Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Монгол Улсын Ерөнхийлөгч Пеннсилванийн их сургуульд зочлох үеэр

ikon.mn
2016 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцох  үеэрээ АНУ-ын Пеннсилванийн их сургуульд зочилжээ.

Энэ үеэр Пеннсилванийн их сургуулийн Нийгэм, шинжлэх ухааны факультетийн Декан, доктор Стивен Флуарти, “Perry World House”-ын дарга, доктор Виллиам Берк-Уайт, доктор Эйми Гадстен тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхсан байна.

Пенсильванийн их сургуулийн Нийгэм, шинжлэх ухааны факультетийн Декан, доктор Стивен Флуарти ”Цаг зав гарган манай сургуульд зочлон ирсэн та бүхэнд талархаж байна. Манай сургууль Монгол Улстай дотно харилцаатай байсаар ирсэн бөгөөд манай багш оюутнууд Пеннсилванийн их сургууль дахь Монгол судлалын төвөөр дамжуулан их зүйлийг сурч мэддэг. Бид ч АНУ, Монгол Улсын иргэд, оюутнуудын хооронд гүүр болон ажиллаж байгаадаа бахархалтай байдаг"  хэмээжээ.

Ингээд Ерөнхийлөгчийн Пеннсилванийн их сургуульд зочилсон бичлэгийг хүргэж байна.

ВИДЕО: