Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын гишүүд Зөрчлийн хуулийн санал хураалтад оролцохгүй гэлээ

ikon.mn
2017 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын нэгдсэн чуулганы  өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгийг хийж байна.

Хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгах үеэр “баривчлах ял” –тай холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Баривчлах нь буруу юм байна гээд өчигдөр овоо ойлголцсон.

Гэтэл чуулганы хуралдааны өмнө эрх баригчид хуралдаад ороод ирсэн чинь бүх зүйл өөр тийшээ яваад эхэллээ.

Тиймээс чуулганы танхимд сөрөг хүчин байгаад, О.Баасанхүү, Д.Эрдэнэбат эсэргүүцэж орилоод ч хэрэг алга. Бид хариуцлага, дэг журам хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа.

Гэхдээ хуулийн дарангуйлал руу буюу хүний үйлдэл болгонд ямар нэгэн торгууль, шийтгэл ногдуулж болохгүй гэдгийг анхааруулаад байхад яагаад ойлгохгүй байгаа юм.

Бид Зөрчлийн хууль нэг тал руугаа дэндүү буруу явах гээд байна гэж харж байна. Тиймээс АН-ын бүлэг санал асуулгад санал өгөхгүй гэдгээ мэдэгдэж байна. Санал хураалтад оролцохгүй” хэмээлээ.