Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Исламын улс бүлэглэлийн банканд агаарын цохилт өгч САЯ САЯ доллар хийсэв

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 1 сарын 16
iKon.MN

Энэ долоо хоногийн Даваа гарагт АНУ тэргүүтэй эвслийнхэн Исламын улс бүлэглэлийн Мосул хот дахь банканд агаараас цохилт өгчээ.

Цохилт амжилттай болж их хэмжээний мөнгөн дэвсгэрт агаарт цацагдаж байгаа дүрсийг Пентагон өчигдөр ил болгосон байна.

Уг мөнгөөр террористууд дайчдынхаа цалинг олгож, шинээр элсэгчдийг татдаг байсан гэнэ.

Мөнгөний хэмжээ тодорхойгүй байгаа ч "хэдэн арван сая америк доллар" хүрнэ гэж үзэж байна. Исламын улс бүлэглэл нь газрын тос, түүхийн дурсгалт эд зүйлс, боолын наймаа зэргээс гол орлогоо олдог гэдэг.

Эх сурвалж: dailymail.co.uk

 

Зураг
13 | 7 | 7 цаг