмээрээ хохирох нь дэндүү шударга бус!!!

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
47
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
66 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.26.143] 2021/4/17
Монголд хуулиа хэрэгжүүлдэггүй авилгал авах албан тушаалд дэвшиж аминыхаа , хувийнхаа бизнесийг хий ажил хийхээс бусдын төлөө ажиллах хүн байхгүй
0 | 0 Хариулах
мөнхбаатар [66.181.161.44] 2021/4/5
төв эмч хятад зөөгөөл явсан биздээ яаж хариуцлага тооцсон бэ хуурамч бичгээр
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.30] 2021/3/26
Ууганбаяр одоог хүртэл ажлаа хийж байгаа бол зайлах хэрэгтэй
0 | 0 Хариулах
нараа [192.82.82.168] 2021/3/26
эхлээд С Амарсайхан Оюунэрдэнэ нарт хариуцлага тооц цаг алдсан хориог сулруулсан тараөсөн
1 | 0 Хариулах
[103.229.121.112] 2021/3/26
ял асууж өгөр толгойг нь шороонд өнхрүүл.
0 | 0 Хариулах
зочин [203.91.118.150] 2021/3/26
Хариуцлагагүйг ярьвал 1-д Иргэд өөрсдөө 2-д НОК 3-д Дүүргийн Онцгой комисс бна даа,
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.30] 2021/3/26
Энэ бүхэнд МАНгарууд буруутай. Сонгуулиар шоудсан шигээ ажиллаагүй. Өөрөө өөртөө элгээрээ хэвтсэн э.з хүлээлгэн өгч байв. Шившгүүд
1 | 0 Хариулах
Зочин [64.119.27.84] 2021/3/26
Жагсаал цуглаан хийж зориудаар халдвар тарааж байхад ч арга хэмжээгээ авдаггүй мулгуу Төр
1 | 0 Хариулах
Монгол эр хүн [202.21.125.250] 2021/3/26
Энэ цар тахлын дэглэмэтэй үед ард түмэн бол хичээж байгаа. Гэвч дунд болон дээд шатны удирдлагууд мэргэжлийн алдаа гаргах, хариуцлагагүй хайнга хандаж байна. Иймд одоо зохих журмын дагуу харуцлага тооцох нь зүйтэй. Мөн цар тахал аймаг бүрт тархлаа иймд дариухан даргаагийн дэглэмийн арга хэмжээгээ авах хэрэгтэй.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.88] 2021/3/26
Энэ хэдэн луйварчид: ерөнхий сайд аиарсайхан сумьяабазар нар тонилвол таарна
0 | 0 Хариулах
Зочин [64.119.24.250] 2021/3/26
Амарсайхан Сумъяабазар хоёроос ял асууя! Улсын эдийн засаг эрүүл мэндийг хамгаалах зүйл мэдсээр байж хийгээгүй. Ял асууя. Зөвхөн огцрох биш ээ.
1 | 0 Хариулах
zochin [2.3.165.130] 2021/3/26
ard tumen hicheej bhad erh medeltengvvd l aldaa gargaj bna. Neg urh neg hvn shinjilgee uguud humigdaj bsn. uchnuun zardal mungu gargaj shinjilgee avchihaad TUMUR ZAMIIN BAYR daraa ni MAH 100 JILIIN OI gd baahan shoudsan urlaga soeliin arga hemjee bolson ene hvmvvstee HARIUTSLAGA tootsohgvi bj ard irgedrvv dairaad bdag BAYANKHONGORT garsan uvchnii ehlel hvrtel tomilolt nertei zugaa tsengel bsn tomiloltoor ochchihood MURIITEI TOGLOJ HVMVVS TSUGLUULSAN !!!!!!!!
3 | 0 Хариулах
Зочин [202.21.108.12] 2021/3/26
Хариуцлагагүйгээс гадна оношлуур найдвартай юу асуумаар санагдаж бна.
0 | 1 Хариулах
Архиа л хориглочихвол [103.229.121.120] 2021/3/25
ХӨСҮТ ээс авхуулаад уухгүй.. 50% халдвар буурчвал орлогогүй болчих гээд байна уок нок оо !!!
