Дэлхийд жилд 14.1 сая хүн шинээр хорт хавдраар өвчилж, 8.2 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байгаа ба 2030 онд хорт хавдрын өвчлөл 21.7 сая болж, нас баралт нь 14 сая болж нэмэгдэх хандлагатай байна.
Шинээр оношлогдсон хорт хавдартай өвчтөний 75.6 хувь нь хожуу шатандаа оношлогдож байгаа нь урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэд өнөөдрөөс эхлэн хавдрын эрсдэлт хүчин зүйлийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, түүнээс сэргийлэх, эрт ирлүүлэг, үзлэгт хамрагдаж, эрүүл мэнддээ анхаарах шаардлагатайг харуулж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар