Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баярын эсрэг Их Британи дахь Монгол эмэгтэйн тэмцэл

Б.Ану
2017 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайд асан С.Баяр  Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон билээ. 

Тэрбээр энэ сарын 1-ний өдөр  Хатан xаан II Элизабетэд Бүкенгемийн ордонд Итгэмжлэх жуух бичгээ өргөн бариад буй. 

Харин түүнийг Монгол Улсын иргэн Г.Ичинхорлоо Их Британи дахь Монголын Элчин сайдын Яамны гадаа өчигдөр эсэргүүцсэн үзэл бодлоо илэрхийлжээ. 

Тэрбээр бохир улстөрч Их Британид элчин сайдаар томилогдон ирсэнд ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж.

Г.Ичинхорлоо  "Офшор данс", "Хууль, үнэн, ардчиллыг хүсч байна" гэх зэрэг агуулга бичиж ЭСЯ-ны гадаа нь өлгөжээ. 

Тэрбээр өнөөдөр С.Баяртай уулзах цаг авчээ. Уулзалтын үр дүнгийн талаар бид мэдээлэх болно.  

Зурагнууд дээр дарж томруулж үзнэ үү.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг