2020/09/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,855.05₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
15:00
S30
18°
16:00
S26
18°
17:00
S30
19°
18:00
S30
17°
19:00
S29
14°
20:00
S29
12°
21:00
S29
22:00
S29
23:00
S26
00:00
S29
01:00
S26
02:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/12/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарын агаарын бохирдол ДЭМБ-аас тогтоосон АЮУЛТАЙ ХЭМЖЭЭНЭЭС 4 ДАХИН ИХ БАЙНА!!!

Ч.Болортуяа
2016 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг

(Gogo.mn сайтын агаарын бохирдлын эсрэг уриалгад нэгдэж 2016.12.26-нд нийтлэсэн энэхүү мэдээллийг дахин мэдээний нүүрэнд нийтлэв)

Толгойтод амьдарч буй хүн өдөрт 24 минут л ХЭВИЙН АГААРААР АМЬСГАЛЖ байна. Харин ТА?

iKon.mn сайт Цаг Уур Орчны Шинжилгээний Газартай хамтран Улаанбаатарын 11 байршил дахь агаарын чанарын индексийн 15 хоногийн мэдээлэлд анализ хийж үзлээ. 

Арванхоёрдугаар сарын 1- Улаанбаатарын агаарын бохирдол ДЭМБ-аас тогтоосон АЮУЛТАЙ ХЭМЖЭЭНЭЭС 4 ДАХИН ИХ БАЙНА!!! 15-ны хороонд буюу нийт 15 хоногийн 360 цагт хийсэн агаарын чанарын индексийг нийт гурван хүчин зүйлээр ангилан харуулж байна. 

Нэгт, Агаар аль цагт хамгийн цэвэр, бохир болж байна вэ?

15 хоногийн нийт 360 цагийг хоногийн 24 цаг бүрийн харгалзах дунджаар 8 байршил дахь агаарын хамгийн цэвэр болон бохир цагийг гаргаж харвал:

  1. Баруун 4 замын агаар хамгийн цэвэршсэн цаг нь 15:00  - 16:00 цаг бол хамгийн бохир үе нь 04:00-05:00 цаг байна. 
  2. 13-р хорооллын агаарын хамгийн цэвэршсэн цаг нь 17:00  - 18:00 цаг бол хамгийн бохир үе нь 03:00-04:00 цаг байна. 
  3. 100 айлын агаарын хамгийн цэвэршсэн цаг нь 18:00  - 19:00 цаг бол хамгийн бохир үе нь 04:00-05:00 цаг байна. 
  4. Цахилгаан станци орчмын агаарын хамгийн цэвэршсэн цаг нь 16:00  - 17:00 цаг бол хамгийн бохир үе нь 02:00-03:00 цаг байна. 
  5. Толгойтын агаарын хамгийн цэвэршсэн цаг нь 16:00  - 17:00 цаг бол хамгийн бохир үе нь 23:00-00:00 цаг байна. 
  6. Зурагт орчмын агаарын хамгийн цэвэршсэн цаг нь 16:00  - 17:00 цаг бол хамгийн бохир үе нь 01:00-02:00 цаг байна. 
  7. Амгалан орчмын агаарын хамгийн цэвэршсэн цаг нь 14:00  - 15:00 цаг бол хамгийн бохир үе нь 01:00-02:00 цаг байна. 
  8. Баянхошуу орчмын агаарын хамгийн цэвэршсэн цаг нь 16:00  - 17:00 цаг бол хамгийн бохир үе нь 10:00-11:00 цаг байна. 

Хамгийн харамсалтай нь эдгээр найман байршил дахь агаар цэвэршиж буй дээрх цагуудад гэхэд л агаарын чанарын индекс хамгийн цэвэр байршилд нь гэхэд агаар бага зэргийн бохирдолтой гэдэг үзүүлэлтийг үзүүлж байна. 

