Бидний ярьдгаар хойноо гартай буюу үл хамаарах тэнхлэгтэй машинууд хэрэглээний явцад алцайсан байдалтай болдог.
Эд ангийн эдэлгээний явцад буюу гарны хэд хэдэн втулка муудах, хөдөлгөөн орох, цаап хөдөлгөөнтэй болох, амортизатор суух, пүрш уярах, пүршний дээд таваг ханзарах, тэнхлэг тохиргооны гар цохигдож гулзайх, гарнуудын эрэг боолт сулрах, тэнхлэг тохиргооны хуваарь зөрөх тохиолдлуудаас болж алцайдаг. Эдгээрээс нийтлэг эвдрэл нь пүрш суух, втулканууд муудах юм.
Тиймээс тэнхлэг тохиргоонд орохдоо босоо болон хэвтээ өнцөг хэр их хазайсан байгааг дурандуулж оношлуулаад шаардлагатай солих эд ангиудыг сольсноор дээрх эвдрэл үгүй болно.
Зарим төрлийн хөнгөн эвдрэлийг хойд тэнхлэгэнд тохиргоо хийж хэвийн болгох нь ч бий. Тэнхлэг тохиргооны хуваарьт (сурв. цаган боолт) тохиргоо хийгдэх боломжтой байдаг. Зарим автомашины хуваарьт боолт гажих, цохигдогдсоноос болж эвдэрсэн байдаг. Энэ үед заавал шинээр сольж тавиулах нь зүйтэй.
Урьдчилан сэргийлэх
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!