2020/02/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,761.69₮
B30
УЛААНБААТАР
-5°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-18°
20:00
S29
-10°
21:00
S29
-10°
22:00
S29
-12°
23:00
S31
-12°
00:00
S29
-12°
01:00
S29
-12°
02:00
S29
-12°
03:00
S29
-12°
04:00
S26
-12°
05:00
S26
-13°
06:00
S26
-13°
07:00
S26
-14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/03/04 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аж үйлдвэрийн анхны салбарыг байгуулав

МОНСУДАР
2016 оны 3 сарын 4
iKon.MN

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа “Монголчууд” цувралын дараагийн боть болох “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь” буюу Бүгд найрамдах улсаа тунхагласан 1924 оноос хоршоолох хөдөлгөөн ялсан 1959 он хүртэлх үеийн түүхийг сонирхолтой гэрэл зургийн хамт дэлгэн харуулсан ном уншигчдын хүртээл болоод удаагүй байна.

Бүгд найрамдах засаглал тогтоосон 1924 оноос хоршоолох хөдөлгөөн ялсан 1959 он хүртэлх хугацаа бол нүүдэлчин монголчууд нийгэм журамд орж “уулуудыг төдий л өндөрт үзэхгүйгээр үл барам өргөж баруун тийш тавихаас үл татгалзмаар” хувьсгалч үйл ажиллагаануудыг идэвхийлэн явуулж, Монгол оронд орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийн ололтыг нэвтрүүлсэн чухал он жилүүд байлаа.

Иймд бид энэ удаа уншигчдын гар дээр очоод удаагүй байгаа “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь” номын II бүлэг буюу НИЙГЭМ ЖУРАМ ТОГТООХ ҮЕИЙН МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ бүлгээс цувралаар толилуулж байна.


Улсын үйлдвэрийн газар байгуулах талаар тухайн үеийн төр засгийн тэргүүнүүд чухам ямар байр суурьтай байсныг бодитой нотлохуйц сурвалж 1925-1928 оны үеийн албан ёсны шийдвэрүүдээс бараг олддоггүй.

 

Харин зарим мэдээгээр бол 1926 онд Аж ахуйн яамны томилолтоор Сампилон, Хурлат нар Герман, Швед, Англи улсад очиж, үйлдвэр аж ахуйн газруудтай танилцан Берлин, Дрезден, Хамбург хотын хэд хэдэн инженер мэргэжилтэнтэй албан ёсны гэрээ байгуулжээ. 

Тэдгээр мэргэжилтнээ Монголд авчран цахилгаан станцын шинэ зуухыг суурилуулан ажиллуулах, төмөр хайлах, геологи хайгуул хийх, уурхай нээх, арьс шир илдэх, хөдөө аж ахуйн техник эзэмшиж сурах, засварлах мэргэжилтэн бэлтгэх, мод боловсруулахад туслуулах болжээ.

Үүнээс гадна 1926-1928 онд төмөр, мод, цэмбэ, тоосгоны үйлдвэр байгуулах, бусад салбарт дэмжлэг туслалцаа авахын тулд Аж ахуйн яамнаас Герман, Шведийн компаниудтай харилцаж байжээ. 

1928 оны гуравдугаар сарын 27-нд Аж ахуйн яамнаас Германы АЕГ компанийн Москва дахь салбарт цахилгаан утас илгээж, тус компаниас цахилгаан станцын бүрэн тоног төхөөрөмж худалдан авах саналаа уламжлан уул салбараас Улаанбаатарт төлөөлөгч ирж гэрээ байгуулахыг хүсжээ. 

Энэ дагуу тус салбарын ахлах инженер Каммер гэгч Улаанбаатарт ирж мөн оны 5-р сард Монголд цахилгаан станц байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ.

 

Уул гэрээ ёсоор Монголын тал тус компанид 75 мянган америк долларыг гурав хувааж төлөх, цахилгаан станцын бүх тоног төхөөрөмжийг Германаас Улаанбаатарт авчрах ба ажиллах мэргэжилтний бүх зардал, аюулгүй байдлыг Монголын тал хариуцахаар болжээ. 

Гэвч уг цахилгаан станцыг чухам хэзээ ашиглалтад оруулсан гэдэг нь тодорхойгүй байна. 1928 оны наймдугаар сард Улаанбаатарын цэмбэний үйлдвэр ба бусад газарт хэрэглэх 46896 маркийн үнэ машин тоног төхөөрөмжийг худалдан авсан мэдээ бий.

Жич тэмдэглэхэд 1923 оноос эхлэн улсын эдийн засгийн салбарын хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болсон “Эдийн засгийн үндсэн бодлого”-д Монгол Улс аль аль оронтой түншлэх вэ гэдгийг тодорхойлсны дотор Германыг илүү онцолсон байдаг бөгөөд үүнийгээ ч бодитой хэрэгжүүлж эхэлсэн юм. 

 

Мөн түүнчлэн Дамбадорж 1925 онд өрнөд Европын хэд хэдэн улсад Судар бичгийн хүрээлэнгийн судлаач хэмээх томилолтоор очиж, эдийн засаг, соёлын байдалтай нь танилцахдаа мөн л Герман, Франц хоёрт илүү найдлага тавьж байлаа. Залуучуудыг орчин үеийн үйлдвэрлэлийн чиглэлтэй сургуульд сургаж ирээдүйн инженер техникч мэргэжил эзэмшүүлэхээр тохиролцсоны дагуу 1926 онд дээрх хоёр улсад сурагчид явуулсан билээ.

1928 оны сүүлчээр зүүнтнүүд төрийн эрхэнд гарснаар үйлдвэрийн талаар баримтлах бодлого эрс өөрчлөгдөж, Монгол Улс өрнийн орнуудаас хөндийрч, зөвхөн ЗХУ-тай харилцах үүрэгтэй болжээ.

Монголчууд цуврал
 

Уг цувралын хүрээнд Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн цагаас өнөөг хүртэлх түүхийг гэрэл зургаар баяжуулан уншигчдын хүртээл болгох зорилготой бөгөөд одоогийн байдлаар 1600-1959 оныг хүртэлх түүхийг өгүүлсэн 3 боть хэвлэгдэн гараад байна. Эдгээр номууд нь дан ганц түүхэн гэрэл зургаас гадна архивын баримт материал, эд өлгийн дурсгал зэрэг олон арван ховор нандин баримтуудыг агуулсан.  

“Монголчууд XX зууны эхэнд”  
“Монголчууд XVII-XX зууны эхэн үе” 
“Монголчууд нийгэм журамд давшин орсон нь”

 

x