Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Тэрбумтан Жек Дорсигийн “хийх ёстой” ба “хийх ёсгүй” зүйлсийн жагсаалт

Р.Түвшин, iKon.mn
2013 оны 11 сарын 5
IKON.MN
Зураг зураг

Twitter, Square зэрэг амжилттай IT компаниудыг үүсгэн байгуулагчдын нэг, 30 хүрэхээсээ өмнө тэрбумтнуудын жагсаалтанд багтсан азтай залууг Жек Дорси (Jack Dorsey) гэдэг.

Тэрээр саяхан олны өмнө үг хэлэхдээ хүн бүр өдөр тутам байнга санаж сахиж явах “хийх ёстой”, “хийх ёсгүй” үйлдлүүдийн жагсаалттай байх ёстойг зөвлөсөн байна.

Мөн өөрийн ийм жагсаалтыг ч дэлгэж үзүүлсэн гэнэ.

Түүний өдөр тутам мөрддөг дэглэмийг сонирхвол

Хийх ёстой:

  • Өнөөдрөөрөө амьдрах, өнгөрсөн болон ирээдүйдээ хэт анхаарал тавих хэрэггүй
  • Эмзэглэлээ бүү нуу, бусдад өөрийн хийсэн алдаа болон болгоомжлолыг нээлттэй илэрхийлж байх
  • Зөвхөн нимбэгтэй ус, улаан дарс ууж байх
  • Өдөр бүр 6 удаа, тус бүр 20 давталттайгаар гар дээр суниалт, суултын дасгал хийж байх, энэ жагсаалтаа заавал нэг харж дүгнэж байх, 5 км орчим гүйж байх, дор хаяж 10 минут хүнд ачаатай (цүнхтэй) явж байх
  • Бүгдтэй мэндэлж байх
  • 7 цаг унтаж байх

Хийх ёсгүй:

  • Бусадтай харц тулгарч харилцахаас зайлсхийх
  • Хоцрох
  • Хэрээсээ хэтэрсэн зүйл амлах
  • Чихэр идэх
  • Ажлын өдрүүдээр хатуу ундаа болон шар айраг уух

Жек ийм дэглэм мөрдсөнөөр ажил амьдрал илүү цэгцтэй байж, бүтээмж өндөр байдаг гэжээ. Өөрийн компаний ажилтнууддаа ч ийм жагсаалттай болж түүнийгээ дагаж мөрдөхийг зөвлөдөг гэнэ.