2019/11/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,702.99₮
B30
УЛААНБААТАР
-19°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-17°
|
-28°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-22°
05:00
S20
-21°
06:00
S26
-22°
07:00
S26
-23°
08:00
S26
-23°
09:00
S26
-23°
10:00
S26
-23°
11:00
S26
-22°
12:00
S26
-22°
13:00
S26
-21°
14:00
S26
-19°
15:00
S30
-19°
16:00
S30
-20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/01/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Ямар зээлийг хэдэн хувийн хүүтэй хэрхэн олгох нь ЗГ, Монголбанк хоёрын ярилцах асуудал"

Б.Төрбат
2016 оны 1 сарын 20
MorninigNews.mn

УИХ-ын чуулган өчигдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав. Дээрх хуулийн төслийг баталснаар гацаанд ороод байсан орон сууцны зээлийг үргэлжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Орон сууцтай болохыг хүссэн олон зуун иргэнд хүлээлт үүсгээд байсан ипотекийн найман хувийн зээлийг үргэлжүүлэн олгохоор боллоо. Ямартай ч орон сууцны зээл хэвийн үргэлжиллээ гэж ойлгож болох уу?

-Тийм ээ, оны өмнөхөн ипотекийн найман хувийн зээл гацаанд орсныг хүн бүхэн мэдэж байгаа. Ямартай ч УИХ-ын гишүүд өөрсдөөсөө хамаарах хууль, эрх зүйн зохицуулалтыг нь хийж өглөө.

Бүх зүйл тодорхой болсон болохоор ипотекийн найман хувийн зээл цааш үргэлжилнэ. 

Ингэснээр найман хувийн моргейж буюу ипотекийн тогтолцоо цааш үргэлжлэхэд ямар ч саадгүй болсон гэж ойлгож болно. Гэхдээ зөвхөн ипотекийн найман хувь ч биш олон зээлийн үндсэн хөрөнгийн барьцааны тухай асуудлыг зохицууллаа. Бүх зүйл тодорхой болсон болохоор ипотекийн найман хувийн зээл цааш үргэлжилнэ. 

-Гэхдээ эдийн засагч, судлаачдын зүгээс мөнгөний эх үүсвэр байхгүй, үргэлжүүлэх боломжгүй гэх тайлбарыг өгөөд байгаа. Хөрөнгө, мөнгөний эх үүсвэрийг яаж зохицуулж байгаа юм бэ?

-Бид өнгөрсөн гурван жилийн хугацаанд 40 мянган айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулсан. Энэхүү орон сууц нь иргэдийн зээл болж, тэр нь өнөөдөр багцлагдаж, улмаар ипотекийн зээлийг санхүүжүүлэх үнэт цаас болох эх үүсвэрийг бий болголоо. Нэг үгээр хэлбэл, бүтэн цикл явагдчихсан байна шүү дээ.

Өнөөдөр бидэнд энэхүү циклийг л нэмэх шаардлага тулгараад байна. Гэхдээ хязгааргүй нэмж чадахгүй, тийм ч боломж байхгүй. Зүгээр л суурь эргэлт нь хаана байгаагаас л хамаарах юм. Гэвч эрэлт их байгаа өнөө үед зээлийн хүүг бууруулах нь зэх зээлд нэг их доргио үүсгэхгүй гэж харж байна. Тэгээд ч манай улсын эдийн засаг цаг хугацааны мөчлөгтэй байдаг. Хавар нь их ажил төлөвлөж, намар нь үр шимээ хүртдэг шүү дээ. Ямар ч л байсан бид мөнгөнийхөө эх үүсвэрийг гаргадгаагаа гаргаж эхэлсэн. 

-Өмнөх зарчмаараа юу?

-Тийм ээ, яг өмнөхөөрөө. Өөрөөр хэлбэл, ипотекийн найман хувийн зээлийг Монголбанкнаас гаргаж, арилжааны банкуудад өгдөг байсан нь өөрчлөгдөхгүй. 

-Зээлийг хэзээнээс олгож эхлэх вэ. Орон сууцандаа орох материалаа бүрдүүлчихээд хүлээж суугаа олон хүн байна шүү дээ?

-Ипотекийн зээлийн найман хувийн хүү сар гаруйн хугацаанд гацаанд байлаа. Одоо бүх зүйлийг шинээр эхлүүлнэ. Иргэд ч ингэж ойлгох хэрэгтэй. Ямар ч байсан эх үүсвэрээ хүлээсэн зээлүүд бий.

Гэхдээ манайхаас эх үүсвэрээ гаргаж эхэлсэн гэдгийг дахин хэлэх байна. Өмнө нь иргэдээс барьцаанд авч байгаа эд хөрөнгө байхгүй болчих аюултай байсан зэрэг олон бэрхшээл байсан бол өнөөдөр эрх зүйн хувьд бололцоотой болсон гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бидний санааг зовоож байсан нэг том зангилаа байхгүй боллоо.

-Тодорхой хариулт авмаар байна л даа. Ипотекийн зээлийн хүүг яг хэзээнээс таван хувь болгох вэ?

-УИХ-аас Улстөрийн нөөц сангийн тухай хуулийг удахгүй батлана. Энэхүү хууль бол урт хугацааны тогтолцооны суурь юм. Өөрөөр хэлбэл, бид тогтолцоо болон сууриа өөрчилж байна гэсэн үг.

