Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Жуулчдад хамгийн аюултай Азийн 10 хотын нэг Улаанбаатар гэжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Улаанбаатар хот

Саяхан аялал жуулчлалын мэдээллийн WorldAtlas.com сайт жуулчдад хамгийн халтай Ази тивийн 10 хотын нэрийг гаргажээ.

Харамсалтай нь уг жагсаалтад Монгол улсын нийслэл Улаанбаатар хот эхнээсээ долоод бичигдсэн байна.

Эдгээр арван хотыг жагсаавал:

  1. Карачи, Пакистан
  2. Куала Лумпур, Малайз
  3. Петалин Жаяа, Малайз
  4. Гургаон, Энэтхэг
  5. Кланг, Малайз
  6. Дака, Бангладеш
  7. Улаанбаатар, Монгол
  8. Манила, Филиппин
  9. Кезон, Филиппин
  10. Жохор Бахару, Малайз

Улаанбаатар хотын тухай сайтад бичихдээ:

“Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод гэмт хэргийн гаралт маш өндөр. 2013 онд Монгол улсын хэмжээнд гэмт хэрэг 15 хувь өссөн бол Улаанбаатар хотод 19 хувь өссөн. Үүнээс хамгийн их өссөн нь 37 хувь нэмэгдсэн хулгайн гэмт хэрэг. Биед халдах болон хүчингийн хэрэг үүний дараа 19 болон 17 хувиар тус тус өсчээ. Гадаадынхны эсрэг хэргийн дийлэнх нь халаасны хулгай, шууд халдах тал нь бага. Гэвч сүүлийн жилүүдэд уул уурхайн бизнестэй холбоотой үндсэрхэг үзэлтэй жижиг хөдөлгөөнүүд бий болж гадаад иргэдийн биед халдах явдал нэмэгдэх болсон” гэжээ.

 

Эх сурвалж: WorldAtlas.com