Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

“АПУ Трейдинг” компанийн Гүйцэтгэх захирал П.Батчимэг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа

ikon.mn
2016 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг

НИТХ-ын төлөөлөгч, “АПУ Трейдинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Пүрэвийн Батчимэг Үндэсний их баяр наадмын босгон дээр төрийн одон медалиар энгэрээ мялаалаа. Түүний Монголын боловсролын болон бизнесийн салбарт оруулсан бодит хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь Монголын төр өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ийнхүү шагнасан юм. 

П.Батчимэг нь МУ-ын Боловсролын болон Бизнесийн салбарт олон жил амжилттай ажиллаж буй манлайлагч эмэгтэйчүүдийн нэг бөгөөд түүний удирддаг АПУ Трейдинг компани нь Олон улсын Чанарын Удирдлагын ISO 9001:2008 стандартыг нэвтрүүлэгч, Монголын Шингэн хүнсний салбарт олон нэр төрлийн чанартай бүтээгдэхүүнийг түгээн борлуулдаг үндэсний том компаниудын нэг юм
Тэрбээр мөн АПУ компанийн Сүүний үйлдвэрийн төслийг санаачлагч, бүтээн байгуулагчдын нэг билээ. 

Жилдээ 45 сая литр буюу Монгол улсын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг бүрэн хангах бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай АПУ ХК-ийн Сүүний үйлдвэр нь 2014 онд ашиглалтанд орсон бөгөөд Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000 Олон улсын стандартыг нэвтрүүлсэн Монгол улс дах цорын ганц сүүний үйлдвэр юм. 

 

Тус үйлдвэр нь EHEDG буюу Европын холбооны сүү боловсруулах үйлдвэрийн стандартын дагуу баригдсан, Швед улсын дэвшилтэт Эколин савлагааг анх удаа үйлдвэрлэлд нэвтрүүлсэн юм. 

Байгаль орчинд ээлтэй Эколин савалгаагаар үйлдвэрлэгдэн хэрэглэгчдийн гар дээр очиж буй "САЙН" болон "МААМУУ" брэндүүд нь хэдийнээ та бидний танил болсон бөгөөд Монголын анхны хүүхдийн сүү, жүүсний брэнд болох "МААМУУ" брэнд өнөөдөр Монголын төдийгүй гадаадын хэрэглэгч нарын дуртайяа хэрэглэгдэг Дэлхийн Монгол Брэнд болсон билээ. Тодруулбал Монголын анхны хүүхдийн брэнд болох "МААМУУ" брэнд нь Хонг-Конг улсын томоохон сүлжээ дэлгүүрийн 15 салбарт албан ёсоор худалдаалагдаж байна.

Монгол улсынхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах их үйлсэд нь өндөр амжилт хүсье.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.