• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр NBA бүхэлдээ Коби Брайнтыг үдэж байна

З.Санжаа, iKon.mn
2016 оны 4 сарын 14
iKon.MN

70 жилийн түүхтэй NBA -ийн 20 жилийнх нь түүхийг бичилцсэн Коби Брайнт өнөөдөр зодог тайлж сүүлийн тоглолтоо хийж байна. 

Түүний талаарх сонирхолтой баримтуудаас дурдвал:

Коби Брайнт 20 жилийн карьерийнхаа турш 680 сая долларын орлогыг цалин болон сурталчилгаанаас олсон.
Багийн спортын төрөлд энэ хэмжээний орлого олсон тоглогч байхгүй.
Тайгер Вүүдс, Майкл Шумахер, Флойд Мейведер нарын ганцаарчилсан спортын тамирчид л түүний өмнө бичигддэг. 

18 улиралд 15-с дээш оноо дунджилсан хоёрхон тоглогчийн нэг нь Коби Брайнт. Нөгөө нь Карийм Абдул Жаббар.

Кобигийн сүүлчийн улиралд зориулж түүний 24 дугаартай алтны хольцтой малгайг худалдаанд гаргасан ба 38 мянган ам.долларын үнэтэй.
Тэр 2009-16 оны хооронд 7 жилийн турш хувь тоглогчийн цалингаараа NBA-ийн бүх бүх тоглогчийг тэргүүлсэн.
Энэ улиралд л гэхэд 25 сая долларыг зөвхөн цалин хэлбэрээр авсан бол Филадельфиа 76 багийн 15 тоглогчийн бүх цалин нийлээд 32 сая доллар!
Тэр бүх амьдралынхаа талаас илүүг NBA –д өнгөрүүлсэн.
1996 онд NBA –д драфтлагдаж 20 жил зөвхөн нэг багийн төлөө зүтгэсэн.
Тэр хамгаалагчийн байрлалд ахлах сургуулиасаа шууд NBA –д орсон анхны тоглогч.
Коби Брайнт сагсан бөмбөг тоглож чадахаас гадна боломжийн реппэр байж. Өөрийн синглээ гаргаснаас гадна цомог хүртэл гаргахаар ажиллаж байсан боловч биелэлээ олоогүй аж.
Гэхдээ тэр ингэж явахдаа энхнэртэйгээ танилцжээ.
Тэр өнөөдрийн тоглолтын хос тасалбарыг фэнүүддээ азтан тодруулах хэлбэрээр сонгож үзүүлж байгаа юм байна. 
Гэхдээ азтан болохыг хүссэн хүн бүхэн Коби Брайнтын гэр бүлийн нэрэмжит санд багадаа 10$ хандив өргөсөн байх ёстой аж.

Карьерын товч статистик:
20 жилийн карьерынхаа 18 –д нь бүх оддоор нэрлэгдэж, 5 удаа аварга авч, нэг удаа улирлын үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдэж, 2 удаа финалын үнэ цэнэтэй тоглогч болж, 2 удаа улирлыг оноо авалтаар тэргүүлсэн.
11 удаагийн бүх америкийн нэгдүгээр багт, 9 удаа хамгаалалтын нэгдүгээр багт, Лос Анжелес багийн бүх цаг үеийн онооны лидер, Олимпийн аварга, цагираган дээрээс довтлох тэмцээний аварга гээд мэргэжлийн сагсан бөмбөгчний хувиар авч болох бүх л титмийг зүүсэн.

2007 онд Лейкерс Кавлиерс багт Кобиг Леброн Жеймсээр солих санал тавьж байж. Гэвч Кавлиерс татгалзсан байна.
Энэ санал тухайн үедээ олон нийтэд ил болоогүй нам дарагдсан аж.
Лейкрс багийн түүхэнд хамгийн олон удаа плей-оффд шалгарсан туршлагатай тоглогч. 15 удаа плей-оффд шалгарч, 7 удаа финалдаж, 5 удаа аварга авсан.
30,000 оноо 6,000 оновчтой дамжуулалт өгсөн лигийн түүхэн дэх цор ганц тоглогч. 
Өнөөдрийн тоглолтын тасалбар дунджаар 1,766$ үнэтэй байгаа бол 2010 оны Лейкерс Vs. Бостон финалын 7 дахь тоглолтын тасалбар 1,092$ байжээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
38
Зураг
ЗӨВ, ГОЁ
18
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [182.160.4.171] 2016/4/14
Манай Монгол хүүхдүүийг сагсны донтой болгосон харууд даа. Даанч энэ харууд нь Монгол гэдэг улс байдгыг ч мэдэхгүй гэж байгаашд.
4 | 3 Хариулах
Зочин [202.21.106.140] 2016/4/14
Pessimist humuusiig neeree yaltai. Ali ch salbariig demjigsed bolon delhiin haa ch bga hun bolgond tohioldoh l asuudal.
0 | 1 Хариулах
MJ [202.21.106.137] 2016/4/14
23 үүнээс илүү
0 | 3 Хариулах
Amraa [103.9.90.248] 2016/4/14
MJ uu?? LJ uu?? hen n ch baisan chi tag dalii yum bn. oor gazar ochij bichildee!! onoodor Kobe iin odor !!!!
9 | 1 Хариулах
WAVY [202.131.226.243] 2016/4/14
Нэг л харсан царай... Энэ чинь Миамигийн тоглогч билүү? Гэхдээ Хийтэд байхдаа арай сайн тоглодог байсан юмсан.
0 | 9 Хариулах
Зочин [202.9.41.90] 2016/4/14
Улирал нь ингээд таарчлаа
9 | 0 Хариулах
Зочин [43.242.243.55] 2016/4/14
ene wawy gj neg erguu yum bn a, dandaa erguu ym bichij yawhin
0 | 0 Хариулах