1 | 0 Хариулах
түүх ингэж өрнөсөн [66.181.183.169] 2021/3/25
2 том алдаа гарсаан Иргэд онцгой байдлын дүрэмээ дагасан бол харин дарга нар нулимасан Эхний том алдаа нь орос ах шүтсэн дарга нар оросуудыг оруулж ирсэн Үүнд Алтанбулагийн хил дээрээс орос жолоочийг буцаахгүй "Энх саран" сувилалд авчирсан Төмөр замын баярт орос дарга нарыг авчирсан Төмөр замаас болж төмөр замын дагуу газрууд анхны том голомт болж байсаныг иргэд одоо мартсан байх 2 дахь алдаа нь УОК ын амарсайхан НОКын сумьяабазар 1 цонх шиг ажиллаагүй Олны анхаарал татаж бие биенээсээ давах гэж гэж иргэдийг бөөгнүүлсэн чихсэн тооцоогүй тэнэг шийдвэрүүд гаргасан Үүний 1 жишээ автобусанд чихсэн тогтоол байв Энэ тогтоолоос болж Баянзүрхийн автобусанд дэгдэлт үүссэн Автобусны дэгдэлт БаянЗүрхийн эмнэлэгт халдсан Ингээд Баянзүрх том голомт болсон Баянзүрхийн голомтыг хумиж чадахгүй байсаар бусад дүүргүүдэд халдаж одоо нойл байсан хөдөө рүү тархаж байна Харамсалтай НОК ын сумьяабазар голомтоо жаахан хумиж цаг хожиж хурдан вакцинжуулах байтал Туулын гүүр нурааж өргөжүүлнэ солиорч бна даа
4 | 0 Хариулах
Түүх Ингэж Өрнөсөн [66.181.183.169] 2021/3/25
Хамгийн зэвүүн нь сумьяабазар НОК ын дарга хэрнээ онцгой байдлын дүрэмээ сахихгүй МАН ын 100 жил зохион байгуулж халдварыг улам цааш нь тараасаныг олон иргэд мэдэж байгаа шүүү
3 | 0 Хариулах
Зочин [122.201.31.21] 2021/3/25
Аль хэдийн хавтгайрчихсан байхад орж ирээгүй байх үеийнх шиг маш өндөр гэдэг нь зүгээр л зөв шийдвэр юм байх даа
0 | 0 Хариулах
Зочин [192.82.75.24] 2021/3/25
Шинжилгээ авж байгаа хүмүүс таньдаг хүнийхээ шинжилгээг ирүүлэхчгүй шууд пср -д оруулж байна лээ,
0 | 0 Хариулах
Zochin [192.82.68.34] 2021/3/25
Hnm hariutslagaguì setgelgui yumnuudas bolj bugd hohirch bn
0 | 0 Хариулах
Иргэн [192.82.67.115] 2021/3/25
Энэ ЗГ маш муу ажиллаж байна. Тэр вакциныг ихэнхи хувийг хувийн салбар оруулж ирж байгаа юм биш үү. нам дагасан, улс төрчдийн цүнх баригчдийн мэргэжлээр дадлагжисан нөхдүүдээр төрийн алба дүүрсэн горыг бид амсаж байна даа хөөрхий! Иргэд гэж иргэд, ямарч зай барих, дэглэм сахих мэдлэгэ алга, вакцин тариулсан ч ковидын тээгч хэвээр байж болно гэдгийг энэ төр засаг нь иргэдэд хэлэх ёстой!
1 | 0 Хариулах
Иргэн [150.129.143.53] 2021/4/5
Үнэн шүү...
