Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Xanadu Mines 10 сая доллар босгоно

WWW.GAULI.MN
2015 оны 11 сарын 13
Gauli
Зураг зураг

Хармагтай төслийн хайгуулын ажлыг өргөжүүлэхэд 10 сая долларыг  босгохоор төлөвлөжээ. Эхний ээлжинд хаалттай хүрээнд 8 сая доллар босгох ба нэгж хувьцааг 0.125 доллараар гаргахыг хөрөнгө оруулагчид дэмжиж 64 сая ширхэг хувьцаа худалдан авах санал ирүүлжээ. Үүний 56.2 сая ширхэг хувьцааг шууд гаргах бол 7.8 сая ширхэг хувьцааг хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлд үндэслэн гаргах юм.

Үлдсэн 2 сая долларыг нээлттэй хэлбэрээр хөрөнгө оруулагчдад санал болгох ба уг үйл ажиллагаа 11-р сарын 19-өөс 12-р сарын 4-ны хооронд хэрэгжих юм.

Хармагтай төсөлд нийт 15,000 метрийн өрөмдлөг хийж одоогийн ордын хязгаар болон агууламжийг шинэчлэн тогтоох ажил дуусах шатандаа явж байна.

Оны эхэнд компани тус төслийн хүрээнд 0.34 хувийн зэс, 0.33 гр/тн алтны 203 сая тн хүдэр бүхий нөөц буюу 1500 сая паунд зэс, 2.2 сая унц алт байгааг тогтоосон юм.

Харин өнөөгийн байдлаар Хармагтай төслийн “Цагаан Судал” талбайд хийсэн өрөмдлөгөөр эрдэсжилт нэмэгдэж байгаа нь хөрөнгө оруулагчдад илүү итгэл төрүүлж байна.


Эх сурвалж: www.miningweekly.com


 

Xanadu Mines-ийн тухай

Салбар: Уул уурхай

Бирж: Австрали

Симбол: XAM

Хувьцааны тоо: 374.67 сая ширхэг

Хаалтын ханш: 0.14

Xanadu Mines-ийн ордууд нь Монголын Өмнийн говийг дайран өнгөрдөг Азийн алт-зэсийн судлын бүсэд байрладаг. Компанийн хувьд хайгуулын ажлыг тасралтгүй хийж одоогийн байдлаар Хармагтай болон Оюут Улааны ордуудын нөөцийг хэсэгчлэн тогтоогоод байгаа юм. Хармагтайн орд нь Улаанбаатараас 420км зайд, Өмнөговьд байрладаг ба тус орд нь Оюу толгой, Цагаан суварга гэх зэрэг томоохон ордуудыг багтаадаг алт-зэсийн бүсэд багтдаг байна.

Оюут Улааны орд нь Дорноговьд байрладаг, Сайншандаас 70км зайд оршдог. Хармагтайн ордын хувьд ЖОРК-ийн тайлангаар 1,533 сая паунд зэс, 2 сая унцаас багагүй алт бүхий 203 сая тн хүдрийн нөөцтэй нь тогтоогдсон. Харин хамгийн өндөр агууламжтай хэсэг нь 0.47 хувийн зэс, тн тутамд 0.59 гр алт бүхий 56 сая тн хүдэр байгаа юм. Одоогийн байдлаар компанийн хайгуул хийсэн талбай нь нийт лицензийн талбайн бага хувийг эзэлж байна. Цаашид нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд хайгуулын ажлыг тогтвортой хийнэ гэдгээ компани мэдэгдээд байгаа юм.