Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хог хаягдлыг ангилах мэдлэг олгох боловсролын төв нээгдлээ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар Хангарьд Ротари Клуб нь иргэдийн хог хаягдлын талаар сэтгэлгээг өөрчлөх, зөв дадалд сургах, ангилан хаях, түүнийг дахин боловсруулахын ач холбогдлыг таниулан сурталчах “Ногоон замнал” төсөл хэргжүүлж эхэлжээ.

Төслийн хүрээнд  Монгол улсын багшийн их сургуульд Хог хаягдлыг дахин боловсруулах мэдлэг олгох төвийг засч тохижуулан өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Австралийн Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичиг ноён Shayne McKenna, Багшийн сургуулийн захирал Д.Мандах болон бусад холбогдох байгууллагын хүмүүс оролцлоо.

 

Нээлтийн үеэр ноён Shayne McKenna "Ногоон замнал төсөл нь хүрээлэн буй орчны хог хаягдлын болон эрүүл мэнд, байгаль орчин болон боловсролын мэдлэгийг сургалтаар түгээж буйгаараа  өвөрмөц төсөл болохыг онцолсон.

Ногоон Замнал төслийн эхний шатанд Хог хаягдалыг дахин боловсруулах мэдлэг олгох төвийг Багшийн сургуулиас гадна Сонгино хайрхан дүүргийн 9 дүгээр сургуульд Австралийн Засгийн газрын Бичил төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр тохижуулсан.

Цаашид уг төвд Австрали улсын КЕСАБ Байгаль Орчны Шийдэл ТББ-тай хамтран дэлхийн 27 улсад оронд амжилттай хэрэгжсэн хог хаягдлын талаар мэдлэг олгох, зөв дадал сургах хөтөлбөрийг Монгол орны онцлогт тааруулан тус сургуульд сонирхолтой байдлаар заахаар ажиллаж байна.

Уг төвд ирснээр та Монгол улсад хог хаягдлыг дахин боловсруулдаг үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүнүүд болон ахуйн хог хаягдлын ашиглаж хэрэгцээтэй зүйлс хийсэн сурагч, оюутнуудын бүтээлүүдийг үзэхээс гадна хог хаягдлын чиглэлээр хамгийн сүүлийн үеийн мэдээлэлийг авч сургалтанд хамрагдах боломжтой.

Уг төслийн хүрээнд 4 сарын 19-ний өдөр “Ногоон замнал” хог хаягдлын менежментийн Анхдугаар зөвлөгөөнийг Австрали улсын КЕСАБ Байгаль Орчны Шийдэл ТББ, төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдтэй хамтран Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгуулахаар ажиллаж байна.

Та бүхэн Ногоон Замнал төслийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл НОГООН ЗАМНАЛ хуудсаар зочилоорой.

Нээлтийн зургуудаас: