УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулган ирэх долоо хоногт эхэлнэ. Чуулганаар 34 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
УИХ-ын дарга М.Энхболд захирамж гаргаж, дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоожээ. Үүнд:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
- “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны санхүүгийн тайлан;
- “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
- Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл;
- Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;
- Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл;
- Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл;
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл;
- Казиногийн тухай хуулийн төсөл;
- Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл;
- Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл;
- Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл;
- Нялх,балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл;
- Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл;
- Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл;
- Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл;
- Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл;
- Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл;
- Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл;
- бусад.