Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Өлзийбүрэн: Алслагдсан аймгуудын шатахууны үнийг бууруулна

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2015 оны 11 сарын 16
Зууны мэдээ
Зураг зураг

Шатахууны үнийг бууруулах үүргийг Засгийн газраас өгсөн. Энэ талаар Газрын тосны газрын дарга Г. Өлзийбүрэнгээс тодрууллаа.

-Шатахууны үнэ буурна гэх мэдээлэл хэвлэлээр гарч чухам хэдэн төгрөгөөр буурах вэ?

-Шатахууны үнэ буурах боломжийг урт хугацаандаа, тогтвортой байлгах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулж байна. Тухайлбал, улс орны хэмжээнд газар нутгаас үл хамааран шатахууны үнийн зөрүүгүй байлгахаар зорьсон.

Засгийн газар баруун, зүүн аймгуудын шатахууны үнийг нийслэлийнхтэй ижил хэмжээнд авчрах ажлыг зохион байгуулах үүргийг өгсөн.

Тиймээс Засгийн газар баруун, зүүн аймгуудын шатахууны үнийг нийслэлийнхтэй ижил хэмжээнд авчрах ажлыг зохион байгуулах үүргийг өгсөн.

Мэдээж алслагдсан аймгийн шатахууны үнэ буурахаар төвийн бүсийнхэн асуудал тавьж эхэлнэ. Тиймээс урт хугацаандаа, зөв зүйтэй бодлого хэрэгжүүлэх нь чухал. Ингэснээр уян хатан байлгах томьёололд оруулах боломж бүрдэнэ гэж харж байна. Энэ нь хэн нэгэн хүн, эсвэл компаниас хамаарахгүй, шалтгаалахгүй байх болно.

-Үүний тулд ямар ажил хийхээр төлөвлөж байна?

-Эхлээд зүүн талын аймгаас эхлэхээр төлөвлөсөн. Энэ ажлыг 2015 ондоо багтаахаар ажиллаж байгаа. Мөн ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт, импортлогч компаниуд, Сангийн яам, ТЕГ, Гааль, Газрын тосны газар, Иргэний нийгмийн байгууллага, ШӨХТГ-ын төлөөлөл оролцоно.

 Уг ажлын хэсэг бусад улс орны шатахууны үнэтэй ойролцоо төвшинд барих бодлогыг тодорхойлно. Ер нь түүхий нефтийн үнэ савлах тохиолдолд хэрэглэгчдэд хүнд тусдаг. Хэдийгээр шатахууны хилийн үнэ буурч байгаа ч тогтвортой байлгах нь эдийн засагт эерэг нөлөөлөл авчирдаг. Үүнийг сүүлийн хэдэн жил шатахууны үнэ тогтвортой байснаас харж болно.

-Шатахууны хилийн үнийн хэлбэлзэлтэй уялдан тухайн бүтээгдэхүүний үнэ өсч, буурч байх ёстой гэдэг. Харин энэ байдал манайд үйлчлэхгүй байна гэх юм?

-Хэрэв өссөн үед нь автобензин, дизелийн түлш литр тутамдаа өсч, харин буурахаар нь дагаад буурч байх ёстой гэвэл, одоогийн нөхцөл байдал өөр байх байсан. Бид боломжийг тухайн цаг үедээ хуваагаад идчих нь тийм ч зөв шийдэл биш гэдгийг мэдэж байгаа шүү дээ. 

Тухайлбал, 2012 оны шатахууны үнийн өсөлтийг хүмүүс санаж байгаа байх. Тэр үедээ 230 төгрөгөөр шатахуун өсч байсан ч буурахдаа 50 төгрөгөөр буурсан. Тэгэхээр энэ хувилбар манай улсад төдийлөн хэрэгжихгүй гэдгийг бодох хэрэгтэй. Хамгийн гол нь манай зүгээс хэт хэлбэлзлийг зохицуулан ард түмэнд цохилт өгөхгүйгээр зохицуулах бодлого баримталж ажилласан.

-Хамгийн гол шатахууны хилийн үнэ буурсан учраас шатахууны үнэ буурах ёстой гэдэг байр суурь давамгай байна?

- Нэгдүгээрт, зах зээл тогтвортой байх ёстой. Хоёрдугаарт бололцоотой үед улс авах нь зүйлээ авах нь зүйтэй. Гуравдугаарт  энэ бууралт алслагдсан аймгуудын шатахууны үнийн хэт зөрүүг арилгахад ашиглахыг зорьсон. Үүний тулд захиргааны арга хэрэглэхгүй, урт хугацаанд тогтвортой байхад илүү анхаарч байна.

Зураг