Иргэнээс ирсэн гомдлын дагуу НМХГ-ын БОГУУХХ, СХД дэх МХХ-тэй хамтран СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун турууны орчим хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар 61 шонхор шувуу тэжээж байсан Катар иргэдийг илрүүлсэн байна. Тус шувууны 30 нь зөвшөөрөлтэй байсан бөгөөд үлдсэн 31 Идлэг шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан нь тогтоогдон асуудлыг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлэн өглөө.
Хуульд заасны дагуу зөвшөөрөл авалгүйгээр шонхор барьсан иргэн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй бол байгаль орчны хяналтын улсын байцаагч дор дурьдсан захиргааны хариуцлага ноогдуулдаг байна.
39 дүгээр зүйлийн 39,1,1 дэх заалтаар хугацаа дууссан зөвшөөрлөөр шонхор ашигласан, эсхүл ангийн буу, тусгай зөвшөөрөл эрхийн бичгийг бусдад шилжүүлсэн, зохих зөвшрөөлгүйгээр барихыг завдсан иргэнийг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, хуулийн этгээдийг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх тус тус төгрөгөөр торгох арга хэмжээ авдаг байна.
Эх сурвалж: МХЕГ