0 | 0 Хариулах
Зочин [161.8.19.46] 2021/3/25
Ажлыг нь үнэлэх нэг үнэлгээний систем хэрэгтэй. Гэхдээ сайныг нь тодруулж шагнах биш эсрэгээрээ мууг илрүүлж байх ёстой түвшинд байлгах зориулалтаар. Бүх төрийн албан хаагчдыг ялангуяа хүнтэй шууд холбогддог ажил хийдгүүд нь харилцааны соёл, ажлын чадвар хэр байсныг, авилгал, танил тал, очерын дугаар зөрчиж хүнд үйлчилсэн эсэх, ажилдаа хайхрамгүй хандаж хүн урдаа суулгачихаад чухал бус сэдвээр / хувийн яриа утсаар ярьж буй эсэх, шаардлагагүйгээр өөр хүнтэй яриад хүлээлгээд байгаа эсэх гэх мэт нийтлэг гаргадаг алдааг үнэлдэг юм дэргэд нь эсвэл хананд нэг дэлгэцэн дээр байж болно. Веб хуудас байж болно. Хүмүүс гарахдаа л үнэлээд явдаг тэнд ирсэн үнэлгээний дагуу дарга нь сануулга өгч ажиллах хэрэгтэй. Тийм зүйл байхгүй тул үнэхээр бүдүүлэг байдаг. Миний бодлоор дарга биш хүний нөөц нь энэ бүгдийг хянадаг байх. Дээрээ төрийн албаны зөвлөлөөр удирдуулаад. Дарга бол зөвхөн ажил хэргийн чадварыг үнэлэхэд шууд нөлөөлж болохоор байвал зүгээр.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.109.108] 2021/3/25
Corona orj ireh ni tsag hugatsaanii l asuudal baisan. Bugd deed zergiin hariutsalagatai baisan ch orj irne jaahan hojuu l baih. Hun ugaasaa ooroo togs bish
1 | 0 Хариулах
Зочин [161.8.19.46] 2021/3/25
Тэгэх л байх. Гэвч шинжилгээний хариу санаатай засна гэдэг байж боломгүй үйлдэл. Ганц корона ч биш ямар ч өвчин дээр. Учир нь зарим өвчин дээр хүн байтугай эмч нь өөрөө ганцхан шинжилгээний хариунд үндэслээд хүнийг тийм өвчтэй гэж бичдэг. Гэтэл хариу нь буруу байсан бол баахан хэрэггүй химийн эмчилгээ эрүүл хүн хийлгэж байхыг үгүйсгэхгүй. Юманд нухацтай нямбай тодорхой маргашгүй дүнтэй хандах хэрэгтэй.
5 | 0 Хариулах
Зочин [122.201.31.21] 2021/3/25
Хэ Мода монголоор дуусна аа гэж дэлхийд зогсож дуусч байхад манайд эхлэх вий дээ
1 | 0 Хариулах
Иргэн [64.119.21.38] 2021/3/25
Хариуцлагагүйгээс болж үрсэн мөнгөөр хэдэн том эмнэлэг худалдаж авах эсвэл барих боломж байлаа. Гэтэл одоо спорт стадионд ор эгнүүлж тавина ч гэх шиг. Энэ орон эзэнгүйдэж байна. Удирдлага зохион байгуулалт, чин сэтгэл дутагдаж байна. Шоучин намчид улсыг маань сүйрүүлж байна
6 | 0 Хариулах
Zochin [192.82.68.34] 2021/3/25
Yag tiim buhimdahgui baihiin arga alga a
1 | 0 Хариулах
Иргэн [64.119.21.38] 2021/3/25
Энэнээс ч ноцтой нийгмийн эсрэг гэмт хэргүүдийг МАН-ын удирдагчид үйлдэж байгаа юм бишүү. Хүрэлсүх ерөнхийлөгчид дэвшихийн тулд найруулсан жүжгийн нийгэмд учруулах хохирлыг тооцож байгаа улс төрийн хүчин бий юу?
1 | 0 Хариулах
zochin [192.82.67.58] 2021/3/25
naad myixar xudlaa uarij ard tymnee xuurch baigaa EMD-iin caidaa shaluuxan colixgyi bol tanai uym xiix gecen shine zacgiin gazriig ballaxaar baina shyy!!!
1 | 0 Хариулах
Зочин [192.82.92.98] 2021/3/25
Хүн гэдэг амьтан бусдаас дандаа буруу эрэх юм даа, маскаа зүү гэхэд эрүүндээ углачихна,
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.42] 2021/3/25
Санал үнэхээр нийлж байна.
