Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн банк болон бондын шалгалтын дүнг нууцаллаа

Д.Цэцэг
2015 оны 11 сарын 18
Зууны мэдээ
Зураг зураг

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос гишүүн Л. Энх- Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг гарч, Хөгжлийн банканд шалгалт хийгээд нэлээд удаж байгаа.

Шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн гэдгийг ажлын хэсгийн гишүүд хэлж байсан ч ажлын хэсгийн ахлагч албан ёсоор танилцуулахаас өмнө дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдэг тайлбарыг өгч байв.

Тэгвэл шалгалтын дүнг Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар танилцуулах байсан. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар хойшлуулах даалгаврыг зарим албан тушаалтнууд өгсөн гэх мэдээлэл байна.

Мөн байнгын хорооны хэлэлцэх эхний асуудал нь Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгасан дүнг танилцуулах байв.

Гэвч энэ асуудлыг ч ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшлууллаа. Ийн ажлын хэсгийн төвшинд удсан Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүн болон бондын үр дүнгийн шалгалтыг ихээхэн нууцалж байна.

Зураг