УИХ-аас Улстөрийн нөөц сангийн тухай хуулийг удахгүй батлана. 

Дараа нь тухайн жилд ямар зээлийг, хэдэн хувийн хүүтэй, хэрхэн олгох вэ гэдгийг Засгийн газар, Монголбанк хоёрын ярилцах асуудал. Хэлэлцээр аль хэдийнэ эхэлчихсэн. Бодож, ярилцах олон зүйл байна. Тиймээс яг энэ асуудлаар цагаан сараас өмнө олон нийтэд маш ойлгомжтой мэдээллийг өгөх болно.

-Тэгвэл яагаад өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас ипотекийн зээлийн хүүг бууруулах тогтоолыг баталчихсан юм бэ?

-Бидний яриад байгаа зохицуулалтыг нарийн харах юм бол нэг өдөр, нэг алхмаар шийдчээгүй гэдгийг мэдэх болно. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээн улстөржсөн мэдээллүүд явж байна лээ.

Зээлийн хүүг таван хувь болгох нь улстөрийн алхам ч гэх шиг. Ер нь улстөрийн алхам байгаа эсэх нь хэнд хамаатай юм. Зүгээр л хэрэгжүүлж болох эсэхийг нь л хөндөж ярих хэрэгтэй биз дээ. 

-Үнэхээр инфляци 1.9 хувьтай болчихсон юм уу?

-Инфляци буусан уу гэвэл буучихсан. Өнөөдөр 1.9 хувьтай байна. Инфляци нам байна гэдэг нь өөрөө сайн зүйл. Гэхдээ гадаад эдийн засгийн нөхцөл байдал, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш хараахан буураагүй байна. Дэлхийн эдийн засаг ч гоё сайхан биш байна. Тодорхойгүй олон зүйл гарч ирж байна шүү дээ. Нөгөөтэйгүүр Монгол Улсын эдийн засгийн орчин ч хүнд хэвээрээ байгаа. Гэхдээ бидний хувьд том давуу тал бий болсон.

-Ямар давуу тал билээ?

-Өөрөөр хэлбэл, нам инфляцитай байна гэдэг бага, дунд орлоготой иргэдийн орлого үнэгүйдэх процесс багассан гэсэн үг. Инфляцийг бууруулахын тулд Засгийн газар олон ажлыг хийсэн. Монголбанк ч гэсэн үүнийг л хүлээж, онилж байсан. Сүүлийн гурван жилийн хугацаанд УИХ-аас олон ч тогтоол, хууль гаргасныг санаж байгаа байх. Үүний үр дүнд өнөөдөр инфляцийг 1.9 хүртэл нь бууруулж чадлаа шүү дээ. 

-Инфляци буурсан нь ипотекийн зээлийг хүүг багасгах үндэс болсон гэж улстөрийн хүрээнийхэн тайлбарлаж байна. Үнэхээр боломжтой гэж үү?

-Боломжтой байлгүй яах вэ. Хамгийн эхэнд ипотекийн зээлийн хүүг таван хувь болгон бууруулах боломж бүрдсэн. 

-Тэгвэл бусад зээлийн хувьд ямар бодлого барьж ажиллахаар ярилцаж байна вэ?

-Нэгэнт хүүг бууруулж байгаа бол бүгдийг нь бууруулах саналыг зарим гишүүн гаргасан. Эцсийн үр дүнд нь бүх хүүгээ бууруулах нь бидний зорилго шүү дээ. Гэхдээ дараалал гэж нэг зүйл бий.

Өөрөөр хэлбэл, алийг нь түлхүү бууруулах вэ гэдгийг тооцож, бодох хэрэгтэй. Хэрэв санаж байгаа бол 2011 онд хэрэглээний зээл 70 хувиар өссөн. Тухайн үед бид хэрэглээний зээл рүүгээ том алхмаа хийсэн бол инфляци буцаад л өсөх байсан.

Гэсэн ч энэ түүхийг өнөөдөр давтмааргүй байна. Харин хуримтлалыг дэмждэг зээлийг илүү анхаарч ажиллах болно. 

-Зээлийн хүүг бууруулахаар ам.долларын ханш өснө гэх болгоомжлол байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Нэг хүний хэлсэн зүйлээр үг хийж болохгүй л дээ. Эдийн засаг бол зүгээр нэг хялбархан нэр томьёо биш. Олон юмны хүчин зүйл юм. 

-Ингэхэд ипотекийн найман хувийн зээлээр байрандаа орсон иргэд хүүгээ бууруулж шууд таван хувийг төлөөд явах боломж бий юу?

-Инфляци нам болсноор зээлийн хүүг бууруулах боломжтой болсон. Зээлийн хүү нэгэнт буурч байгаа тохиолдолд тухайн гэр бүлийн хэмнэлт эдийн засагт эерэг нөлөөтэй эсэх нь гол асуудал.

Өнөөдөр худалдаа үйлчилгээ нэлээн сул байна. Ийм үед хэрэглээ, үйлчилгээндээ дэмжлэг өгөх сонирхол бий. Гэхдээ ямар хэрэглээ, ямар өрхөд дэмжлэг өгөх вэ гэдэг нь бодлогын асуудал. Үүнийг л Монголбанк ойрын хугацаанд томьёолж шийдвэрлэхээр ажиллаж байна. Засгийн газартайгаа ч ярилцаж байна. 

x