Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

2016 оны төсвийн зарлагыг 130 тэрбумаар нэмэгдүүлжээ

Б.Тогтох
2015 оны 11 сарын 11
Монголын мэдээ
Зураг зураг

Долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт хуралдаж байсан чуулганы хуралдаан өчигдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Пүрэв гарагт бүх нийтийн амралтын өдөр тохиож буй учраас 2016 оны төсвийн төсөл болон бусад дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хуулийн хугацаанд буюу энэ сарын 15-наас өмнө батлахаар өчигдөр хуралдсан юм.

Хөдөө аж ахуйн салбарт 50 сая, нийгмийн хөгжлийн салбарт зарцуулах 150 сая ам.долларын асуудлыг дэмжлээ. 

Чуулганы хуралдааны эхэнд Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулах Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр болон Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийг дэмжих хуулийн төслийг тус тус хэлэлцэн дэмжлээ. Малчдын амьжиргааг дээшлүүлэх Азийн хөгжлийн банкны хөтөлбөрийн нэгдүгээр шат манайд амжилттай хэрэгжсэн бөгөөд энэ хүрээнд 1,800 орчим ажлын байр бий болжээ.

Тиймээс хоёрдугаар шатны төсөл хэрэгжсэнээр энэ ажлын байраа хадгалах, улмаар малчдын амьжиргааг дэмжих, хөдөө аж ахуйн эко органик бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх учиртайг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэллээ. 

Харин УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар энэ төсөл малчдын амьдралд хэрхэн нөлөөлөхийг тодруулж, малчин айлын малыг имнэхдээ өөр будгаар будах, ноолуурыг зориулалтын самаар самнах гэсэн хий хоосон зүйлд битгий зарцуулаарай хэмээн захисан юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэнээр хөдөө аж ахуйн салбарт 50 сая, нийгмийн хөгжлийн салбарт зарцуулах 150 сая ам.долларын асуудлыг дэмжлээ. 

Зээлийн хүүг бууруулах цаг мөн үү 

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах бодлогын баримт бичгийг чуулганы хуралдаанаар үргэлж­лүүлэн хэлэлцэв. Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр тогтоолын төсөлд улсын төсөв, санхүү, мөнгөний бодлогыг эдийн засгийн бодит секторыг дэмжих, хувийн хэвшлийн идэвхжилийг сайжруулахад чиг­лүүлэх, Монгол Улсын зээлжих зэрэглэл, эдийн засгийн орчныг сайжруулах чиглэлээр тус тус заалт нэмэх саналыг гаргасан гишүүдийн саналыг тусгажээ.

Монголбанкны тооцоогоор гаргасан ДНБ-ыг одоо байгаа Засгийн газрын өртэй харьцуулахад 66 хувьтай байна. 

 
Түүнчлэн зээлийн эрсдлийг бууруулж, санхүүгийн зуучлалын үр ашгийг нэмэгдүүлэх замаар зээлийн хүүг дунджаар 1-3 хувиар бууруулах бодлого боловсруулж хэрэгжүүлэхийг Монгол банк, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан заалтыг тогтоолын төсөлд нэмж тусгах саналыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гаргасныг гишүүдийн олонхи дэмжсэн юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Монголбанк 2016 оны төсвийн хуулийг алдагдалгүй батлах, өрөө нэмэхгүй байх, валютын урсгалыг нэмэх, төсвийн нэгдмэл байдлыг хангаач ээ гэдэг хүсэлт тавьж байгаа. Энэ хангагдаж чадаж байгаа юу” гэсэн асуултыг ажлын хэсэг болон Төв банкны Ерөнхийлөгчид тавьсан ч УИХ-ын дарга дэг зөрчигдөнө хэмээн сануулснаар Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь Мөнгөний бодлогыг баримталж төсвөө батлах ёстой гэсэн хариулт өглөө.

Мөн Ажлын хэсгийн ахлагч Ц.Баярсайхан Төв банкны төсвийг алдагдалгүй батлах, мөнгөний бодлого болон төсвийн уялдааг хангах талаар хэрхэн ажиллаж байгаа асуудлаар гишүүдэд мэдээлэл өглөө. Мөн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Ц.Нямдорж гишүүний гаргасан саналыг дэмжиж байна. Гэхдээ санал дэмжигдсэн ч гэсэн хэрэгжихэд боломжгүй байдалд бид өөрсдөө хүргэх гэж байна. 
Төв банк биднээс төсвөө алдагдалгүй батлах, төлбөрийн тэнцлийг оны турш эерэгээр нь хадгалах, өрийн зохистой удирдлага буюу өрийн тогтвортой байдлыг хангах талаар анхаарахыг хүссэн. Гэтэл бид төсвийг -3.23 хувиар баталж өгснөөрөө эхний хүсэлтийг нь унагачихлаа. Хоёрдугаар тэнцвэр нь 2016 онд маш хэцүү болно. Гуравдугаар тэнцвэр нь аль хэдийнэ унасан.

