2020/05/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,801.20₮
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
09:00
S30
11°
10:00
S30
13°
11:00
S30
14°
12:00
S30
15°
13:00
S30
16°
14:00
S30
17°
15:00
S30
18°
16:00
S30
19°
17:00
S30
19°
18:00
S30
18°
19:00
S30
16°
20:00
S30
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/04/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Импортын 100 нэр төрлийн барааны гаалийн татварыг нэмлээ

Монголын мэдээ
2016 оны 4 сарын 25
Монголын мэдээ
Зураг

Аж үйлдвэрийн яам энэ оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд дотоодын зах зээлийг хамгаалах, борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж эхэллээ. 

Аж үйлдвэрийн яам өнгөрсөн онд таван бүлгийн 10 гаруй барааны импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлсэн нь импортыг бууруулж, үйлдвэрлэлийг идэвхжүүлсэн. 

Тиймээс ч энэ удаад импортын 14 бүлгийн 28 зүйлийн 100 гаруй нэр төрлийн барааны гаалийн албан татварын хувь хэмжээг 5-20 хүртэл хувиар нэмэгдүүлсэн байна.

Эдгээр 100 гаруй нэр төрлийн барааг чанар стандартын шаардлагын дагуу 100 хувь дотооддоо үйлдвэрлэж байгаа төдийгүй дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэж салбар яамны зүгээс үзжээ.

Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын уг тогтоолыг тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болжээ. 

Тухайлбал, Сахар болон бусад амтлагчийн хольцгүй шингэн сүү, цөцгий, Өтгөрүүлээгүй зөөхий, йогурт, тараг, хоормог, Өтгөрүүлээгүй шар сүү, хувиргасан шар сүү,Цөцгийн тос, сүүнээс гаргаж авсан бусад өөх тос, Бяслаг, аарц, Шинэ эсхүл хөргөсөн төмс, Шинэ эсхүл хөргөсөн улаан лооль, Ногоон сонгино болон сонгинын төрлийн бусад ногоо, Бөөрөнхий байцаа, Шар лууван, Шар манжин, Өргөст хэмх, давжаа өргөст хэмх болон барилгын материал, мод модон материалын гаалийн албан татварын хэмжээг 6.5-20 хувиар нэмэгдүүлжээ. 

Ингэснээр бид Хятад төмс ногоог өндөр үнээр худалдаж авах, эсвэл дотоодын төмс ногоо, хүнсний бүтээгдэхүүнийг боломжийн үнээр худалдаж авах гэсэн сонголттой болж байгаа аж.

Зураг
x