2018/11/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,572.50₮
B28
УЛААНБААТАР
-9°
|
-13°
B34
УЛААНБААТАР
-8°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-20°
15:00
S44
-7°
16:00
S44
-8°
17:00
S28
-9°
18:00
S28
-12°
19:00
S28
-13°
20:00
S28
-14°
21:00
S44
-15°
22:00
S44
-16°
23:00
S32
-17°
00:00
S32
-18°
01:00
S32
-19°
02:00
S32
-20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/04/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240,000 төгрөг болгох шийдвэр 2017 оноос хэрэгжинэ"

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 4 сарын 21
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:48 2016/04/21

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох талаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны дарга, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, Хөдөлмөрийн яамны үйлдвэрчний холбооны ажлын албаны дарга Д.Бямбаа нар мэдээлэл хийлээ.

Г.Баярсайхан "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хамгийн сүүлд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдрийн 07 тоот тогтоолоор сард 192,000 төгрөг буюу нэг цагт 1,142 төгрөг 86 мөнгө байхаар тогтоож 2013 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж эхэлсэн ба түүнээс хойш 2 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 жилд нэг удаа шинэчлэн тогтоохоор зохицуулсан байдаг. Аль хэдийнэ хоёр жил өнгөрч байгаа учир бид өчигдөр хуралдаж, шинэчлэхээр болсон. 

Энэ асуудал дээр Монголын үйлдвэрчний эвлэл 40 хувиар нэмэх, Ажил олгогчдын холбоо өөр байр суурьтай байсан.

Харин Засгийн газраас олон хувилбараар эдийн засгийн тооцоо, судалгаа хийсэн. 40 хувиар нэмбэл эдийн засагт сөрөг үр дагавр олгох учир дэмжээгүй. Эхлээд 22.5 хувь гэсэн шийдвэр гарсан бөгөөд бид ярилцаж байгаад тэгш тоо болгох хэрэгтэй гэж үзсэн. Эцэст нь 25 хувиар нэмэх шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар нийт ажил эрхлэгчдийн 4 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байна. Эдгээр ард иргэдийн хувьд хэрэгтэй зүйл болж байгаа гэдгийг хэлье.

Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ний өдрийн 04 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1,428 төгрөг 60 мөнгө буюу сард 240,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоож 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэлээ. Энэ нь өмнөх хэмжээнээсээ 25 хувиар нэмэгдэж байгаа юм. Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭХ болон Хөдөлмөрийн яамны хамт олон маань их сайн ажилласан. Сайдын хувьд талархаж байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд ажиллаж байгаа ажилтанд төлөх хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ юм" гэв.

Х.Ганбаатар "Бид жил болгон тооцоо, судалгаа хийдэг. Тиймээс ажил дөнгөж хийж эхлэх гэж байгаа залуусын цалин ядаж тэтгэвэр авч байгаа хүмүүсийн цалингаас дор байхгүй байх, Засгийн Газар, МҮЭХ-ны саналыг харгалзан үзэж 25 хувиар нэмэх шийдвэр гаргасан" гэлээ.

Тогтоол:

 

 

10:50 2016/04/21

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмэх тохиролцоонд хүрч чадсан байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан 12:30 цагт яаман дээрээ өгөх аж. 

Хамгийн сүүлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 192,000 төгрөгөөр тогтоосон билээ.

График, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өсөлт, 

Энэ хэмжээг 25 хувиар нэмснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг болох юм байна. 

Бид энэ талаарх мэдээллийг удахгүй хүргэх болно. 

x