Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл саналаа өглөө

www.ulaanbaatar.mn
2016 оны 6 сарын 29
ulaanbaatar.mn
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл УИХ-ын 2016 оны сонгуулийн 59 дүгээр тойрог, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 25 дугаар тойргийн долоодугаар хэсгийн байранд санал өглөө.

Саналаа өгөх үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож байгааг анзаарлаа. Хүмүүс иргэний эрх, үүргээ маш сайн ухамсарлаж, улс орныхоо хувь заяаг шийдэх чухал үйл ажиллагаанд оролцох ухамсар өндөр болсонд баяртай байна. Нийслэлчүүд Та бүхнийг сонгуульд саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.