Монголбанкны тооцоогоор гаргасан ДНБ-ыг одоо байгаа Засгийн газрын өртэй харьцуулахад 66 хувьтай байна. Хэдийгээр энэ маш зөв санал ч гэсэн бид өөрсдөө орон зайг нь өгөхгүй байна. Хэрэв төсвийг алдагдалгүй баталж чадвал Ц.Нямдорж гишүүний хэлснээр 1-3 хувиар зээлийн хүүг бууруулж болно. Гурван хүсэлтийг бид унагаагаад байна. Хамгийн түрүүнд дотоод тэнцвэрийг хангах ёстой байтал төсвийн алдагдлаа -3.23 гэж батлаад түүнийгээ гоё болгосон гэж бодоод төсвийн ажлын хэсэг, УИХ-ын даргын захирамжаар гаргасан том ажлын хэсэг дээрээ ч гэсэн энэ хэвээрээ орж ирнэ.

Том ажлын хэсэг жижиг ажлын хэсэгтээ нөлөөлж чадахгүй. Мөн 77 хувиар баталсан Монгол Улсын зээлжих зэрэглэлийн асуудалтай шууд хамааралтай. Үүний оронд NewYork-д очиж хэдэн удаа хэвлэлийн бага хурал хийж байж валютын дотогшлох урсгал нэмэгдэж, зээлжих зэрэглэл сайжирч магадгүй. Ийм байдлаар цаашдаа явах нь төсөв, мөнгөний бодлогын уялдаа явахгүй ээ. Одоо -3.23 гэдгээ больё.

Төсвөө алдагдалгүй батлах бүрэн боломж харагдаад байна. Төсвийн хөрөнгө оруулалтаас 150 тэрбум төгрөг, Хөгжлийн банкнаас 250 тэрбум төгрөг, бараа үйлчилгээний зардлаас 100 тэрбум төгрөг, чинээлэг хэсэгт очиж байгаа халамжийн 48 хувиас 28 хувиар нь танаад, хасаад өгөхөөр төсөв маань ядахдаа -1 болно. Төсвийг -1 болгохоор Монголбанкинд мөнгөний орон зай гарч ирнэ. Үүгээр нь хувийн хэвшил санхүүжиж эхэлнэ. Ийм зүйлийг хүссэн. 

Мөнгөний бодлогын анхны хэлэлцүүлгийг хийж зээлийн хүүг 1-3 хувь бууруулах санал дэмжлэг авлаа.

Бид дэмжээд, батлаад байгаа ч бүх зүйлээ нөгөө гараараа худлаа болгох гээд байна. Үүнийг сайн анхаарах хэрэгтэй” хэмээн саналаа хэлэв. Гишүүдийн асуултын дараа УИХ дахь МАН-ын бүлгээс мөнгөний бодлоготой холбоотой санал дүгнэлтээ танилцууллаа. Өнгөрсөн онд Төв банкны мөнгөний бодлого алдаатай явагдаж, төртэй өвөр түрийндээ орж үнэ тогтвор­жуулах нэрийдлээр 3.5 тэрбум төгрөгийн салхинд хийсгэсэн гэсэн шүүмжлэлийг сөрөг хүчнээс хэлж байлаа.

Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлгээс 2012 он хүртэл амьдрал сайхан байсан ч АН засаг бариад эдийн засгийг унагалаа гэсэн мэдэгдэл хийв. Харин энэ хөөсөрсөн өсөлт чинь эдийн засгийн жинхэнэ өсөлт гэхээс илүүтэй уул уурхайг дагасан супер циклийн өсөлт байсан. Одоо тэр үе дууссан. Бид алдагдалгүй төсөв баталж, эдийн засгийг арай өөр өнцгөөс харах цаг болсон. 

