"Star Villa" цогцолборт
09:00 цагт Дэлхийн Оюуны өмчийн өдрийг угтан "Зохиогчийн эрх, програм хангамж" сэдэвт дугуй ширээний ярилцлага болно.
Рамада зочид буудалд
09:00 цагт Нийслэлийн Боловсролын Газраас хүүхдийн хөгжил, оролцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын нэгдсэн сүлжээ бий болгох уулзалт зохион байгуулна.
Монголбанканд
10:00 цагт Сар бүр зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал зохион байгуулагдана.
MN-Мэдээллийн төвд
11:00 цагт Автомашин импортлогч иргэд, аж ахуйн нэгжүүд хамтран автомашины онцгой албан татварын асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
МЗХ-ны Залуус танхимд
11:00 цагт "Мэдлэгийн эрэлд-2017" номын өдөрлөг болно
НҮБ-ын байранд
11:00 цагт НҮБ-ын Хүүхдийн Сангаас гаргаж буй “Уул уурхайгаас үүдсэн шилжилт хөдөлгөөн, хүүхдэд үзүүлэх нөлөөлөл” судалгааны үр дүнг танилцуулах арга хэмжээ болно.
Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-аас “Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” хүмүүнлэгийн аянд Монголын сор болсон уран бүтээлчид буюу Ардын жүжигчин, гавьяатууд нэгдэж, хамтарсан тоглолт зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлнэ.
12:30 цагт Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
"Мишээл экспо"-д
14:00 цагт "Боловсролын шинэчлэл-2017" үзэсгэлэн яармаг нээлтээ хийнэ.
Монголын үндэсний олимпийн хороонд
16:00 цагт Кикбоксын улсын аварга шалгаруулах тэмцээний жин болон техникийн зөвлөлгөөн болно.