0 | 0 Хариулах
Зочин [203.98.76.100] 2021/3/25
Амарсайхан, Сумъяабазар нар огцрох ёстой
8 | 0 Хариулах
Зочин [192.82.67.27] 2021/3/25
Хүн гэдэг амьтан бусдаас дандаа буруу эрэх юм даа, маскаа зүү гэхэд эрүүндээ углачихна, бээлий өмс гэхэд өмсөхгүй, зай барь гэхэд шахцалдаад түлхэлцээд бөөгнөрөөд тэврэлдчихнэ, хөл хорино гэхээр өлсөөд үхлээ гэнэ, хорихгүй байя хариуцлагатай бай гэхэд нийлж аваад шоудна, гадуур тэнэнэ, дур дурандаа бэлчинэ. Эмнэлэг ачааллаа дийлэхгүй туйлдаж байна, энэ бол гамшиг. Энэ хэвээр үрэгжлүүлвэл удахгүй жинхэнэ там эхлэнэ. Цаг бол алт, цаг алдаад байна аа, иргэд ээ. Аль болох гэртээ л бай, сайхан боорцог гамбир лавшаагаа идчихээд хэдэн хүүхдүүдтэйгээ бужигнаж байсан нь дээр дээ, эрүүл л бай, өөр үнэт зүйл үгүй ээ
5 | 1 Хариулах
Дондог [202.126.88.136] 2021/3/25
Дарга, УИХ гишүүд гээд хөдөө нэг их гэгээн дүр эсгэж халдвар тээгч болж ирэх юмаа сая тэр БТСУГ ямар хэрэгтэй гэж Завхан Өвөрхангай явдаг юм нэг л их дайлуулсан угтуулж үдүүлсэн нөхөд байх юм иргэдэд таалагдах гэж хорио сулруулсанаас Өвөрхангайд халдвар илэрч хичнээн аймагт тарав гээд олон асуудал байна
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.21] 2021/3/25
Жирийн ард иргэд байсан бол аль хэдийн хариуцлага байтугай нөгөө томордог хуулиа яриад маш шуурхай Шийдчихсэн байгаа даа маш их замхруулалт явагдаж байгаа биз томчууд эрхтэн дархтангуудынхаа асуудлыг бас нууж дарж байгаа биз харин яаж нэг шуурхай штабын хүмүүс халдвар авсан гэж мэдээллэсэн юм бол доо
2 | 0 Хариулах
иргэн [202.9.46.208] 2021/3/25
Голт гэм буруутнууд нь Аиарсайхан, Сумьяабазар, эсвэл Энхболд гэжүү, миний бодлоор эртхэн 7-10 хоног хорио тавьсан бол арай ийм байдалд хүрэхгүй байсан даа, одоо 4 сарын 5 хүртэл хэд болгохыг хүлээж байгаа юм бэ ЕС-аа, иргэд чинь эрүүл мэндээрээ хохироод та эдийн засгаа сэргээж чадсан бол болж дээ гэхээс өөр юу гэхэв дээ. Уг нь бол гол буруутан нь цаг үеэ мэдэрч чадаагүй ЕС гэж бодож байна.
2 | 0 Хариулах
zochin [202.55.188.87] 2021/3/25
Khurelsukh, Sodbaatar, Sarangerel nar bas l buruutai
0 | 0 Хариулах
Зочин [103.229.123.228] 2021/3/25
Сумка, самка хоёр махан толгойг зайлуулах, хатуу хөл хорио тогтоох, маш хурдтай вакцинжуулах,
5 | 0 Хариулах
Зочин [150.129.142.180] 2021/3/25
Ali erh ashig ni tom be gedgee yalgadaggui turiin darga naraas bolloo. Socialiin heden humuusiin ugeer orj id orgil ued ni zambaraagui tavisnaas bolloo
0 | 0 Хариулах
Bayarsaikhan [124.158.107.34] 2021/3/25
Хувийн эмнэлэг, Эм ханган нийлүүлэх байгууллага өөрсдийн хүчин чадлынхаа хэмжээнд вакцин оруулж ирж хийх боломж хэр байдгийн болдоо. Иргэд заавал улсын оруулж ирсэн үнэгүй вакцин хүлээх шаардлага байхгүй ш дээ. Боломжтой нь эртхэн төлбөрөө төлөөд хийлгэх хэрэгтэй. Мөн ЭМД төлбөг иргэд даатгалынхаа тухайн жилд ашиглах 2 сая төгрөгөөсөө суутгуулж ашиглах ч хэрэгтэй. Ийм нөхцөлөөр хангаад өгвөл манай хувийн хэвшлийхэн улсыг харж үхмээргүй байна.
1 | 0 Хариулах
Hurlee hulchgar [185.220.101.218] 2021/3/25
Уханы ХүрэлсүК /ЭР/ УБ зочид буудлын баруун талын МАН-ын байрны 6 давхрын баруун жигүүрт төрийн жинхэнэ алба хаагч /ЭМЭГТЭЙ/ ажилтан иргэн “Мөнгөнцэцэг”-ийг ажлын байр олгох нэрийдлээр дарамтлан үүдний өрөөндөө суулган намын байранд ажиллуулж, эмэгтэй хүний гэмгүй, цайлган занг ашиглахаа ЗОГСООНО УУ!!! Өөрийн ахын хүү болох Гандөлийг ЗГХЭГ-ын орон тооны ажлаас нь гарган үүдэндээ барлаг болгон суулга…
2 | 1 Хариулах
Зочин [167.160.89.26] 2021/3/25
Hurelsuhees hamag yum bolloo. Eronhiilogch bolhiin tuld suulee havchaad ene hund ued zugtlaa.
