Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын бодлого – Эдийн засгийн бүтцийн шилжилт

ikon.mn
2016 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн онд олон улсын шинжээчдийн анхаарлыг хамгийн ихээр татаж байсан улс бол Хятад улс юм. Ялангуяа Хятад улсын эдийн засгийн бүтцийн шилжилт буюу дахин тэнцвэржилтийн (rebalance) бодлого нь шинжээчдийн анхаарлыг ихээр татаж байв.  

Хятад улс нь урт хугацаанд үйлдвэрлэлийн эдийн засгаас хэрэглээ болон үйлчилгээний эдийн засагруу шилжих бодлого баримтлаж байгаа бөгөөд үүнийг шинжээчид дахин тэнцвэржилтийн бодлого гэж тодорхойлон бичиж байна. 

Дахин тэнцвэржилтийн бодлого нь түүхий эдийн эрэлтийг бууруулж байна. 

Хятад улс өмнө нь их хэмжээний бүтээгдэхүүн экспортлох чиглэлд ажиллаж байсан учир дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн эрэлтийг нэмэгдүүлж байв.

Харин одоо үйлдвэрлэлийн эдийн засгаас үйлчилгээний эдийн засагт шилжих бодлого нь  түүхий эдийн эрэлтийг бууруулж, дэлхийн зах зээл дээрх үнэд нөлөөлж байна. Үүнийг Вашингтон дахь Олон Улсын Эдийн засгийн Петерсон Институтийн ахлах шинжээч Анжель Убьде (Angel Ubide) “эдгээр нь нийлүүлэлтийн гинжин холбоо” –ны хамгийн том жишээ гэж тайлбарласан байна. 

Үйлдвэрлэлийн эдийн засгаас үйлчилгээний эдийн засагт шилжиж буй уг шилжилт нь магадгүй бараа үйлчилгээний худалдааны ашгийг нэмэгдүүлэх ба үйлдвэрлэлд хэрэглэгддэг шатахуун, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүнүүдийн импорт буурах магадлалтай байна гэж Вашингтон дахь Америкийн Үйлдвэрлэлийн Институцийн судлаач Дерек Скиссорс (Derek Scissors) тэмдэглэсэн байна.

Хятад улс импортоо бууруулснаар бүтээгдэхүүний зах зээлийн (commodity market) үнэ буурахад нөлөөлж байгаа бөгөөд энэ нь байгалийн баялаг олборлогч орнуудын хувьд хүнд цохилт болж байна. 

Хятад улс нь 2015 онд худалдааны түнш улсууддаа хоёр төрлийн сорилтийг бий болгож байгаа тухай Блүүмбергийн эдийн засагч Том Орлик (Tom Orlik) ярьж байна. Эхний сорилт нь тус улсад төмрийн хүдрээс эхлээд тансаг зэрэглэлийн цүнх хүртэл бүх төрлийн барааны эрэлт буурсан. Дараагийн сорилт нь Хятадын худалдааны ашиг буюу дэлхийн зах зээлээс татсан мөнгө нь хамгийн дээд түвшиндээ хүрээд байна. 

Хятадын шинэ бодлогын нөлөөллийг мөн тус улсын урсгал тэнцлээс тод харж болохоор байна. 

Тус улсын түүхий эдийн импортын бууралттай холбоотойгоор валютын гарах урсгал буурч байгаа нь урсгал тэнцлийн ашгийг нэмэгдүүлж байна. Хятадын урсгал тэнцлийн ашиг өсөхийн хэрээр Хятад болон бусад улсууд хоорондын худалдааны тэнцвэргүй байдал нэмэгдэж байна. 

Өнгөрсөн онд Хятад улсын урсгал тэнцлийн ашиг нь  ДНБ-ий 2.1 хувьтай тэнцэж байсан бол энэ жил 2.7 хувь болж өсөх хандлагатай байна. Блүүмбергийн шинжээчид уг үзүүлэлтийг 2016, 2017 онуудад 2.5 хувь болохоор төсөөлсөн байна. 

 

Дэлхийн томоохон группүүдийн эдийн засгийн хараат бус зөвлөх Жорж Мангус (George Mangus) Хятадын урсгал тэнцлийн ашиг болон ДНБ-ий харьцааг 4 хувьд хүрч өсөхөөр төсөөлсөн байна. 

Барааны худалдааны (merchandise) ашиг болон урсгал тэнцлийн ашгийн ДНБ-д харьцуулсан харьцаа нь 2008 оны үеийн дэлхийн санхүү, эдийн засгийн хямралаас хойш 2011 он хүртэл буурсан юм. Харин Хятадын эдийн засаг нь маш том болж байгаа учир 2011 оноос хойш барааны худалдааны ашиг болон дэлхийн эдийн засгийн харьцаа эргэж хямралын өмнөх түвшинд хүрсэн байна. 

​Хятадын АНУ-тай хийсэн худалдааны тэнцэл 2003 оноос хойш тасралтгүй ашигтай байна.

Хятадын хүнд үйлдвэрийн өсөлт саарч байгаа нь импортоо бууруулах замаар газрын тосноос эхлээд төмрийн хүдэр хүртэлх бүх төрлийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэд нөлөөлж байна. 

Дахин тэнцвэржилтийн бодлого нь үйлчилгээний эрэлтийг нэмэгдүүлж байна. 

Нөгөө талаас, Хятад нь бусад улсуудаас үйлчилгээ худалдан авах хандлагатай байна. Хятадын Статистикийн Хорооны мэдээллээр тус улсын үйлчилгээний салбарын худалдааны алдагдал 2005 онд 9.3 сая ам.доллар байсан бол 2014 онд 159.9 тэрбум ам.долларт хүрчэ.э. Хятад жуулчдийн гадаад улсуудад гаргасан зардал 100 тэрбум ам.доллароос давсан байна. 

​Хятад улс үйлчилгээний эдийн засгийг хөгжүүлэх нь бусад улсуудын хувьд хятадын жуулчдыг татах зэрэг зарим боломжуудыг бий болгож байна. 

 

Эх сурвалж: Эгүлэ Капитал 

 

Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч компани юм.

Хувийн хэвшил, төрийн болон ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн харилцагч нартай хамтран ажиллаж, үйл ажиллагаанд нь тулгарч буй сорилтуудыг даван туулахад оновчтой мэдээлэл, судалгаагаар хангаж ажиллах нь бидний гол зорилго. Бидний энэхүү үйл ажиллагаа нь хэрэглэгчдийнхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийн байр сууриа чадавхижуулахад тусална.

Өнөөдрийн байдлаар EBRD Монгол Улсын эрчим хүч, санхүү, үйлдвэр, худалдаа , дэд бүтэц зэрэг салбаруудад нийт 594.5 сая еврогийнхөрөнгө оруулалтын багцтай байна.