МАН эрх барьж байхдаа уул уурхайгаас орж ирсэн асар их мөнгийг зүгээр бэлэн мөнгө хэлбэрээр тараасны хор өнөөдөр гарч байна. Хавтгайрсан халамж эдийн засгийн хямралын гол эх сурвалж болсон гэдгийг МАН-д сануулах гишүүд олон байсан юм. Ийн гишүүд асуулт асууж хариулт авч дууссанаар үдээс хойшхи хуралдаанаар Мөнгөний бодлогын анхны хэлэлцүүлгийг хийж зээлийн хүүг 1-3 хувь бууруулах санал дэмжлэг авлаа. Эдийн засгийн хямралтай ийм үед зээлийн хүүг бууруулах эрсдэл нь эргээд банк санхүүгийн салбарт хэр дарамт болох вэ гэдэг асуудлыг ч энэ үеэр хөндлөө. 

Төсөв нь Мөнгөний бодлоготойгоо уялдсангүй гэв 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, С.Дэмбэрэл, Л.Энх-Амгалан нарын гишүүд 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийг хэлэлцэх үеэр үүнийг хэлж байсан юм. Монголбанк төсвийг алдагдалгүй батлах ёстой. Ингэж байж эдийн засгийн хямралын үеийг эрсдэл багатай давна гэсэн. Гэтэл Засгийн газрын оруулж ирсэн төсвийг 600 тэрбумаар ажлын хэсгийн таван гишүүн нэмээд оруулаад ирлээ. Ингэж болох юм уу. Төв банкны өнөөх зөвлөмж яасан бэ. 

Тавхан гишүүн Д.Ганхуяг гишүүний өрөөнд орж суугаад хүссэнээрээ мөнгө нэмээд оруулж ирж болох юм уу хэмээн гишүүд шүүмжлэв. Харин ажлын хэсгийн гишүүн Д.Ганхуяг та бүхэн төрийн албан хаагчдын цалинг нэмж болохгүй гэсэн. Мөн Засгийн газрын бүтцийг танаж болохгүй, яам агентлагийн тоог нэмэхгүй гэсэн. Тэгээд л тэр хасагдаж байсан мөнгө чинь нэмэгдэд ороод ирлээ. 130 тэрбумаар л нэмэгдсэн хэмээн хариулт өгсөн юм. Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Та нар бүхнийг хүчээр батлах гэж байна. Монголбанкийг сонсохгүй байна. Үндэсний аудитын газар яах гэж байгуулсан юм. 

Тэднийхээ үгийг сонсохгүй юм. Улс орны төлөө хэлсэн эрүүл саруул саналыг сонсохгүй юм бол энэ парламент юу хийж суугаад байгаа юм.  Зарлага, орлого нэмэгдүүлээд байхаар чинь юу гэж ойлгох юм бэ. Тэвчиж болох зардлаа яагаад танахгүй байгаа юм бэ. Би Төсвийн байнгын хорооны хурал дээр орж үг хэлсэн юу ч сонсохгүй юм билээ.

Уг нь энэ төсвийг хэлэлцэхдээ бүгдээрээ цаг зав гаргах байсан юм” хэмээлээ. Мөн төмөр зам дээр 10 мянган залуучуудыг ажиллах хүч болгон хүргүүлэх тухай асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж шүүмжлэл хэлж, асуудлаа татаж авахыг хүссэн ч УИХ-ын дарга төсвөө ярь хэмээн бухимдав. 

Уг нь энэ төсвийг хэлэлцэхдээ бүгдээрээ цаг зав гаргах байсан юм” хэмээлээ. Мөн төмөр зам дээр 10 мянган залуучуудыг ажиллах хүч болгон хүргүүлэх тухай асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж шүүмжлэл хэлж, асуудлаа татаж авахыг хүссэн ч УИХ-ын дарга төсвөө ярь хэмээн бухимдав. 

Төсвийг алдагдалтай батлах асуудлыг Төсвийн байнгын хорооны үеэр санал хураагаад шийдчихсэн, тэгээд ч МАН-ын хүсэлтээр цалин хасахгүй гэж шийдсэнээс ингэж оруулж ирлээ гэх зүйлийг ажлын хэсгийн гишүүд тайлбарлаж төсвөө хамгаалсаар 2016 оны нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл болон 2017-2018 оны төсвийн төс­лийг олонхийн саналаар эц­сийн хэ­лэл­цүү­лэгт шил­жүү­лэв.

Үргэлж­­лүү­лэн 2016 оны төс­вийн ту­хай бо­лон бу­сад дагал­дан өр­гөн мэдүүл­­сэн хуу­лийн төс­лүү­дээр анх­­ны хэлэл­цүүлэг хийж зарчмын зөрүү­тэй 20 гаруй саналаар санал хураалт явууллаа. Дугаар шилжих мөчид чуулганы хуралдаанаар санал хураалтыг үргэлжлүүлж байлаа.

Зураг