Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Банкууд найман хувийн хүүтэй зээлийг хэзээнээс олгож эхлэх нь тодорхойгүй байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг нээлттэй болгох Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг өчигдөр УИХ-аас баталсан билээ. 

Уг хуулийг баталсан даруйдаа УИХ-ын дарга “Өнөөдрөөс эхлэн хэрэгжинэ” хэмээн онцолсон. Тиймээс ч иргэдийн дунд банкууд найман хувийн хүүтэй зээлийг хууль батлагдсан өдрөөс эхлэн олгоно гэсэн ойлголт төрүүлсэн. Гэтэл ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг олгож байгаа банк одоогоор байхгүй байна

Банкууд орон сууцны зээлийг хэзээнээс олгож эхлэхийг Монголын Банкны Холбооноос тодрууллаа.
 

Тус холбооны мэдээлэл хариуцсан ажилтны хэлж буйгаар “Яг өнөөдрийн байдлаар тэднээс эхэлж зээл олгоно гэж хэлэх боломжгүй байна. 

Юуны өмнө банкууд шинэ батлагдсан хуультайгаа танилцаж байгаа. Мөн шинэ хуулийг өөрсдийн дотоод дүрэм, журамтай хэрхэн уялдуулахыг судлах шаардлагатай байгаа байх. Хэдийгээр өмнөх хуулиасаа нэг их өөрчлөгдөөгүй ч дотоод дүрэм, журамдаа тусгах зүйл бий. 

Гэхдээ хууль шинэчлэгдлээ гээд харилцагчдад ямар нэгэн хүндрэл, чирэгдэл учруулахгүй” гэсэн хариу өглөө.