3 | 1 Хариулах
Зочин [45.82.251.204] 2021/3/25
Амарсайхан бол үнэндээ өмнө нь ЯАЖ УБ-н дарга хийж абйсан юм бол гэмээр чадваргүй хүн !
10 | 0 Хариулах
Зочин [202.179.27.227] 2021/3/25
Авгай нь өмнөөс нь ажиллаж байж дарга болгосон байх
1 | 0 Хариулах
eke [66.181.179.148] 2021/4/18
bugsuru ajilla biz
0 | 0 Хариулах
Зочин [45.82.251.204] 2021/3/25
Дотоод PCR шинжилгээ 80000, гадаад явах хүнийх 150000 байж болохгүй. Зардал нь угаасаа тогтоод 80 гэсэн байхад. Англиар нэг тодорхойлолтын маягт нэг удаа орчуулаад хэв болгон ашиглахад их зардал гарахгүй ганц англи хэлтэй ажилтан олдоно. Иймэрхүү улайн цайм зөрүүтэй зардлын задалгаагүй үнэ гэх мэтийг хөөж шалгах ёстой. Санхүүгийн том аудит оруулах шаардлагатай. Ялангуяа ЭМЯ, ОНцгой, УОК дээр !
3 | 0 Хариулах
Зочин [45.82.251.204] 2021/3/25
Зарим бүр зайлшгүй эм бичүүлдэг хүмүүсийн коодыг гар утас руу нь явуулчихгүй. Халдвартай үед заавал эмнэлэг эмч рүү явуулаад байна. Хурууны хээ уншуулдгаас болж . Эмч нар хуурамч юм хийдгээс болж хүмүүс ийм байдалд орж байна. Коодоо мэссэжээр явуулчихвал эм авахдаа мөн эсэхээ шалгуулж эмийн санчид иргэний үнэмлэхээ үзүүлж болно. Хэдийгээр дэлхийд эмийн сан ороход тэгдэг соёл байдаггүй ч.
5 | 0 Хариулах
Зочин [45.82.251.204] 2021/3/25
Амарсайхан боль ! Огцор !
8 | 0 Хариулах
Зочин [64.119.18.131] 2021/3/25
Ковид тарсан 2 хүн л буруутай. Тэнэгтэж, мэдэмхийрж өмнөх УОК бүх шийдвэрүүдийн эсрэг арга хэмжээ авсан Сумьяабазар, Амарсайхан хоёр.
11 | 3 Хариулах
Zochin [66.181.161.101, 107.167.109.123] 2021/3/25
Zasag soligdoh mochid omnoh YOK hatuu hol horiogoo ogtsom sultgasan ni tom aldaa bolson. Mon Toriin ch engiin irgediin ch uhamsar haana haanaa doroitol baigaad tom saad bolj baina.
2 | 3 Хариулах
Зочин [66.181.161.127] 2021/3/25
Emneleg n ajilchdihaa achaalal ghs iluu zgr tuhai hun ajildaa yaaj handaj bga we l gdg asuudal shu, gadaad yvjcajilaj bsn humuus l medne de, hun tsagaa tulwal yaaj chcachaalsan guriideg l um
3 | 0 Хариулах
зочин [192.82.73.142] 2021/3/25
Халдварт өвчинийг санаатай тараасан этгээд ямар ял авах хуультай вэ?, Одоо бол энэ халдварт өвчин чинь дайнтай ялгаагүй, дайны үед санаатайгаар эх орноосоо уравсан этгээдийг хээрийн шүүхээр оруулаад шууд зохих ялыг нь өгдөг.
