Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Анхдугаар хуралдааныг Ч.Улаан гишүүн даргална гэв

Монголын мэдээ
2016 оны 7 сарын 4
Монголын мэдээ
Зураг зураг

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрөгч Баасан гарагт 85 дугаар зарлиг гаргаж, УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг товлон зарлалаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долоодугаар зүйлийн 4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг тус тус үндэслэн долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг энэ сарын 5-ны өдөр буюу Мягмар гарагт 11.00 цагт товлон зарласан байна. 

УИХ-ын анхдугаар хуралдаанаар УИХ-ын дарга болон дэд дарга нарыг томилох, мөн нам эвслийн бүлгүүд байгуулах учиртай. Тэгвэл МАН-ын зүгээс УИХ-ын даргаар хэнийг томилох вэ гэдэг асуудлыг ярьж эхэлсэн байна.

Эх сурвалжуудын өгч буй мэдээллээр УИХ-ын даргаар намаа ялалтад хүргэсэн М.Энхболд суух нь гэх мэдээлэл байгаа юм. Хэдийгээр ялсан намын дарга Ерөнхий сайд хийх учиртай ч М.Энхболд дарга ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлж өрсөлдөнө гэх мэдээлэл байна.

Мөн энэ суудалд УИХ-ын гишүүн Н.Энхболд сууна гэх яриа ч гараад буй. МАН-ын хувьд боловсон хүчний нөөц сайтай гэдгээрээ бусад намаас ялгардаг. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ч УИХ-ын дарга хийж байсан туршлагатай нэгэн билээ. 

Эдгээр гурван хүнээс нам шийдвэр гаргах нь ээ. Тэгвэл шинэ парламентын анхны хуралдааныг УИХ-ын гишүүн Ч.Улаан ахлах аж.

УИХ-ын тухай хуульд хамгийн aхмад настай нь хуралдааныг даргална гэж заасан байдаг учраас Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нараас гурван насаар ах Ч.Улаан хуралдааныг даргалах юм байна. Түүний хувьд 1954 онд төржээ. Харин Д.Лүндээжанцан гишүүн 1957 онд төржээ.

Зураг