УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанд хийх байсан Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл цуцлагдлаа.
Ерөнхий сайд орон нутагт ажиллаж байгаа тул мэдээлэл хийх хугацааг хойшлуулж өгөхийг УИХ-ын тамгын газраас хүсчээ.
Тэрбээр “Төрийн өмчийн болон төрийн өмчийн бус сургууль, цэцэрлэгийн өнөөгийн байдал, цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхдүүд бүрэн хамрагдах боломжийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” мэдээлэл хийх байсан юм.