Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

З.Нарантуяа: Та бүхэн хичээж ажиллаарай, харин бид дэмжих болно

С.Бадрал, iKon.mn
2015 оны 11 сарын 11
iKon.MN

Санхүүгийн Зохицуулах Хороо Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

 

Энэхүү санамж бичгийн хүрээнд өөрийгөө зохицуулах байгууллагыг бэхжүүлэх, түүний гишүүн компаниудын үйл ажиллагааг дэмжих, үнэт цаасны зах зээлийн харилцааны зохицуулалтыг төгөлдөржүүлэх, зах зээлийн хөгжлийг дэмжих гэсэн 3 үндсэн чиглэлээр 13 зорилт тавьж байгаа бөгөөд зорилтод хүрэхийн тулд 2015-2016 онд хамтран авч хэрэгжүүлэх нийт 40 ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн юм.

Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга З.Нарантуяа, “Төрийн зохицуулах байгууллагын зүгээс өөрийгөө зохицуулах байгууллагыг бий болгох, үйл ажиллагааг нь жигдрүүлэн хэвийн явуулахад дэмжлэг үзүүлж ирсэн. Энэ санамж бичгийн үр дүнд нэг жилийн дараа гэхэд Арилжаа эрхлэгчдийн холбоо өөрийгөө зохицуулах байгууллагын хөгжлийн эхний шатанд гарна гэж найдаж байна. Гишүүн байгууллагууд нь чадавхижиж, бидний хамтын ажиллагааны идэвхтэй үйл ажиллагаа сэргэсэн байна гэдэгт итгэлтэй байна. Санамж бичиг байгуулахад хамтарсан бүх үнэт цаасны компани түүний төлөөлөл болсон холбооныхондоо баярлалаа. Та бүхэн хичээж ажиллаарай, харин бид дэмжих болно” гэв.

 

 

ҮЦАЭХ-ны ТУЗ-ын дарга Б.ӨлзийбаярҮнэт цаасны зах зээлийн тухай хуулиар ҮЦАЭХ өөрийгөө зохицуулах байгууллага болсноор бидэнд өндөр үүрэг хариуцлага ирсэн. Энэ эгзэгтэй цаг үед СЗХ бидний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж буйд талархаж байна. Санамж бичигт тусгасан бүхий л зорилтыг хэрэгжүүлэхийн тулд чадах бүхнээ дайчлан ажиллах болно” хэмээлээ гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.