Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Болормаа: Цагийг нь тулгаж ачаалал үүсгэхгүй байхыг уриалж байна

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2015 оны 11 сарын 17
Зууны мэдээ
Зураг зураг

Эдийн засгийн ил тoд байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжих хугацаа 44 хоногийн дараа дуусна. Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн, доктор Б.Болормаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Өмнө нь гарсан хуультай харьцуулахад энэ удаагийн хуулийн боломжийг ашиглах аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн хандлага ямар байна вэ?

-2015 оны наймдугаар сарын 7 -ны өдөр батлагдсан хуулийг хэрэгжүүлэх журам наймдугаар сарын 30-нд гарсан. Үүнээс хойш төрийн захиргааны байгууллагууд бэлтгэл байдлаа хангасан. Аравдугаар сарын эхний 10 хоногийн байдлаар манай яаманд ойролцоогоор 300 аж ахуйн нэгж санхүүгийн тайлангаа ирүүлснээс 3/1 буюу 100 орчим компанийн тайланг баталгаажуулсан байгаа юм. 

Үлдсэн хэсэг нь цахимаар санхүүгийн тайлангаа илгээсэн хэдий ч хариуцсан мэргэжилтэндээ цаасаар тушаагаагүй байна. Учир нь Сангийн сайдын тушаалаар шинэчилсэн санхүүгийн тайланг цаасаар авах ёстой. Тэгэхээр 200 гаруй компани өөрийн албан тооттой, цаасан дээр буулгасан тайлангаа хавсаргаад тушаах хэрэгтэй.

-Хуулийн зорилго хэр биелэлээ олж байгаа бол. Учир нь, дээрх хууль хэрэгжсэнээр эдийн засагт нөлөөлөх үзүүлэлт тийм ч сайн биш гэх юм?

-Хамгийн гол мэдээлэл санхүүгийн тайлан дээр төвлөрч байна. Бусад газруудын тухайд өөрт харьяалагдах, хамаарах асуудлыг ил болгож байгаа юм шүү дээ. Энэ бүхний нийлбэр цогц нь санхүүгийн тайланд тусгагддаг.

Аж ахуйн нэгжийн тухайд нуусан орлого, бүртгэлд аваагүй байсан хөрөнгөө ил болгож байна.

Тиймээс Сангийн яамны тухайд шинэчилсэн санхүүгийн тайлан авч байгаа бөгөөд хүндрэлтэй асуудлууд ажиглагдаж байна. Аж ахуйн нэгжийн тухайд нуусан орлого, бүртгэлд аваагүй байсан хөрөнгөө ил болгож байна.

Үүнтэй уялдан бүртгээгүй зардлыг ч мөн тайлагнана. Энэ хууль хэрэгжсэнээр цаашид татвар төлөгчийн бааз нэмэгдэнэ. Яагаад гэвэл, өмнө нь татвар төлөгчөөр бүртгүүлээгүй газрууд шинээр бүртгүүлж байна. Мөн орлогод аваагүй хөрөнгөө аж ахуйн нэгжийн бүртгэлдээ оруулж байгаа нь ирээдүйд эдийн засагт үзүүлэх эерэг нөлөө үзүүлнэ гэж бодож байна.

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэгч агентлагуудад эхэлж хандсаны дараа танайд ирэх юм уу?

-Ямар үйл ажиллагааг ил болгох вэ гэдгээс хамаарна. Мэдээж нөхцөл байдал өөр, өөр байх учраас хүмүүст хүндрэл учруулахгүйгээр үйлчилж байна. Тэгэхээр аль нэг агентлагаасаа шалтгаалсан хүлээлт үүсэхгүй. Зарим тохиолдолд бие, биеэсээ хамаарсан зүйл бий.

Нийгмийн даатгалын шимтгэлийг ил болгохоор бол эхлээд татварын тайлангаа баталгаажуулсан байх учиртай.

Тухайлбал, нийгмийн даатгалын шимтгэлийг ил болгохоор бол эхлээд татварын тайлангаа баталгаажуулсан байх учиртай.

-Ачааллын хувьд ямар байгаа вэ?

-Одоогоор санхүүгийн тайлан хүлээж авах ажилд ачаалал алга. Хуулийг сурталчлах хүрээнд байнга хэлж байгаа зүйлийг тодруулах нь зүйтэй. Учир нь манайхны муу зуршил бол хамгийн сүүлийн мөчид амжуулахаар зэрэг дайрдаг. Тиймээс энэ үед системд хэт ачаалал үүссэнээс сервер гацах эрсдэлтэй. Тэгэхээр аль болох эрт хандахыг уриалж байна.

-Нууцлал хэр баталгаатай вэ. Учир нь шинэчилсэн тайлан нь хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болох вий гэсэн болгоомжлол байна?

-Тайланг хүлээж авах ажил нууцын зэрэглэлтэй. Тиймээс нууцын гэрээ байгуулсан, холбогдох сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд бүртгэлийн ажлыг хийж байгаа учраас санаа зовох зүйлгүй.

-Хуулийн хүрээнд ямар хариуцлагаас чөлөөлөгдөх вэ?

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнөх хугацааг хязгааргүй заасан байгаа. Энэ хугацаанд аливаа нуун дарагдуулсан орлого, хөрөнгө, үйл ажиллагаагаа ил болговол холбогдох таван төрлийн татвар болон аливаа нөхөн төлбөр, алданги тооцохгүйгээр чөлөөлж байгаа. Зөвхөн нийгмийн даатгал дээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлнө. Үүнтэй холбоотой хүү, торгууль нөхөн төлбөрөөс чөлөөлнө.

Зураг