2018/08/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,464.56₮
B30
УЛААНБААТАР
21°
|
B28
УЛААНБААТАР
22°
|
10°
B30
УЛААНБААТАР
24°
|
12°
03:00
S44
11°
04:00
S44
11°
05:00
S44
10°
06:00
S44
07:00
S44
11°
08:00
S44
12°
09:00
S44
14°
10:00
S44
15°
11:00
S44
17°
12:00
S32
18°
13:00
S32
18°
14:00
S32
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Абэ: Дэлхийн хямрал удахгүй эхэлнэ

Засгийн газрын мэдээ
2016 оны 5 сарын 30
Засгийн газрын мэдээ

“Lehman Brothers” дампуурсны дайтай хямрал нүүрлээд байгааг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тус улсад хуралдаж буй “Их 7”-гийн удирдагчдад анхааруулсан талаар “Nikkei” мэдээллээ.

Тиймээс дотоодын худалдааны татвараа өсгөхийг дахин азнахыг санал болголоо. “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтын пүрэв гарагийн хуралдааны үеэр ноён Шинзо Абэ энэ талаар танилцуулсан ба 2014 оноос хойш түүхий эдийн үнэ нийт 55 хувиар унасан нь 2008 оны санхүүгийн хямралын үеийнхтэй ижил түвшин юм. Энэ нь “Lehman Brothers дампуурсны дайтай хямралыг дахин үүсгэх төлөвтэй” хэмээн анхааруулжээ.

Японы Исе-Шимад хуралдаж буй дээд хэмжээний уулзалтын үеэр хөндсөн өөр нэгэн чухал асуудал нь “Их-7” дахь ОХУ-ын гишүүнчлэл байлаа.

Дэлхийн хамгийн хөгжингүй орнуудын төлөөлөл болсон “Их 7”-гийн бүлэг 2014 оныг хүртэлх 17 жилийн турш “Их 8” нэртэй байв. 1997 онд дэлхийн аж үйлдвэржсэн хамгийн том ардчилсан тогтолцоот орнуудын “7-гийн бүлэг” ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельцинд анхны уулзалтад нь оролцох санал тавьсан түүхтэй. Харамсалтай нь, 2014 онд Украинд өрнийг дэмжигч хүчнийхэн засгийн эрхэнд гарч, Орос Крымыг өөрийн нэг хэсэг хэмээн зарласнаас болж “Их 8”-ын бүлэг дэх ОХУ-ын гишүүнчлэл түдгэлзээд байгаа билээ. Харин одоо Оростой харилцаагаа сэргээхийн тулд “Их 7”-гийн бүлгийн зарим гишүүн орон чухал үүрэг хүлээж, Москвагийн эсрэг хоригийг цуцлах, эсэхээ тус бүлэг шийдэж ядан сууна.

“Их 7”-гийн уулзалтыг зохион байгуулагч Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ жилийн эхээр FT болон Nikkei-д өгсөн ярилцлагадаа “ОХУ-тай харилцаагаа сэргээх шаардлагатай” хэмээсэн. Ноён Абэ энэ сарын эхээр ОХУ-д айлчилж, Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан.

Германы Канцлер Ангела Меркелиэс илүү зүүний чиг баримжаатай гэгддэг тус улсын Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайер өнгөрсөн сард Handelsblatt сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр Оростой ярилцах цаг нь болсон гэдгийг онцлоод тусгаарлах үзлээсээ салахыг хэлсэн. Гэвч Москватай хэрхэн ярилцах, ерөөс ярилцах нь зөв эсэх асуудал нь хэд хэдэн бэрхшээл дагуулж байна. Мөн “Их 7”-гийн Европ, Атлантын бүсийн гишүүн болон Токиогийн хооронд үзэл бодлын зөрүү ч байгаа юм.

Москваг тусгаарлах нь үргэлжилснээр ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн хэлсэнчлэн шинэ Хүйтэй дайнд хүргэж болзошгүй байна. Гэхдээ АНУ болон Европын холбооны гишүүд бүгд Крымыг өөрийн газар нутаг хэмээн зарлах замаар Европын дайны дараах хоригийг зөрчсөн үйлдэл давтагдах вий хэмээн болгоомжилж буйгаас Оростой харилцаагаа сэргээхэд дурамчхан байна.

Түүнчлэн Оростой үүсгэх харилцаанаас Европ, Атлантын гүрнүүдийн зайлсхийж буй бас нэг бодит шалтгаан бий. Өрнийнхөн Москваг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудыг нэгтгэх замаар Оросын нөлөөллийн хүрээг дахин байгуулах гол хүсэлтэй хэмээн хардаг. Харин Токио асуудлыг өөрөөр харж буй. Хэдийгээр Крымыг өөрийн нэг хэсэг гэж зарласан явдалд нь зохих хариуцлагаа хүлээлгэх ёстой хэмээн үздэг ч Хятад эсвэл Умард Солонгосын дэргэд Оросын стратегийн аюул Японы хувьд маш бага. Хамгийн гол нь Москваг тусгаарлах нь Бээжинтэй стратегийн холбоотон болох вий гэсэн айдас Наран улсад давамгайлж байна.

