ОХУ сансарт пуужин хөөргөхдөө Казахстаны Байконурын буудлыг ашиглаж ирсэн бол саяхан Амурын хязгаарт өөрийн Восточный нэртэй буудалтай болж анхны хөөргөлтөө хийсэн юм.
Дөрөвдүгээр сарын 28-нд шинэ буудлаас хөөрсөн “Союз-2.1а” тээгч пуужин “Ломоносов”, “Аист-2Д”, “SamSat-218” гурван хиймэл дагуулыг тойрог замд хүргэжээ.
Энэ үеэр Роскосмос компани пуужингийн эх биед камер байрлуулан хөөрөхөөс эхлээд хиймэл дагуулуудыг салгах хүртэл ажиллагааг буулгаснаа интернэтэд байрлуулсан байна.
Эх сурвалж: ИТАР-ТАСС