Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирлаар Ц.Түмэнцогт томилогдлоо

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

“Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн хуралдаанаас тус компанийн Гүйцэтгэх захирлаар Ц.Түмэнцогтыг томилох шийдвэр гаргажээ. 

Тэрбээр 2011 оноос General Electric-ийн Монгол дахь салбарын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Ц.Түмэнцогт нь эрчим хүч, электроникийн инженер мэргэжлээр ОХУ, АНУ-д боловсрол эзэмшжээ. 

Мөн 2007-2011 онуудад Дэлхийн Банкны дэд бүтцийн асуудал хариуцсан төслийн багийн удирдагч, түүнээс өмнө Түлш, эрчим хүчний сайдын зөвлөх, Дэд бүтцийн яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан туршлагатай.

"Эрдэнэс Монгол" нь дэлхийн хэмжээний уурхай болох “Оюу Толгой” ХХК-ийн Монголын талын хувь болон “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу эзэмшдэг.

Өмнө нь "Эрдэнэс Монгол" компанийн Гүйцэтгэх захирлаар Б.Бямбасайхан ажиллаж байв.