5 | 1 Хариулах
Зочин [202.9.46.188] 2021/3/25
Энэ хүн зөв ярьж бн
1 | 0 Хариулах
Зочин [202.21.108.53] 2021/3/25
Хариуцлагагүй хандсанаараа хамгийн түрүүнд Самарсайхан, Сумъяабазар нар огцрох естой
4 | 1 Хариулах
eke [66.181.179.148] 2021/4/18
2 erguu tolgoi buh yuma zereg neesen ni l aimaar yumnii ehlel bolloo
0 | 0 Хариулах
Zochin [202.55.188.105] 2021/3/25
Yun hurdan mori ve ergv ymu hashe ym
2 | 1 Хариулах
Зочин [66.181.186.135] 2021/3/25
За яс юман дээр энэ хэдэн эмнэлгийн ажилтан ажилчид л ачааны хүндийг үүрч бна.Тэднийг амраах, ажил төрлийнх нь хувьд дарамт битгий үүсгээсэй гэж хүсч бна. Дотор нь ороод гарсан хүний хувьд цагаан нөмрөгт баатруудаараа бахархаж байлаа. Тэд жинхэнэ дайны талбар улаан гараараа тулалдаж бна шүү.
1 | 3 Хариулах
Zochin [66.181.161.6] 2021/3/25
Тэднийг хүчээр тэнд хорьж ажиллуулаа юу? Өөрсдөө чадна хийнэ гж л зүтгэж төлбөр мөнгөөрөө сурч төгсөөд ажиллаж бгаа хүмүүс шүү дээ. Одоо наад уяангын халилтай комунист хоцрогдсон сэтгэлгээгээ болиоо. Тэрний оронд олигтойхон шахаж шаардаад ажлыг нь ном журмынх нь дагуу хийлгэ. Өргөл барьц барьцаалдаг бөө үзмэрч шиг хүний гар дагуулж хараад кармайнд бгаа нусаа нийсэн салфетка шажигнахад хүртэл сортолзоод сууж ч чадхаа больцон бна наад хүмүүс чинь.
2 | 1 Хариулах
Зочин [192.82.78.159] 2021/3/25
Монголчуудын 80 хувь нь хүн чанаргүй
0 | 0 Хариулах
зочин [203.91.118.150] 2021/3/26
Чам шиг новшнууд олон болоод энэ нийгэм ялзарч байна даа,
0 | 0 Хариулах
Зочин [45.82.251.204] 2021/3/25
Хүний нөөц бүрдүүлэх, зохион байгуулалтын асуудал. Ачаалал үүсгэхгүйгээр зохион байгуулж болно.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.154] 2021/3/25
ШУУД ЦАВЧААД ЦАВЧААД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ.
3 | 1 Хариулах
Зочин [192.82.78.159] 2021/3/25
Хулгайч хулгайчыг бариарай
0 | 0 Хариулах
Зочин [192.82.78.37] 2021/5/26
Үхсэн гэж ойлгохоос өөр аргагүй
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.176] 2021/3/25
хэзээ ч энэ хулгайчууд бие биедээ хариуцлага ярихгүй. 14 настай охидыг хүчиндэж болно гэдэг сайдын сувилалаас энэ корона монголд тархсан гэтэл одоо болтол нөгөө сувилал нэртэй юм нь ажиллаж байгаа, хүрэлсүх хүрэлбаатар хулгайчууд нь өнгөрсөн жилийн төсвийг вакцин авах чадалгүй болтол тонож дээрэмдсэн, эмч эмнэлгийн ажилчдыг хий сүржигнэн корона дотоодод алдаагүй байхад туйлдуулж орхисон, эмнэлгийн хэрэгслээр цавчаа хийх гэж улайран хэрэгцээгүй шинжилгээ эрүүл хүнийг хүртэл эмчилж байгаа нэрээр нэгээс нөгөөд халдвар тараасан, сүржин гонгиносон хүрэлсүх ард иргэдийг дотоод халдвар тархаагүй байхад хааж хорьж эдийн засгийн хувьд туйлдуулсан, ковидын нэрээр хулгайчууд төрийн худалдан авалт тендер бүрээр ашиг олж төсвөөсөө давсан хулгай хийж улсын өрийг хэд дахин нэмсэн. ковидоор л биш бол иргэн яаж үхэх нь хамаагүй болж энэ өвөл хаврын хугацаанд хэдэн арван хүн амиа алдсан. эдийн засгийг сэргээх нэрээр хулгайчууд өөрсөддөө ашигтай зээл гаргаж хувааж авч байгаа. 100 жил гэж вирус тараасан
25 | 2 Хариулах
Зочин [192.82.78.37] 2021/5/26
Бурханы номонд үхсэн гэж ойлгохоос өөр аргагүй.
0 | 0 Хариулах