ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Агаарын бохирдлоос хамгаалахын тулд ямар амны хаалт зүүх ёстой вэ?

Г.Номин, iKon.mn
2016 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын агаарын бохирдол аравдугаар сараас эхлэн дараа оны гуравдугаар сар хүртэл ихэсдэг. Агаарын бохирдол буурахгүй байгаа энэ утаа буюу нарийн ширхэгт тоосонцроос хамгаалж, амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх гол арга бол амны хаалт зүүх гэдгийг эрүүл мэндийн байгууллагынхан зөвлөж байгаа.

Тэгвэл агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс өөрийгөө хамгаалахын тулд ямар амны хаалт зүүх ёстой вэ?  

Монгол Улсын MNS 5620:2006 Амьсгалын замыг хамгаалах хэрэгслийн тухай стандартад зааснаар амьсгал хамгаалах хэрэгсэл гэж үйлдвэрлэлийн тоос, химийн бодис, утаа, угаар болон хорт хийн бүтээгдэхүүнээс амьсгалын замын эрхтнийг хамгаалах зориулалтын хэрэгслийг хэлнэ.

Амны хаалтыг сонгохдоо энгийн материалаар хийсэн бус шүүлтүүртэй амны хаалт хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөж буй.

Амьсгал хамгаалах хэрэгсэлд бэхлэгдсэн шүүлтүүр нь шүүх чадвараараа бага /FFP1/, дунд зэрэг /FFP2/, сайн /FFP3/ гэсэн зэргэлэлтэй байна.

Нарийн ширхэгтэй тоосонцороос хамгаалах зориулалтын амны хаалт дээрх тэмдэглэгээ нь тоос шүүх чадварыг илэрхийлдэг.

Хүснэгтээр үзүүлбэл,

 

Шүүлтүүрийн төрөл

Тоос шүүх чадвар

Нэвтрэн орох тоосны хэмжээ

Хэрэглэх үеийн тоосны дээд хэмжээ (мг/м³)

1.

FFP1

82 хувь

18 хувь

16

2.

FFP1S

90 хувь

10 хувь

16

3.

FFP2

91 хувь

9 хувь

40

4.

FFP2S

92 хувь

8 хувь

40

5.

FFP2SL

94 хувь

6 хувь

40

6.

FFP3

96 хувь

4 хувь

120

7.

FFP3S

98 хувь

2 хувь

120

8.

FFP3SL

98 хувь

2 хувь

200

Амны хаалтыг өглөө, орой буюу гадаад орчны агаар дахь бохирдуулах бодисын агууламж өндөртэй үед хэрэглэснээр агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс сэргийлэх боломжтой.

FFP1, FFP2, FFP3 тэмдэглэгээ нь Европын стандартын тэмдэглэгээ бөгөөд манай улсад ийм төрлийн амны хаалт хийдэг цөөн тооны үйлдвэр байдаг. Тэдгээрийн нэг болох “ЭРБУБ” компанийн үйлдвэрлэсэн амны хаалт одоогоор хамгийн эрэлттэй байна. Тус компанийн хувьд 10 гаруй төрлийн амны хаалт хийх боломжтой хэдий ч одоогийн байдлаар хамгийн эрэлттэй байгаа FFP3 стандартын амны хаалтыг л үйлдвэрлэж байгаа гэнэ.

Нарийн ширхэгтэй тоосонцорыг шүүх зориулалттай энэ төрлийн амны хаалтыг агаар ямар хэмжээний бохирдолтой үед хэдэн цаг зүүх ёстой талаар албан ёсны стандарт, заавар байхгүй байгаа юм. Тиймээс амны хаалтны гаднаас тоос чигчиж, дотор тал нь харлах хүртэл зүүж болно гэх зөвлөгөөг үйлдвэрлэгчид өгч байлаа.

 
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Ноён Шагдар [202.131.225.5] 2016/12/27
Нэг сайхан сэтгэлт нь хаана худалдаалж байгаа талаар мэдээлэл үлдээгээч, бие биендээ муухай хандсан комментоо багасгая залуус аа...
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.42] 2016/12/26
Arai ch dee ymat aimar doromjij bnaa ene humuus
0 | 0 Хариулах
Зочин [202.9.43.188] 2016/12/25
БИД ХООСОН ЗААВРААР ЯАХ ЮМ БЭ! ХОТЖИЛТЫГ ЭМХ ЗАМБАРААГҮЙ БОЛГОЖ, УБ ГЭДЭГ ЭНЭ НЭГ БЯЦХАН ТОСГОНОО БААСНЫ УУРХАЙН ӨТ ШИГ ОЛОН ХҮНЭЭР ШАВУУЛЧИХСАН ТӨР, ЗАСАГ ЭНЭ ЯРИАД БАЙГАА АМНЫ ХААЛТАА ХҮН НЭГ БҮРТ ҮНЭГҮЙ ТАРААВАЛ ТААРНА!!!
1 | 1 Хариулах
fucker [182.160.3.171] 2016/12/24
гадуур худалдаанд байдын болвуу хаанаас авч болхий бичэж ч болдоггүй л юм байхдаа
4 | 2 Хариулах
you fucker [64.62.175.80] 2016/12/26
eruul mendiinhee tuluu gants mask haij olood zuuj chadahgui bol hordood yvj baidaaaa
0 | 0 Хариулах