Москваг тусгаарлах нь Бээжинтэй стратегийн холбоотон болох вий гэсэн айдас Наран улсад давамгайлж байна.

Украины хямралаас өмнө ноён Абэ Курилийн арлуудын маргааныг шийдвэрлэхэд Москватай өмнөх Ерөнхий сайд нараас илүү ахицтай харилцаж байсан. Японд хойд нутаг дэвсгэрүүд хэмээн нэрлэгддэг тус арлууд Дэлхийн II дайны дараа Зөвлөлтийн мэдэлд очсон хэмээн үздэг. “Оростой харилцаагаа хэвийн болгох нь ноён Абэгийн хувьд гадаад бодлогынх нь тэргүүлэх чиглэл байсаар байна.

Орос, Японы хэвийн харилцаа Курилийн арлуудын маргааныг шийдвэрлэхэд төдийгүй бүс нутгийн геополитикт чухал хэмээн ноён Абэ үздэг” гэж Вашингтонд салбартай Стратегийн судалгааны олон улсын хүрээлэнгийн Еврази, Оросын асуудал хариуцсан ахлах судлаач Самуэль Керап тайлбарлав. Япон уг асуудалд АНУ-аас өөр байр суурьтай байгаа шалтгаан нь Ази, Номхон далайн геополитикийн асуудалд Америк Оросыг татан оролцуулах сонирхолгүй байдагтай холбоотой хэмээн судлаач Керап учирлаж байна.

Ноён Абэгийн ойрын нэгэн сурвалжийн хэлснээр Хятадтай харилцах харилцааны урт хугацааны стратегийн хүрээнд Японы эрх баригчид Оростой харилцах харилцаандаа онцгой анхаарч, ач холбогдлыг нь гүнээ ухамсарлах учиртайг хүлээн зөвшөөрсөн байна. Хэрэв ОХУ, БНХАУ аль аль нь Курилийн болон Японы эзэмшилд байдаг ч Хятад өөрийн мэдлийнх хэмээн үздэг Дяоюйдао арлуудын маргааныг шийдвэрлэхэд санал нэгдэх аваас Японд учрах дарамт эрс нэмэгдэнэ.

Дорнод болон Өмнөд Хятадын тэнгист явуулж буй Хятадын үйл ажиллагаа улам шаргуу болж буйн зэрэгцээ Азийн бүс нутгийг тогтворгүйжүүлж байна. Үүний үр дүнд зөвхөн Япон бус, АНУ, Европын эрх ашиг харлаж байгаа юм. Нөхцөл байдал ийм байгаа ч Япон улс Орост буруу дохио өгөхгүй байх шахалтыг Обамагийн засаг захиргаа өгч буй.

Харин Европын холбоо ирэх сард болох Оросын эсрэг хоригийн хугацааг сунгах, эсэх асуудлаарх санал хураалтад хоригийг үргэлжлүүлэхээр бэлтгэж байна. Европын холбооны албаны нэгэн эх сурвалжийн анхааруулж буйгаар Минскийн гал зогсоох, энхийн хэлэлцээрийн хүрээнд Киев амлалтаа биелүүлэхээр чармайж буй нь хоригийн хугацааг дахин сунгах асуудал хүндрэлтэй болж магадгүйг харуулж буй.

Ноён Черап Москватай дэмжлэгийн асуудлаар бус, глобал хэмжээний асуудлуудад хамтарч ажиллахыг чармайх хэрэгтэй тул Украины асуудлаар Оросыг тусгаарлах стратегид дундыг баримтлах хэрэгтэй хэмээн үзэж байна. Тэрбээр “АНУ-ын засаг захиргаа юутай ч яриа хэлэлцээ эхлүүлэх эхний алхмыг хийх хэрэгтэй. Ингэснээр уг асуудал аяндаа тогтворжих болно гэж бодож байна” хэмээв.

Гэсэн хэдий ч арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас нааш Оросын асуудлаарх байр сууринд дорвитой өөрчлөлт орохгүй гэдгийг барууны нийслэлүүд, Москва аль аль нь хүлээн зөвшөөрч байна. Тиймээс Минскийн хэлэлцээрээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхээс нааш Москвад үзүүлэх шахалтыг сайжруулах, хоригт ямар нэг өөрчлөлт орно гэж “Их 7”-гийн чуулганаас хүлээгээд хэрэггүй л болов уу.

Нейл Бакли, Хироюки Акита

x