Өөрөөр хэлбэл дээрх найман байршилд амьдарч буй иргэд агаар нь хамгийн цэвэршсэн гэдэг цагтаа ч хэвийн агаараар амьсгалж чадахгүй байгаа дундаж үзүүлэлтийг үзүүлэв.

Бидний анализ хийсэн 15 хоногт ажиглагдсан хамгийн өндөр бохирдолтой агаарын чанарын үзүүлэлт арванхоёрдугаар сарын 12-ны 04:00 - 05:00 хооронд 100 айл орчимд 4,850 буюу агаарын чанар маш их бохирдолтой гэдэг ангиллаас 10 дахин их үзүүлэлтийг үзүүлжээ. 

Хамгийн муу үзүүлэлт: 4,850 /2016-12-12 04:00 Зуун айл/

Доорх хүснэгтээс та бүхэн агаарын хамгийн их бохирдолтой цагуудыг улаан, улбар өнгөөр үзүүлсэн байгааг харж болно. Ногоон, шар өнгөтэй хэсэг нь агаарын бохирдол арай буурч байгааг илтгэнэ. 

Өдрийн 12-17 цагийн хооронд АЧИ(AQI) эерэг талруу өөрчлөгдөж байна.

 

 

Хоёрт, Та өдөрт хэдэн цаг, минут хэвийн агаараар амьсгалж байна вэ?

360 цагийн хугацаанд Толгойтод 6 цаг, Зурагтад 3 цаг л агаарийн чанарын индекс хэвийн байсан байгааг бид графикуудаас харж болно. 

Толгойтод амьдарч буй хүн өдөрт дунджаар 24 минут хэвийн агаараар амьсгалж байна.

Бүр тодруулбал, дунджаар Толгойтод оршин сууж буй иргэн арванхоёрдугаар сарын эхний 15 хоногт дунджаар өдөрт ердөө 24 минут л хэвийн агаараар амьсгалж үлдсэн хугацаанд нь бохирдолтой агаараар амьсгалжээ. 

Доорх хүснэгтээс харвал, Толгойт, Зурагт, Баянхошуу орчимд амьдарч буй иргэд хотын зарим байршлаас хоёроос гурав дахин их хугацаанд их бохирдолтой, маш их бохирдолтой агаараар амьсгалж байна. 

Байршил Их бохирдолтой,
Маш их бохирдолтой
байсан хугацаа

нийт хугацаа

(цаг)

Хувь
Баруун 4 зам 140 360 39%
13-р хороолол 103 360 29%
100 айл 138 360 38%
Цахилгаан станц 83 360 23%
Толгойт 277 360 77%
Зурагт 236 360 66%
Амгалан 94 360 26%
Баянхошуу 235 360 65%

 

 

Гуравт, Агаарын чанар салхины хурд, чиглэлтэй ямар хамааралтай байна вэ?

Гуравт нь, iKon.mn Улаанбаатарын агаарын бохирдол болоод түүний цэвэршилт салхины хурд болоод чиглэлээс хэрхэн хамаарч байгааг харлаа. 

Ингэхэд мэдээж салхины хурд их байх үед агаарын бохирдол багасч буйг шар, ногоон өнгөнүүд илэрхийлнэ.

Мөн салхи ихтэй үед төдийгүй салхи урдаасаа хойшоо чиглэлтэй үед  агаар харьцангуй цэвэршиж байгааг харж болно. 

Түүнээс өвлийн цагт цаг агаарын хэм өөрчлөгдөх нь агаарын бохирдолд төдийлөн нөлөөлөл үзүүлэхгүй байгаа нь ажиглагдсан юм.

Өвлийн цагт Улаанбаатарын агаарын чанарыг сайжруулж буй ганц хүчин зүйл нь ердөө салхины хурд түүний чиглэл байна. 

(График мэдээллийг та компьютер дээрээ үзвэл илүү тохиромжтой)

Улаанбаатар хотын 2016/12/01-2016/12/15 хугацаа дахь салхины хурд болон чиглэл. Эх сурвалж

 

 

 

x