Цагдаагийн ерөнхий газраас Элсэлтийн ерөнхий шалгалтын хариу задарсан гэх гомдлыг шалгасан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү иргэдийн өгсөн гомдлыг шалгасан талаар ийнхүү ярилаа.
Тэрбээр "Цагдаагийн байгууллагад 2016 оны ЭЕШ-ын материал задарсан гэх гомдол ирсэн. Тус гомдлын дагуу бид шалгалт хийхэд, урьдчилсан байдлаар дараах зүйлүүд тогтоогдсон байгаа.
Өөрөөр хэлбэл ирж болзошгүй гэсэн материалыг иргэн З нь иргэн Э-д худалдаалж, иргэн Э нь энэхүү материалыг ЭЕШ-ын хамгийн сүүлийн хариу гэж бусдад худалдаалсан гэсэн үг юм" хэмээн ярилаа.
БҮТ-ийн хэлтсийн дарга А.Ганбат хэлэхдээ "Сүүлийн үед гарсан ЭЕШ-ын материал задлагдсан гэх гомдолтой холбогдуулан БҮТ-өөс математикийн хичээлээр шалгалт өгсөн хүүхдүүдийн үр дүнг Олон Улсад ашиглагддаг шалгалтын үр дүн бодитой гарсан эсэхийг тогтоодог нарийвчилсан шинжилгээг хийсэн байгаа.
БҮТ-өөс иргэдийн дунд буруу ташаал мэдээллийг санаатай болон санаатай хэлбэрээр тараасан хүмүүст хариуцлага тооцох хүсэлтийг зохих хууль хяналтын байгууллагуудад гаргах болно" гэлээ.
БҮТ-ийн захирал Г.Аззаяа хэлэхдээ "2016 он ЭЕШ-ын математикийн шалгалтын хариулт задарсан гэх мэдээлэл нь математикийн шалгалт дууссаны дараа буюу тухайн өдрийн орой нь Фэйсбүүкээр тархсан байсан. Бидний хувьд шалгалтын материалыг бөглөж, тараасан байх гэсэн магадлал бий. Гэхдээ иймэрхүү асуудлаас болж энгийн шалгалтаа өгөөд явж буй хүүхдүүд хохирох ёсгүй.
ЭЕШ-ын материал задарлаа гэх яриа гардаг ч ЭЕШ-ын материал задарсан тохиолдол байгаагүй" гэв.