Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

"400 саяын АЗТАН баримтаа БҮРТГҮҮЛЭЭГҮЙ байна"

Г.Номин, iKon.mn
2016 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

НӨАТ-ийн сугалааны долоо дахь удаагийн тохирол өчигдөр болж, өмнөх зургаан удаагийн тохиролоор тодроогүй байсан СУПЕР ШАГНАЛын эзэн тодорч, 400,000,000 төгрөгийн эзэн болсон билээ.

400,000,000 төгрөг хожсон азтан хэн болох, баримтаа бүртгүүлсэн байсан эсэх талаар НӨАТУС төслийн нэгжээс мэдээлэл хийлээ.

 

НӨАТУС төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга "400,000,000 төгрөг хожсон азтан баримтаа бүртгүүлээгүй байна. Тэрбээр Амгаланд байрлах "Оргил" худалдааны төвөөс нэгдүгээр сарын 27-нд худалдаан авалт хийсэн баримтаар хожсон. Тухайн иргэн баримтаа баталгаажуулсны дараа өөрийнх хүсэлтийг харгалзан үзэж, цагдаагийн байгууллагатай зөвлөлдсний үндсэн дээр тухайн хүний хувийн мэдээллийг олон нийтэд мэдээлэх эсэхийг шийднэ.

Мөн өчигдөр тодорсон 20 сая төгрөгийн эзэн бас баримтаа бүртгүүлээгүй байна. Иймээс иргэдийг гар дээрээ байгаа баримтаа бүртгүүлэхийг уриалж байна." гэв.

Өнөөдрийн байдлаар долоон удаагийн сугалаа зохион байгуулж 70,470 азтан тодорсон хэдий ч гуравдугаар сарын 9-ний байдлаар 5,942 азтан баримтаа бүртгүүлэн баталгаажуулж, хонжвороо авчээ.

Тиймээс иргэдийн баримтаа бүртгүүлэх идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор интернетэд оролгүйгээр мессежээр баримтаа бүртгүүлэх боломжийг бий болгожээ.

Ямар ч загварын гар утас хэрэглэдэг иргэн та 131313 дугаарт сугалааны дугаараа бичээд зай аваад үнийн дүнг бичиж илгээгээд баримтаа бүртгүүлэх боломжтой​ юм байна. Ингэхдээ ebarimt.mn сайтад бүртгүүлсэн гар утасны дугаараасаа илгээх ажээ.

Мессеж энгийн тарифаар явах бөгөөд оператороосоо хамаараад 20-25 төгрөг байх юм байна.

2016 оны гуравдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан долоо дахь удаагийн тохиролоор нийт 24,564 азтан тодорсон юм.