Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Шведэд Сири хүү ангийнхаа хүүхдийг хутгалж хөнөөжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Шведийн дунд сургуульд Литва гаралтай 15 настай хүүг 14 настай Сирийн дүрвэгч хүү хутгалж амийг нь хөнөөсөн явдал олон нийтийн дунд маргаан дэгдээгээд байна.

Хэрэг явдал энэ сарын 11-ний өдөр хичээлийн шинэ улирал эхлэхэд болжээ.

Литва гаралтай Арминас Пилекасийн зүрхэнд 14 настай ангийнх нь хөвгүүн гал тогооны хутгаар нэг удаа дүрснээс амиа алдсан байна.

Сири хүүгийн эцэг эхийн мэдээлж байгаагаар өнгөрсөн хэдэн сарын турш дүрвэгч хүүг дарамталж, доромжилдог байсан нь эцэстээ ийм хэрэг гарахад хүргэжээ.

Үүнийг амиа алдсан Арминас нь Сири хүүг алгадаж байгаа гар утасны дүрс бичлэгнээс харж болно.

Сири хүүгийн эцэг Шведийн сонинд ярилцлага өгөхдөө хүү нь удаан хугацааны турш дарамтанд байсныг хэлжээ. Тэр “сургуулийн зүгээс хэн ч хүүг маань хамгаалж, туслаж байгаагүй. Өдөр бүр 15 настай ангийнхаа хөвгүүнтэй уулзаж доромжлуулдаг байсан нь түүнийг ийм зүйл хийхэд хүргэлээ” гэж ярьсан байна.

Алагдсан хөвгүүний гэр бүл Литваас Шведэд түр ажиллаж амьдарч байсан гэнэ. Арминасын эцэг Литвийн сонинд ярихдаа Сири хүү ангийнх нь охинд секс халдлага хийсэн тул хүү нь ангийнхаа охиныг хамгаалахын тулд тэмцэж байгаад амиа алдсан гэжээ.

Харин дүрвэгч хүүг доромжилж дарамталсан явдал огт байхгүй гэсэн байна.

Арминасын эцэг дүрвэгсдийн асуудал Шведэд хяналтнаас гарсныг яриад Шведийн эрх баригчид асуудлыг нуун дарагдуулж байгаа хэмээн шүүмжилжээ.

Одоогоор Шведийн цагдаагийн газар сургууль дээр гарсан хүн амины хэрэг ямар шалтгаантай гарсныг шалгаж байна.

 

Эх сурвaлж: Russia Today

Зураг
13 | 7 | 8 цаг