Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын засгийн газар 500 сая ам.долларын БОНД гаргалаа

WWW.GAULI.MN
2016 оны 3 сарын 31
Gauli
Зураг зураг

Монгол Улс олон улсын зах зээлээс 500 сая ам.долларын үнийн дүнтэй бонд гаргажээ. Энэхүү бондыг нэгдүгээр сард гаргана гэж төлөвлөж байсан ч олон улсын зах зээлийн орчин хэлбэлзэл ихтэй байсан учраас ийнхүү хойшилсон байна.

Худалдан авагчдаас 780 сая ам.долларын бонд худалдан авах захиалга ирсэн ба эдгээр худалдан авагчдийн дийлэнхи нь Чингис бонд гэх зэрэг Монголын засгийн газрын өмнө гаргасан бондыг эзэмшигчид байгаа юм.

Нийт 500 сая ам.долларыг 5 жилийн хугацаатай, 10.875%-ийн хүүтэй татан төвлөрүүлжээ.

Энэ нь 2012 онд гаргасан 500 сая ам.долларын Чингис бондынг хүү болох  4.125% тай харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт юм.

Ийнхүү хүүгийн зардал нэмэгдэхэд Монголын төлбөрийн тэнцэл муудсан, гадаад өрийн нийт хэмжээ ДНБ-ний 180 хувьд хүрсэн, улсын өр 80%-д хүрсэн, гадаад валютын албан нөөц 1.3 тэрбум ам.долларт хүрч буурсан зэрэг нөлөөлж байна.

Уг бондын андеррайтераар Credit Suisse, Deutsche Bank, ING, JP Morgan мөн ХХБ ба Голомт банкууд ажиллажээ.


Эх сурвалж: www.financeasia.com